Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 14

Валютын ханш

value

гадаад

Газын дайн ба геноцид

trend

Админ

img

2025 оны 9 сарын 18

news-img

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газа хотыг эзлэх өргөн цар хүрээтэй довтолгоо эхэлснийг баталж “Израиль бүхэл шөнийн турш Газа хотыг хүчтэй бөмбөгдсөний дараа газраар цэргийн хүчтэй ажиллагаа эхлүүллээ” гэж мэдэгдэв. Мөн Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац өнгөрсөн мягмар гаригийн өглөө “Израилийн цэргүүд барьцаалагдсан хүмүүсийг суллах, ХАМАС-ыг бут цохих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө баатарлагаар тулалдаж байна. Газа галд автсан. Израилийн Батлан хамгаалах хүчин ХАМАС-ын террорист дэд бүтцийг төмөр нударгаар цохиж байна. Бид довтолгоогоо сулруулахгүй, ухрахгүй, зорилгоо биелэх хүртэл зогсохгүй” гэж мэдэгдэв. Тэгвэл мягмар гаригийн орой Израилийн армийн төлөөлөгч, бригадын генерал Эффи Дефрин “Манай цэргийн тагнуулын мэдээллээр Газа хотод ойролцоогоор гурван мянган ХАМАС-ын зэвсэгт дайчид байгаа. ХАМАС Газа хотыг хүний түүхэн дэх хамгийн том амьд бамбай болгосон. Иймээс бид энгийн иргэдийг хотын байлдааны идэвхтэй бүсээс аль болох хол байхыг уриалсаар байна. Манай цэргүүд Газа хот дахь ХАМАС-ын дэд бүтцийг устгаж эхэлсэн. Израилийн арми ХАМАС-ыг ялахын тулд ямар ч хугацаанд ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаа ч манай барьцаалагдсан хүмүүс болон палестинчуудын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина” гэж мэдээлэв. Харин Палестины албаныхан амиа алдсан, шархадсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг мэдээлсэн байна.

Энэхүү довтолгооны өмнө Израильд айлчилсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Бен-Гурион” нисэх буудлын нислэгийн зурвас дээр сэтгүүлчдэд “АНУ-ын хувьд ХАМАС зэвсгээ хураах дипломат шийдэл нь урьдын адил хамгийн тохиромжтой хувилбар хэвээр байгаа. Гэхдээ ХАМАС шиг зэрлэг бүлэгтэй харьцахад энэ нь заримдаа боломжгүй зүйл болдог. Гэхдээ бид энэ боломжид найдаж байна. Хэрэв барьцаалагдсан хүмүүс, энгийн иргэд байгаагүй бол энэ дайн нэг жарны өмнө дуусах байсан” гэжээ. Рубиогийн энэхүү айлчлал НҮБ-ын дээд хэмжээний уулзалт хийхээс долоо хоногийн өмнө болж байгаа бөгөөд тэнд Израилийн хатуу байр сууринд бухимдсан Франц зэрэг зарим Европын улсын төрийн тэргүүнүүд Палестины улсыг хүлээн зөвшөөрөх төлөвтэй байгаа билээ. Рубио тус хүлээн зөвшөөрөлтийг “бэлгэдлийн чанартай” гэсэн бол үүнийг эрс эсэргүүцэж байгаа Нетаньяху тэргүүтэй Израилийн Засгийн газар “Үүний хариуд нэг талын арга хэмжээ авч болзошгүй” гэж анхааруулсан юм. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт НҮБ-ын Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг мөрдөн шалгах тусгай комисс “Израиль Газад геноцид үйлдсэн бөгөөд ерөнхий сайд Биньямин Нетаньяху тэргүүтэй өндөр албан тушаалтнууд энэ үйлдэлд уриалсан” гэж дүгнэв. Израилийн Гадаад хэргийн яам уг дүгнэлтийг эрс няцааж, уг тайлан гаргасан хүмүүсийг “ХАМАС-ын тараадаг бодит байдал дээр няцаагдсан худал мэдээллийг давтсан, нэг талыг барьсан явдал” гэж мэдэгдэв. Ерөөс НҮБ “Дайн гаргахгүй, гишүүн улсуудын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн гол үүрэгтэй байгуулагдсан олон улсын байгууллага. Гэтэл өнөөдөр энэ байгууллагын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван улсын нэг нь хөрш улсдаа дайн хийж, газар нутгийг нь булаан эзлэх гэж улайрч байна. Тэгээд ч геноцид гэж бусдаас ялгарах бүлэг хүмүүсийг тодорхой зорилгоор устгах үйл ажиллагааг хэлдэг. Гэтэл Израилийн арми урьдчилан Палестинчуудад хаана цохилт өгөх гэж байгаагаа мэдээлж, эндээс холдохыг уриалж хугацаа өгдөг. Ийм геноцид гэж юу байх билээ.

ХАМАС 2023 оны аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэг рүү гэнэт халдаж, концерт үзэж байсан залуучууд голдуу ойролцоогоор 1200 хүнийг нь алж, бүсгүйчүүдийг нь хүчиндэн хороож, 251 иргэнийг барьцаалсны дараа Газын дайн эхэлсэн. Үнэндээ ХАМАС бол “Израилийг устгана” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж, палестинчууд дэмжин сонгуулиар гаргаж ирсэн Газын зурвасын албан ёсны төр, засаг билээ. Израильчуудыг алж, устгаж геноцид үйлдэж байгаад баяр хүргэж байсан тэд өөрсдөө үхэлтэй нүүр тулаад ирэхээр ХАМАС-ын хяналтад байдаг Газын Эрүүл мэндийн яам “Израилийн цэргийн ажиллагааны улмаас 64 500 гаруй хүн амиа алдсан. НҮБ эдгээр тоог үнэн зөв гэж үзэж байгаа бөгөөд Израилийн довтолгоо эрчимжвэл улам ч аймшигтай сүйрэлд хүргэж болзошгүй” гэж анхааруулж эхлэв. Чингис хаан палестинчууд шиг зүйл хийж, хэлсэн амандаа хүрэхгүй олон цэргийнх нь амийг үрсэн Тангадуудыг үхэр тэрэгний дугуйтай чацуулж орхисон. Энэ бол харин геноцид байсан билээ. Маш товчоор, энэ бүхэн дэлхийд шударга ёсны шинэ дэг журам тогтох цаг ирж буйг л баталж буй явдал юм.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.14) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 ...

img

3 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв нэгдлийн уриалга гаргав

УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр /2025.11.14/-ийн мэдээлэл хийв. Парламентад сонгогдсон МАН-ын гишүүд хоёр хуваагдсан гэ...

img

4 цагийн өмнө

Төв Азийн орнууд Америктай хамтраад эдийн засгаа өсгөж байхад бид ардчилсан орон гэж хоосон цээжээ дэлдэхээс өөр зүйл алга

Тэртээ 1990 онд авторитар, дарангуйллын дэглэм давамгайлсан бүс нутагт хамгийн түрүүнд Монгол Улс тайван замаар ардчилсан тогтолцоон...

img

4 цагийн өмнө

АН-ын ҮБХ энэ сарын 21-нд хуралдаж, дүрмээ батална

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намууд энэ онд багтаж намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Улсын ...

img

5 цагийн өмнө

“Токио 2025” дифлимпийн наадамд оролцох Монголын багийн тугийг гардууллаа

Япон улсын Токио хотод маргааш эхлэх Дифлимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид оролцоход бэлэн болжээ. Өнөөдөр Монгол Улсын багт ...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд