мэдээ
Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хурал боллоо

Админ
2025 оны 8 сарын 20

13

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний 6 улс орнуудын нэг болсон.
Манай улсад жил бүр дунджаар 120-140 орчим хүүхдийн хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 45-50 хувийг цус, тунгалгийн хавдар, 18 хувийг тархи, мэдрэлийн хавдар, 8-9 хувийг яс, зөөлөн эдийн хавдрууд, 20 хувийг бусад төрлийн хавдрууд эзэлдэг байна. Хүүхдийн хавдрын тохиолдол харьцангуй цөөн тул эмийн тасалдал үүсэх эрсдэл өндөр байдаг бөгөөд зарим тохиолдолд эмийн чанарын асуудал ч хөндөгддөг. Энэ нь өвчтэй хүүхдүүдэд эмчилгээг бүрэн хийхэд бэрхшээл учруулдаг.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хавдартай хүүхдүүд эмийн тасалдалгүйгээр, санхүүгийн дарамтгүйгээр, урт хугацаанд шаардлагатай эмчилгээг авах боломжтой болж байна. Сонгогдсон улс орнуудад хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай 35 нэрийн чанарын баталгаатай эмийг 5 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр, тасалдалгүй хангахаар ажиллаж байна.
Дэлхийн платформын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд:
• Эрүүл мэндийн яам удирдлага, чиглэл өгч дэмжин ажиллах,
• Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар платформоор орж ирэх эмийн бүртгэл, импортын мэдүүлгийг олгох, эмийн хэрэглээ, хадгалалт, түгээлтэд хяналт тавих,
• Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв улсын хэмжээнд эмийг гаалиас хүлээн авч, горимын дагуу хадгалан эмчилгээнд хэрэглэх,
• Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэргэдэх Эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулах их хэмжээгээр ирсэн эмийг зохих горимын дагуу хүлээн авч хадгалах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.
Монгол Улс энэхүү дэлхийн платформд хамрагдсанаар хавдартай хүүхдүүдэд чанартай, найдвартай эмийг тогтвортой, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэж, хүүхдийн амь насыг аврах, эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал алхам болж байна.





Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хурал боллоо
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруула...
1 цагийн дараа
П.Наранбаяр: Боловсролын салбарт технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлээд байна
Боловсролын цахим шилжилтийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. Дэлхийн эдийн засгийн фо...
1 цагийн дараа
Ургац хураалтад оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид болон иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна
Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, тар...
29 минутын дараа
“Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгаж, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл худалдан авна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, алб...
5 минутын өмнө
Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй
2018 оны Засгийн газрын 62 дугаар тогтоол, 2022 оны Засгийн газрын 223 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг д...
31 минутын өмнө
Сэтгэгдлүүд