мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна

Админ
2025 оны 9 сарын 24

51

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 чуулганы Ерөнхий санал шүүмжлэл АНУ-ын Нью-Йорк хотноо 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтав.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.
Энэ удаагийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд НҮБ-ын гишүүн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байна.
НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган 2025 оны 09 дүгээр сарын 09-нөөс 12 дугаар сарын сүүлч хүртэл АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилнэ.
Чуулганы даргаар ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд асан Анналена Бербок ажиллаж байна.
Чуулганаар олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, энхийг сахиулах ажиллагаа, үндэстэн дамнасан гэмт хэрэг, терроризмтой тэмцэх, олон улсын эрх зүй, нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, НҮБ-аас үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, НҮБ-ын үйл ажиллагааны төсвийн санхүүжилт зэрэг дэлхийн улс түмний өмнө чухлаар тавигдаж буй 174 багц асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана.
Тус чуулганы үндсэн 6 хорооны үйл ажиллагаа 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэх юм.





“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт доло...
2 цагийн дараа
ҮСХ: ЕБС-ын сургуулийн нэг багшид дунджаар 21 хүүхэд ногдож байна
ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл удахгү...
1 цагийн дараа
Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцооллоо
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацаа Өмнөговь, Дорноговь, До...
1 цагийн дараа
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны о...
10 минутын дараа
“Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй” гэв
Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төсли...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд