Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв

trend

Админ

img

2025 оны 8 сарын 20

img

31

news-img

Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Агентлагуудын удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, газар, хэлтсийн тооны харьцаа, нэршил, бүтцийн нэгжид ногдож буй орон тооны мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тоо, нэршлийг тогтоож, Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Тус тогтоол батлагдсанаар агентлагуудын нийт орон тоо 300-аар, үүнээс газар, хэлтэс, албаны даргын орон тоо 54-өөр буурч, цалин хөлсний зардал жилд 10 орчим тэрбум төгрөгөөр хэмнэгдэх боломжтой болж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хурал боллоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруула...

img

5 цагийн дараа

П.Наранбаяр: Боловсролын салбарт технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлээд байна

Боловсролын цахим шилжилтийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. Дэлхийн эдийн засгийн фо...

img

5 цагийн дараа

Ургац хураалтад оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид болон иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна

Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, тар...

img

4 цагийн дараа

“Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгаж, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл худалдан авна 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, алб...

img

4 цагийн дараа

Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй

2018 оны Засгийн газрын 62 дугаар тогтоол, 2022 оны Засгийн газрын 223 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг д...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Т.ГАНЗУЛ

ЗАНДАНШАТАР ГУАЙ ҮНЭН ПОП !!!

trend

зочин

Би хуучин болоод шинэ цагийн яаманд ажиллаж байсан . Хуучин цагт агентлаг гэж байгаагүй тул яамныхан бодлогоо боловсруулаад бүх ажлаа өөрсдөө хийгээд болоод байсан. Гэтэл одоо яамдын дор агентлаг гэгч илүү орон тоо буй болсноор яамныхан хийх ажилгүй болсон. Олон хүн амтай хөгжилтэй орны бүтэц манайд томдож байна. Яамны 100 гаруй хүн өдөр бүр бодлого боловсруулна гэж юу байдаг юм бэ? агентлагийн 40-50 хүн түүнийг нь хэрэгжүүлнэ гээд гүйнэ..иймд бүх агентлагыг татан буулгаж төсөв нэмнэе.

Онцлох нийтлэлүүд