Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна

trend

Админ

img

2025 оны 8 сарын 22

img

144

news-img

Уул нь: Монголын улс төр нь парламентын засаглалтай. Олон намын төлөөллийн ардчиллын хүрээнд явагддаг. Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайдаар ахлуулдаг Засгийн газар хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгч төрийн тэргүүн боловч хязгаарлагдмал эрх мэдэлтэй. Хууль тогтоох эрх мэдлийг УИХ хэрэгжүүлдэг.

Гэвчиг улс төрийн зөрчилдөөн тасралтгүй үргэлжилсээр байна. Энэ бол 90-ээд оны өөрчлөлтөөс хойших шинэ тогтолцооны дархлаа тогтоогүй үеийн сул дорой байдал, эрх зүйн орчны төгс гүйцэд бус байдлыг явцуу бүлэг, хувъ хүний ашиг сонирхол, амбицид ашиглах хандлага юм.

Энийг судлаачид:

Тогтолцоотой холбоотой гэж тайлбарлах нь элбэг. Үнэндээ улс төр дээд түвшиндээ мөнхийн зөрчилдөөнтэй байгаа нь Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжуудаар эрх мэдлийн давхардал үүсгэсэн зөрчил их. Мөнхүү: Улс төрийн намууд хуулиар хүлээдэг хариуцлага байдаггүй хэрнээ тогтолцоог савлуулах том шийдвэрүүдийг гаргадаг. Зарим үед улс төрийн намын менежерийн олсон санаагаар л УИХ, Орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан шат шатны бүтэц өөрчлөгддөг. Энэ нь мөнөөх тогтворгүй байдлыг бий болгодог. Тиймийн учраас хэн нэгэн эрх мэдэлд хүрэхийг хүсэгч нь улс төрийн нам дээр сайн менежмент хийж чадвал төрийн эрх мэдлийг шууд дахин хуваарилж чадаж байна.

Базах нь ээ: Улс төрийн намуудын шийдвэр Монголын төр засагт шууд нөлөөлдөг системтэй.

Ойрын хоногуудад АН, МАН-ын Их хурлын тухай их яригдаж байна. Эдгээр нам шинэ удирдах багаа сонгоно. Иймийн учраас чухал. Өөрчилж хэлэх юм бол улс төрийн шинэ нөхцөл байдал үүсгэх, дахиад тогтолцооны савлагаа үүсгэж ч болзошгүй. Тийм дүр байдал ажиглагдаж, сонстож байна.

АН-ынхан: Их хурлаас намын дарга хэн болох вэ гэдэг дээр илүүтэй анхаарч байгаа. Магадлал гурван хүн дээр төвлөрч байна. Өөрсдөө ч төрөл бүрээр ажиллаад эхэлж.

УИХ-д байгаа АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг Говь-Алтайн О.Амгаланбаатарын улс төрийн холболт бүхий улс төрийн томоохон дэмжлэгтэй. УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг МоАХ-ынхан, намынх нь үеийнхэн дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг АН-ын одооны дарга Лу.Гантөмөр нар, үеийнх нь гишүүд зүтгүүлнэ.

Энэ гурвын нэг нь АН-ын дарга болохоор байна. Хэн нь АН-ын дарга байвал АН-д, Монголд хэрэгтэйг АН-ынхны сонголт шийдсү. Далимд хэлэхэд: Уул нь АН-д 27, 28 онд амжилт гаргаж, төрийн эрхийг атгах боломж нээгдсэн. Улс төрийн яг тэр өрөг дээр зогсож байна. Тэгэхлээр АН-ынхан зөвхөн нам доторх, мөнхүү төрийн өндөр дээрээс ирэх үүрэг даалгаврыг биш, намын даргад нэр дэвших хүмүүсийн хэн нь хол явахыг иргэд олон нийтийн дэмжлэгээс харж сонговол ононо. Тэгж сонгож чадааж ч АН онож хол явна. Энүүгээрээ АН-ын дараагийн дарга хэн байх нь чухал.

