мэдээ
Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй

Админ
2025 оны 8 сарын 20

32

2018 оны Засгийн газрын 62 дугаар тогтоол, 2022 оны Засгийн газрын 223 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2025 оны А1052 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 174 ширхэг уурын болон усан халаалтын зуухуудад есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.
Тэрбээр “2024–2025 оны халаалтын улиралд 174 ширхэг зууханд 87 мянга гаруй тонн түүхий нүүрс түлсэн. Түүхий нүүрсний агаарт ялгаруулах бохирдлын хэмжээг мидлинг, хагас коксон түлштэй харьцуулахад хамаагүй их. Судалгаагаар Багануурын түүхий нүүрсний дэгдэмхий чанар 44 хувь байдаг бол мидлинг 22 хувь, хагас кокс 11 хувьтай байсан. Тиймээс уурын болон усан халаалтын зуух, ААН-үүдийг түүхий нүүрс түлэхийг зогсоож, мидлинг буюу баяжуулсан нүүрсний хэрэглээнд ирэх есдүгээр сарын 15-аас шилжүүлнэ. Баяжуулсан нүүрсний нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцаж, “Энержи Ресурс”-ийн шигшсэн мидлинг нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний жанжин штаб гээд нийслэлд зуух хэрэглэдэг 112 төрийн байгууллага манлайлж, мидлинг рүү шилжиж байна” гэлээ.
Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд 27 зуухыг хийн түлшинд шилжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 15-нд ажлыг дуусгах аж. Уурын болон усан халаалтын зуухнуудад технологийн үнэлгээ хийж, үе шаттайгаар баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөө батлуулж байгаа юм.





Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хурал боллоо
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруула...
2 цагийн дараа
П.Наранбаяр: Боловсролын салбарт технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлээд байна
Боловсролын цахим шилжилтийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. Дэлхийн эдийн засгийн фо...
1 цагийн дараа
Ургац хураалтад оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид болон иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна
Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, тар...
35 минутын дараа
“Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгаж, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл худалдан авна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, алб...
хэдхэн секундын өмнө
Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй
2018 оны Засгийн газрын 62 дугаар тогтоол, 2022 оны Засгийн газрын 223 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг д...
26 минутын өмнө
Сэтгэгдлүүд