мэдээ
Явган зорчигч руу ус, шавар цацвал 100 мянган төгрөгөөр торгоно

Админ
2025 оны 8 сарын 24

15

Их хэмжээний бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэл учирч эхэлдэг. Мөн шар усны үерийн дараа иргэд рүү авто зам талаас жолооч ус цацах тохиолдол ч цөөнгүй гардаг. Тэгвэл үүнийг хуулиар зохицуулж хориглосон байдаг. Тодруулбал, жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ.
Тухайлбал, замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээн заасан байна.
Мөн Монгол Улсын Зөрчлийн Тухай Хуулийн 14.7.51-Т, Жолооч Замын Хөдөлгөөний Дүрэм Зөрчиж Бусдын Эрүүл Мэнд, Эд Хөрөнгөд Хохирол Учруулсан Нь Эрүүгийн Хариуцлага Хүлээлгэхээргүй Бол Хүнийг 100,000 Төгрөгөөр Торгоно Хэмээн Заажээ.
Гомдол гаргах шаардлагатай бол ТЦА-ны 93021124, 93020111 дугаарт холбогдож зөрчлийг мэдээлэх боломжтой юм байна.





Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
Болгар улсын Софи хотод наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. ...
6 цагийн дараа
Туул гол олон жилийн дундаж түвшнийг 15-45 см даван үерлэж байна
Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхө...
4 цагийн дараа
Явган зорчигч руу ус, шавар цацвал 100 мянган төгрөгөөр торгоно
Их хэмжээний бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэл учирч эхэлдэг. Мөн шар усны үери...
3 цагийн дараа
Нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгээс Гаргасан Бэлчээрийн Ургамлын Ургалтын Байдал Наймдугаар Сарын 20-Ны Байдлаар Нийт...
2 цагийн дараа
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт маргаашаас эхэлнэ
Өнгөрөгч Даваа Гараг /2025.08.18/-Т Өвөлжилтийн Бэлтгэл Ажилтай Танилцах Өргөтгөсөн Хурлын Үеэр Хичээл Сургууль Эхлэхтэй Холбоотойго...
24 минутын дараа
Сэтгэгдлүүд