мэдээ
Маршалын гүүрээс “Централ тауэр”-ын уулзвар хүртэлх баруун талын 3.7 км явган хүний замыг шинэчилж байна

Админ
2025 оны 8 сарын 24

28

Маршалын гүүрээс “Централ тауэр”-ын уулзвар хүртэлх баруун талын 3.7 км явган хүний зам шинэчлэлийн ажил 82 хувьтай үргэлжилж байна.
Энэ хүрээнд тухайн байршилд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.
Уг хэсгийн явган хүний замыг “Эс эл сити” ХХК гүйцэтгэж байна.
Тус компанийн ерөнхий инженер н.Шижирбаатар “Шугам сүлжээ, кабель шилжүүлэх ажлыг бүрэн дуусгаад байна. Уг хэсгийн явган хүний замыг шинэчлэхдээ БНХАУ-д үйлдвэрлэсэн байгалийн гантиг чулууг ашиглаж байгаа. Дараагийн байршлын явган замыг шинэчлэхдээ Монголд үйлдвэрлэсэн байгалийн гантиг чулууг ашиглахаар захиалгаа өгсөн. Өдрийн цагаар гурван бригад ажиллаж байгаа. Ирэх сарын 1-ний өдөр гэхэд ажлаа 100 хувь гүйцэтгэж дуусна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Өнөөдрийн байдлаар 13 байршилд явган хүний замыг стандартад нийцүүлж, цас борооноор халтирч гулгадаггүй, 30-40 жилийн насжилттай байгалийн гантиг чулуугаар шинэчилж байна. Дээрх байршлуудад өнөөдөр НХШГ, НХОГ-ын холбогдох алба хаагчдын хамт ажиллаж байна. Гүйцэтгэгч компаниудад хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэж, яаралтай дуусгахыг үүрэг болголоо” гэв.





Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
Болгар улсын Софи хотод наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. ...
6 цагийн дараа
Туул гол олон жилийн дундаж түвшнийг 15-45 см даван үерлэж байна
Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхө...
4 цагийн дараа
Явган зорчигч руу ус, шавар цацвал 100 мянган төгрөгөөр торгоно
Их хэмжээний бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэл учирч эхэлдэг. Мөн шар усны үери...
3 цагийн дараа
Нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгээс Гаргасан Бэлчээрийн Ургамлын Ургалтын Байдал Наймдугаар Сарын 20-Ны Байдлаар Нийт...
2 цагийн дараа
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт маргаашаас эхэлнэ
Өнгөрөгч Даваа Гараг /2025.08.18/-Т Өвөлжилтийн Бэлтгэл Ажилтай Танилцах Өргөтгөсөн Хурлын Үеэр Хичээл Сургууль Эхлэхтэй Холбоотойго...
27 минутын дараа
Сэтгэгдлүүд