МАН-ынхан: Их хурлаас нь мөн л намын дарга сонгогдоно. Уул нь Ерөнхий сайд Г.Занданшатар намын дарга болох ёстой. Гэвчиг Засгийн газрынх нь үйл ажиллагаанд намынхан нь, иргэд олон нийт өдрөөс өдөрт таагүй сэтгэгдэлтэй болж байгаа. Хажуугаар нь 27, 28 оны сонгуулиуд ойртчихсон. Тийм байхад ийм даргатай сонгуульд орох нь зөв үү, буруу юу гээд намаар нь дүүрэн хэлэлцэж байна. Тэгэхлээр МАН-ын Их хурлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөж магадгүй. Тийм цуу тараад хөөрхөн удлаа. Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшвэл гараад л ирнэ. Гэвчиг МАН дахь үе хоорондын зөрчлөөс болоод тэрбээр өнөөдөр ч улс төрийн шахаа хавчаанд орчихсон яваа. Ойрын хоногуудад Д.Амарбаясгаланг оролдсон дайралт идэвхжсэн нь үүний нотолгоо. Гэлээ гэхнээ МАН-ынхны сонголтыг нэг талд нь гаргахуйц нэг үйл явдал ойрд шаргуухан өрнөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын орон нутгийн намын гишүүд, УИХ-ын гишүүд, сайд нарыг хэсэг хэсгээр нь хүлээж авч уулзаж байгаа юм байна. Ерөнхийлөгч: 27 оны сонгуулийг би хүчээ өгнө. Тэгээд намаа авч 28 оны сонгуульд орно гэж хэлсэн тухай ойрын өдрүүдэд МАН-ынхан нэлээн ярьж байна. МАН-ын зарим нь: Нам бус Ерөнхийлөгч намын дотоод асуудал руу хэтэрхий орж байна гэж байгаа ч сүүлийн үеийн судалгаанууд, МАН-ынхан, иргэд олон нийтийн эргэлзээг тайлахад Ерөнхийлөгчийн дэмжлэг хэрэг болох магадалтай байна. Ерөнхийлөгч ийм байр суурь хэлж байгаа бол Г.Занданшатар торолгүйгээр МАН-ын дарга болно. Мөнхүү тэрбээр 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой гэсэн үг. Басхүү эндээс харахад Г.Занданшатар ойрын үед хоёр ч сонгуульд өрсөлдөх ажилтай болох нь. 26 онд багтаад Даваагийн Цогтбаатарын орон гарах хангайн тойрогт өрсөлдөнө. Ардаас нь 27 онд Ерөнхийлөгчийн сонгууль залгах нь.

Базах нь ээ: Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох тухай МАН-д яригдаж байгаа нь харагдана. Энэ нь Путин, Медведевийн хоршил янзын сонгуульт хугацааны солилцоо Монголд тогтох хувилбар юм.

Ойрын хоногуудыг том зургаар нь дүгнэвэл: АН-ынхан намаа, МАН-ынхан Монголыг хэн авах вэ гэдэг дээр төвлөрч байна.

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас “Барс” захын хойно өөрийн ашиглалтын 2.3 га газарт доороо авто зогс...

img

2 цагийн өмнө

Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй

Улсын Их хурлын дарга асан Д.Лүндээжанцантай есдүгээр сарын 2-нд болох 1945 оны Чөлөөлөх дайны 80 жилийн ойг тохиолдуулан ярилцлаа. ...

img

2 цагийн өмнө

Ам.долларын ханш өсөж 3615 төгрөгт хүрчээ

Долдугаар сарын эхээр ам.долларын ханш сарын сүүлээр 3615 төгрөгт буюу 2025 оны хамгийн өндөр ханшдаа хүрсэн юм. Наймдугаар сарын эх...

img

2 цагийн өмнө

Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ

Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент “Хүн төвт” эрх зүйн бодлогынхоо хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны...

img

3 цагийн өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны хүсэлтийг 28-наас авна

Нийслэлийн цэцэрлэгийн 1-р шатны цахим бүртгэл 2025.08.04-2025.08.18-ны өдрүүдэд явагдаж дууслаа. Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд