Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 08

Валютын ханш

value

гадаад

“Сибирийн хүч-2”, “Цэргийн парад”-ын ард нуугдаж буй асуудал

trend

Админ

img

2025 оны 9 сарын 08

img

1

news-img

ОХУ Хятадын зүүн болон баруун чиглэлд хий нийлүүлэх талаар яригдаж, баруун чиглэл болох Алтайн нуруугаар дайрах төсөл буюу одоогийн “Сибирийн хүч-2” хийн хоолойн санаачилга анх 2006 онд гарч байсан ч өнөөг хүртэл хэрэгжээгүй. Энэ удаа гурван улсын удирдагч “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан гэж байгаа ч энэ нь гэрээ бус зүгээр л тунхаг учир бас л хэрэгжих болоогүй гэсэн үг билээ. Үүний цаад учир нь ийм юм.

Reuters агентлаг “Хятадын хэвлэлүүд төр, засгаас нь гаргасан 2025 оны есдүгээр сарын 2-ны мэдэгдлийг онцолж байна. Энэ нь “Сибирийн хүч-2” хийн хоолойг хэрэгжүүлэх талаар ОХУ, Хятад, Монгол гурван талын хууль эрх зүйн хувьд үүрэг хүлээсэн санамж бичиг(legally binding memorandum)-т гарын үсэг зурсан явдал юм”, Finan­cial Times “Энэ нь Хятад улс барууныхны дарамтыг үл ойшоож, стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж байгааг онцолж буй явдал. Гэвч уг төслийн санхүүжилт, барилга, байгууламж эхлүүлэх хугацаа, хий нийлүүлэх үнэ зэрэг гол асуудлууд шийдэгдээгүй байгаа бөгөөд энэ асуудлыг шийдэх Хятадын илт давуу байдал хэвээр байна”, Wall Street Journal “Хятадын хэлэлцээний талаарх давуу эрх хэвээр байгаа бөгөөд энэ төслийн худалдааны нөхцөл, хугацаа, санхүүжилт гэсэн гол хэсгүүд тодорхой бус хэвээр байна” гэж онцолжээ. Харин Хятадын Гуаньча (Guancha.cn) зэрэг сайтууд “Сибирийн хүч-2” хоолойг “Жилд 500 тэрбум куб.м хүртэл хий нийлүүлэх төсөл” гээд “Барууны санаа бодлоос Хятад улс хамааралгүй гэдгээ харуулж байна” гэсэн байна. Мөн Хятадын Sina Finance агентлаг “Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч харилцан хүндлэл бүхий харилцан ашигтай зарчимд тулгуурласан энэ төсөл бидний хамтын ажиллагааг урагшлуулна гэж мэдэгдэв” гэжээ. Харин Путин “Энэ шинэ хоолойн үнэ зах зээлийн зарчмаар тогтоогдох бөгөөд Хятад улс Европтой харьцуулахад илүү боломжтой нөхцөлтэй болсон” гэж мэдэгдсэн нь Хятад улс Европтой харьцуулбал илүү хямд үнэтэй хийн эх үүсвэр авах боломжтой гэдгийг л хэлсэн төдий зүйл байв. Тэгвэл бодит байдал ямар байгааг харцгаая.

Хятад эрчим хүчний хэрэгцээгээ нар салхины эх үүсвэрээр шийдэх бодлого барьж байгаа. Хятадын ганцхан жилд шинээр ашиглаж буй нар, салхины эрчим хүч ОХУ-ын энэ аргаар олж байгаа бүх эрчим хүчийг нийлүүлснээс хол давж байна. Путин сурсан зангаараа “Хятадад Оросын байгалийн хийн хэрэгцээ өндөр байгаа” гэж худал ярьдаг. Гэтэл Хятад улс өнөөдөр байгалийн хийгээр бүх эрчим хүчнийхээ 4,5 хувийг, харин нар, салхиар 20 орчим хувийг хангадаг. Цаашид ч нар, салхины эрчим хүчний эзлэх хувь нь улам нэмэгдэнэ. Тэгээд ч Хятад өөрийн байгалийн хийн их нөөцтэй. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хятадын төрийн компани “Синапек” Төв Хятадад 165 тэрбум кубметр шингэрүүлсэн байгалийн хийн нөөц илрүүлснээ зарласан. Энэ бол Хятадын байгалийн хийн нөөцийн ганц л жишээ. Тэгээд ч өнөөгийн нөхцөлд Хятад төдийгүй аль ч улс хөгжлийн тулгуур, аюулгүй байдлын баталгаа болсон эрчим хүчээр гаднаас ямар нэг хэлбэрээр хамааралтай байхыг хүсэхгүй. Иймээс “Сибирийн хүч-2” хийн хоолой нь Хятадын хувьд алдагдалтай наймаа буюу огт хэрэгцээгүй илүү зардал юм. Энэ нь Хятад улс давуу эрхээ ашиглан “Сибирийн хүч-2” хийн хоолойг ашиглах гэрээ байгуулахгүй гэсэн үг. Харин гэрээгүй бүтээн байгуулалт гэж үгүй. Иймээс гурван улсын тэргүүн гарын үсэг зурсан “Санамж бичиг” бол зөвхөн барууны улсуудын санаа, бодлоос Хятад улс хамаарахгүй гэдгээ харуулж буй шоу юм.

Японы армийг ялсны 80 жилийн ойд зориулсан сүртэй нь аргагүй парад Бээжинд болж өнгөрсөн. Гэхдээ Хятадын иргэний дайнд л ялалт байгуулсан, Японтой огт байлдаж байгаагүй өнөөгийн Хятадын чөлөөлөх армид Японыг ялсан ялалт огт хамаагүй зүйл гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Харин хэргийн гол учир нь нэгдүгээрт, Хятадын чөлөөлөх армид орчин үеийн байлдааны ямар ч дадал байхгүй. Энэ бол маш чухал хүчин зүйл. Хоёрдугаарт, Хятад барууны улсуудтай харьцуулахад маш цөөн буюу стратегийн болон тактикийн цөмийн 600 хошуутай. Хятадууд эдгээр хошуугаа зөөх пуужингийн нүхэн суурийг гурван бүс нутагт олноор нь байгуулсан. Гэхдээ эдгээр хөдөлгөөнгүй нүхэн байгууламжууд далавчит пуужингийн цохилтод өртөн сөнөх өндөр магадлалтай учир хөдөлгөөнтэй баллистик пуужингууд зайлшгүй шаардлагатай. Харин Бээжингийн цэргийн парад дээр үзүүлсэн, баллистик пуужингийн гурван төрлийн хамгийн сүүлийн үеийнх нь болох DF-5 буюу Хятадаар Дюльфен-5 пуужин Хятадад ердөө 18 байна. Мөн барууны улсууд өнгөрсөн зууны 70-аад оноос илүү үр дүнтэй, цөмийн олон хошуу тээгч пуужин ашиглах болсон. Гэтэл цөмийн олон хошуу тээх чадвартай шинэ DF-41 пуужин Хятадад ердөө хоёрхон байна. Бусад нь ганц хошуутай бөгөөд Хятад улс өнөөдөр 400 гаруй цөмийн хошуу л тээх чадвартай байна. Энэ нь зөвхөн АНУ-аас л гэхэд 3.5 дахин цөөн гэсэн үг.

Хятадын Чөлөөлөх армийн гол хүч нь хуурай газрын цэрэг. Хуурай газрын цэрэг нь Баруун, Төв, Хойд, Өмнөд, Зүүн гэсэн үндсэн таван тойргоос бүрддэг. Баруун тойрог нь дотооддоо Шинжаан Уйгарын иргэд, гадааддаа Энэтхэгтэй байлдах зорилготой. Харин Төв тойрог нь цэргийн нөөц хүчин юм. Хойд болон Төв тойрог хамгийн хүчирхэг буюу нийт хоёр сая цэргийн тал хувь нь байдаг.

Эндээс хамгийн хүчирхэг нь болох Хойд тойрог нь өнөөдөр Оросын хилийн дагуу байрлаж байна. Гэтэл энэ нутагт Украины дайнаас болж Оросын цэрэг, зэвсэг гээд байх зүйлгүй болсон. Ийм байхад Путин, Си хоёр яаж ч тэврэлдэж байсан хэн ч Орос, Хятадыг найрамдалтай, хамтрагч улсууд гэж харахгүй.

Хамгийн гол нь Хятад улс тэнгисийн цэргийн байлдааны жижиг хөлөг олноор нь үйлдвэрлэж байгаа ч АНУ-ын зөвхөн Номхон далайн тэнгисийн VII флотоос гэхэд л галын хүчээр хамаагүй дор хэвээр байна. АНУ 70-80 стратегийн байлдааны онгоц тээх 11 хөлөг онгоцтой. Хятад үүнээс илт цөөн онгоц тээх чадвартай хоёр хөлөг онгоцтой. Нэг нь Украины хаягдал онгоцыг засаж авсан бол нөгөө нь өөрсдөө үйлдвэрлэсэн онгоц. Бас нэгийг шинээр үйлдвэрлэж байна. Мөн парад дээр харуулсан цөмийн хошуу тээгч JL-3 пуужинтай, гүн бус усан доогуур явагч шумбагч хөлөг Хятадад зургаа байна. АНУ-д ийм шумбагч хөлөг 14 бий. Харин АНУ-д олон зориулалтаар ашиглах боломжтой, далайн их гүнд явах чадвартай атомын шумбагч хөлөг 50 бий. Эд нар далайн хаанаас ч далайн төдийгүй хуурай газрын дайсны цэргийн хүчийг бут цохих чадвартай. Харин ийм атомын хөдөлгүүрт шумбагч Хятадад ганц ч байхгүй.

Энэ бүхнээс “Тэртэй тэргүй үнэнийг мэдэж байгаа гадныханд ийм өндөр зардалтай цэргийн парад, бас хэрэгжих боломжгүй “Сибирийн хүч-2” хийн хоолойн “Санамж бичиг” харуулах ямар шаардлага байв” гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь “Гадныханд биш дотооддоо зориулсан шоу”.

Харин дотооддоо зориулж, ийм өндөр зардалтай шоу хийж байна гэдэг “Си даргын суудал дэнжигнэж байна” гэсэн үг. Хэргийн учир нь өөрсдөд нь заналхийлсэн энэхүү шоуны дараа барууныхан нэгдэж, Бээжингийн эсрэг эдийн засгийн хориг авч эхэлнэ. Олон улсад “Лонхны нарийн хоолой” гэгддэг Малайзын, Япон Филиппиний, Япон Өмнөд Солонгосын гэсэн гурван хоолойг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин хаахад л Хятадын далайн худалдаа нам зогсож, эдийн засаг нь сүйрнэ.

Харин эдийн засаг нь унаж, амьдрал нь муудангуут хятад иргэд шууд босдог уламжлалтай. Иймээс алдарт Дэн Сяопины захиасыг хөсөрдүүлж суудалдаа үлдсэн Си дарга Хятадын эрх ашгийг бус өөрийн суудлыг хамгаалах гэж өндөр зардлаар шоудаж байгаа нь тодорхой байна. “Сибирийн хүч-2”, “Бээжингийн цэргийн парад” гэх үзүүлбэрүүдийн ард нуугдаж буй асуудал нь энэ юм.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш согтуурсан үедээ танхайрч, бусдыг хутгаар сийчсэн тухай мэдээлэл олон нийти...

img

2 цагийн өмнө

Тарваган тахал нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм

Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн гол...

img

4 цагийн өмнө

“Ulaanbaatar Music Festival 2025” задгай талбайн фестиваль болно

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, ийм өргөн цар хүрээтэй “Ulaanbaatar Music Fes...

img

4 цагийн өмнө

Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байна

Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний талаарх нөхцөл байдлын мэдээллийг эмя-д хийлээ. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгий...

img

4 цагийн өмнө

М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, Т.Тулга нарын бөхчүүд ДАШТ-д оролцохоор Хорватыг зорилоо

2025 оны Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-21-нд Хорват Улсын Загреб хотод болох юм. Э...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

UNEN BICHJEE. WW 2- hujaa nariin hiisen uureg gj tui bhgui . HUDLAA SHAAH SHIH BOLJ BNA LEEE KKK

trend

Иргэн

Ичээч ийм юм бичхээсээ

Онцлох нийтлэлүүд