мэдээ
С.Зулпхар: Намын даргад нэр дэвших эрх жирийн гишүүдээс эхлээд бүгдэд нээлттэй

Админ
2025 оны 9 сарын 15

23

Улсын Их хурлын гишүүн Сархадын Зулпхартай ярилцлаа.
-Саяхан МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэрт АТГ-аас нэгжлэг хийж, түүнийг саатуулсан. Энэ чухам юу болсон талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу?
-Надад бол бусдын адил хэвлэлээр гарсан мэдээллийн түвшинд л мэдээлэл байна. Өөр тодорхой мэдээлэл алга.
-Яагаад түүнийг баривчлав, юу болоод өнгөрөв гэж та үзэж байна вэ?
-Юу болоод өнгөрчихсөн талаар дүгнэх эрх бүхий субьект би биш учраас тодорхой зүйл хэлж чадахгүй. Хууль хяналтын байгууллагууд шалгана. Хуулийнхаа дагуу шалгах ёстой байх. Түүнээс л бид тодорхой ойлголт, дүгнэлттэй болно шүү дээ.
-Намын Бага болон Их хурал болох гэж байгаатай холбоотойгоор улс төрийн зүйл болчихлоо гэж зарим нь ярьж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Зарим хүний тодорхой байр суурь байх л даа. Миний хувьд яг тийм байна гэж дүгнэж чадахгүй байна. Ямар нэгэн байр суурь нийгэмд угаасаа байдаг.
-МАН Их хурлаа хийж намын даргаа сонгох учиртай. Тус хурал ер нь хэдийгээр болохоор байна вэ?
-Мэдээж хэрэг Их хурал болох ёстой гэдгийг бид мэдэж байгаа. Түүнээс өмнө Бага хурал болох ёстой. Харин намын Удирдах зөвлөлөөс Бага хурлынхаа товыг зарладаг. Ингэсний дараа хэлэлцэх асуудлууд тодорхой болж, бидэнд мэдээлэл өгнө.
-УИХ-ын дарга өнөөдөр /09.12/ намынхаа даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Үүнийг ярихын тулд бид хоёр зүйлийг заавал ярих ёстой юм. Нэгдүгээрт, бид Улс төрийн намын тухай хуулийн 4.1 дүгээр заалтад Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж сайн дураараа эвлэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл юм гэсэн тодорхой заалт бий. Эндээс аваад үзвэл МАН бол яг энэ шинж чанарыг агуулсан үйл ажиллагаа явуулдаг. Мөн тус хуулийн 8 дугаар зүйл дээр улс төрийн намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлэх гэж заасан байдаг. Учир нь бид ардчилсан улс төрийн тогтолцоотой гэж өөрсдийгөө ярьдаг. Үүнийг хэрэгжүүлэх олон намын тогтолцоо бий. Энэ бүхнийг бид хуульчлаад заачихсан. Ингээд үзэхээр МАН-ын даргад нэр дэвших эрх намын жирийн гишүүдээс эхлээд намын бүх шатны удирдах албан тушаал хашиж байгаа гишүүдэд бүгдэд нээлттэй. Зөвхөн УИХ-ын даргын хувьд нээлттэй биш гэсэн үг. Хоёрдугаарт, манай намын дүрмийн 1.5 дахь заалтад үйл ажиллагааны зарчмыг хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилалтай байх зарчмыг баримтлан иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалах гээд биччихсэн байгаа.
-Хамтын шийдвэр гаргах тухай та хууль, намын дүрмийн заалт ярьж байна. Тэгвэл өнөөдөр МАН энэ хамтын шийдвэрээ гаргаж чадаж байгаа юу?
-МАН бол нийгмийн болон улс төрийн аливаа өөрчлөлтөд нээлттэй, маш шуурхай хүлээж авдаг улс төрийн соёлыг нэвтрүүлээд 16 жил болж байна. Тухайн үед намынхаа нэр, үнэт зүйлийг өөрчилж байлаа. Намын өөрчлөлт гэдэг чинь нийгмийн тодорхой хүлээлтэд нийцсэн байх ёстой. Мөн намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр шинэчлэлүүдийг хийсэн. Ингээд үзвэл манай нам өнгөрсөн хугацаанд институцийн түвшинд чадавх нь бэхжээд явж байгаа гэдгийг хэлэх ёстой. Мэдээж бүгд сайн сайхан болчихсон гэж хэлж болохгүй байх. Гэхдээ байж болох өөрчлөлтийг зоригтой, хамтын хүчин чармайлтаар, идэвхтэй оролцоонд суурилсан байдлаар хийгээд явж байгаа нам.
-УИХ-ын даргын хийсэн мэдэгдэлд “МАН гэдэг нам нэг хүнээс харьяат байж болохгүй” гэсэн утгатай үг байсан. Энэ “нэг хүн” гэдгийг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг гэж хүмүүс хэлж байна гэж хүмүүс байна. Үнэхээр МАН-ын дотоод үйл ажиллагаанд Ерөнхийлөгч оролцоод байдаг юм уу?
-Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч намаас ангид байх учиртай. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч улс төрийн маш мундаг мэдлэг, боловсрол, туршлагатай улстөрч. Ерөнхийлөгчөөр сонгогдоод намаасаа түдгэлзсэн. Энэ байр суурин дээрээ бүрэн байж байгаа. Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байх үүргээ бүрэн хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэж би ойлгодог. Намын дотоод ажилд оролцоод ингэ, тэг гэж чиглэл өгдөг гэдэг дээр надад лав мэдэгдсэн зүйл алга.





Үндэсний номын сан өвлийн цагийн хуваарьт шилжинэ
Монгол Улсын Үндэсний номын сангийн үйл ажиллагаа 2025 оны есдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Өвлийн ...
8 цагийн дараа
ЧУУЛГАН: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.09.15/ үдээс хойших хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Хуралдааны ...
7 цагийн дараа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны есдүгээр сарын 17-ны 13:00 цагт болно. 2025 оны наймдугаар сарын 1-нээс наймдугаар са...
7 цагийн дараа
С.Зулпхар: Намын даргад нэр дэвших эрх жирийн гишүүдээс эхлээд бүгдэд нээлттэй
Улсын Их хурлын гишүүн Сархадын Зулпхартай ярилцлаа. -Саяхан МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэрт АТГ-аас нэгжлэг хийж, т...
6 цагийн дараа
Үхрийн махны үнэ буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд