Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Х.Батчимэг: “Samushil” өдөрт 700-800 хүнийг ажил, орлоготой болгодог

trend

Админ

img

2025 оны 10 сарын 02

img

46

news-img

“Samushil” хөдөлмөр зуучлалын төвийн Ботаник дахь салбарын менежер Х.Батчимэгтэй ярилцлаа.


-Танай байгууллага хэдэн оноос үйл ажиллагаагаа явуулж байна вэ. БНСУ-ын хөдөлмөр зуучлалын салбарын жишгийг Монголд нутагшуулахаар зорьж байгаа гэсэн?

-Солонгосоос манай монголчууд авах юм их байгаа. Үүний нэг нь “Samushil”. Үүнийг манайд нутагшуулж болох юм байна гэдгийг удирдлагууд маань судлаад, үйл ажиллагаагаа 2018 оноос эхэлж явуулсан. Манай байгууллага захиалагч, ажилтан хоёрыг холбож, ажилд зуучилж өгдөг. Өдөр ирэх тусам хамтарч ажиллаж байгаа захиалагч нар, ажил хайж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Эрэлт, нийлүүлэлт их байна.

Эхний салбараа нээсэн цагаас эхлээд найман жилийн дараа гэхэд Улаанбаатар хот дотроо 13 салбартай болсон. Баянзүрх дүүрэгт гэхэд гурван салбартай. Дүүрэг дүүрэгтээ салбараа нээгээд ажил хайж байгаа хүмүүсээ зуучлаад, хэн хэнийхээ хэрэгцээ шаардлагыг хангаад хөдөлмөрийг бүтээгээд явж байна.

-Ажил олгогчид ихэвчлэн ямар ажилд туслах ажилтан хайдаг вэ?

-Ажил олгогчид маань барилгын салбар, ресторанд үйлчлэгч, каргонд ачаа бараа буулгах, нүүлгэлт, газар шорооны ажил, мөн илүү нарийн ур чадвар шаардсан барилгын арматур, барилгын засал чимэглэл, оёдолчин гэх мэт төрөл бүрийн ажилд туслах ажилчин хайж, манайх руу ханддаг. Мөн хувь хүмүүстээ хамтардаг. Манай салбар ойролцоогоор 25-30 байгууллагатай хамтарч ажилладаг. Захиалагч нар маань өдөртөө цалингаа өгдөг. Тийм учраас цалин дээр ямар нэгэн асуудал гардаггүй. Хэрэв захиалагч нарт тав хоногийн ажил байгаа бол бид хийх ажилд нь нас хүйсийг нь тохируулаад, хүнээ зуучилдаг гэсэн үг.

-Өдөрт хэд орчим хүнийг ажилтай болгодог вэ?

-Хот доторх 13 салбар нийлээд “Samushil” өдөрт 700-800 хүнийг ажил, орлоготой болгодог. Салбарууд өдөрт дунджаар 50-120 орчим хүнийг зуучилж өгдөг гэсэн үг.

-Цалин нь өдрийн хэдэн төгрөгөөс эхэлдэг вэ?

-Эрэгтэй ажилчид гар дээрээ 120 мянган төгрөг, эмэгтэй хүмүүс 80-90 мянган төгрөгийн хооронд цалинжиж байгаа. Нарийн мэргэжил гэвэл үүнээс дээш үнэлгээтэй байдаг. Манай дээр мэргэжилгүй хүмүүс ирвэл заавал бичиг цаас бүрдүүлэх шаардлагагүй. Өглөө ирээд бүртгүүлээд, тохирсон ажилдаа явах шаардлага л тавьдаг. Хөдөлмөрийн чадвартай л бол ирээд регистрийн дугаар, утасны дугаар, овог нэр, дансны дугаараа хэлээд манай системд бүртгүүлнэ. Тэгээд тохирсон ажлаа аваад тэр хүн найман цагаар ажиллаад орой тарлаа гэвэл бид тохирсон цалинг нь өгөөд явна гэсэн үг. Өдөр болгон энэ цикль давтагдаад явдаг.

-Ямар нэгэн насны хязгаартай байдаг уу?

-Та хөдөлмөр эрхлэх чадвартай л байвал ажлыг чинь гаргаад өгнө өө л гэсэн үг. Гэхдээ бид барилгын салбар дээр 60-70 настай хүн зуучлахгүй шүү дээ. Салбарын менежерүүд захиалгаа авахдаа “Ямар ажил хийлгэх вэ” гэдгээ асууна. Тэгээд ойр зуурын цэвэрлэгээ хийлгэнэ гэвэл настай хүмүүсээ хөнгөн ажил руугаа хуваарилна. Энэ болгон дээр тухайн салбарын менежерийн ур чадвар шаардагдана. Жишээ нь, барилгын туслахын ажилд хөгшин настай хүн явуулчихвал ажил нь урагшлахгүй. Учир нь бид харилцагч, үйлчлүүлэгчээ хүндлэх ёстой. Ирж байгаа настай хүмүүсийнхээ бие, эрүүл мэндийг нь ч бодох ёстой. Манай Ботаник салбар дээр гэхэд 70 настай эмэгтэй цэвэрлэгээний ажил хийдэг. Энэ мэт насны хязгаар байхгүйгээрээ давуу талтай.

-Зуучлуулж очсон хүмүүс ажилдаа тэнцэхгүй байх, ажлаа орхиж явах гэх мэт асуудлууд гардаг уу?

-Тиймэрхүү асуудлууд хааяа гардаг. Тухайн үед нь зохицуулалт хийгээд явна. Ажил нь хэтэрхий хүнд, хоорондын харилцаанаас болоод зарим нэг захиалгууд цуцлагдах үе гарна. Захиалагч мөнгөө төлөөд ажилтнаа авахад тэр хүн ажлыг нь хийж чадахгүй байлаа гэхэд дансанд нь буцаагаад төлбөр тооцоог нь хийдэг. Бас манай “Samushil”-ийн нэг давуу тал нь заавал өдрийн ажилд зуучилдаггүй. Захиалагч маань өдрийн 3-4 цаг хийх ажил байна гэвэл тэр үед нь хүртэл хүнээ гаргаад өгч болдог. Цагаар хөлсийг нь бодож өгдөг гэсэн үг. Жишээ нь, хүүхдээ хичээлд нь хүргэж өгчихөөд, орой нь авдаг ээж нар бий. Энэхүү ээжүүдийг ажилд зуучлаад өгч болно.

-Анх байгуулагдахад архи үнэртүүлсэн, согтуу хүмүүс ирэх гэх мэт асуудлууд үүсдэг байсан уу?

-Сайны хажуугаар саар гэгчээр тиймэрхүү асуудал байна. Анх бол “Samushil”-ийнхан архи уудаг гэсэн яриа байсан. Одоо бол архи уусан бол долоо хоног өнждөг систем рүү орсон. Тэгэхээр архидалт гэдэг зүйлтэй хаа хаанаа тэмцэж байгаа болохоор эсрэгээрээ эерэг тал руугаа орж байгаа. Энэ нь бидний найман жилийн дараахь тоон үзүүлэлтээр батлагдана. Үнэхээр манайхаас архичид гардаг байсан бол бидний тоо өсөөд, тогтвор суурьшилтай найман жил үйл ажиллагаагаа явуулах байсан уу гэдэг эргэлзээтэй болно. Энэ утгаараа манайх ч тэр, ирж байгаа хүмүүс маань ч тэр хариуцлагатай болж байгаа. Бид өглөө 07 цагаас эхлээд хоёр цаг гучин минутын хугацаанд хүмүүсээ хуваарилаад ажилд нь гаргадаг. Тийм учраас өнөөдрийнхөө хоолыг олоод, хөдөлмөрөө үнэлүүлж, өдөртөө цалингаа авна гэдэг мэдрэмж маш гоё. Манай дээр сард хоёр хоног амарчихаад бусад 28 өдөрт нь ажилладаг хүн ч бий. Ингээд амьдралаа аваад явж байгаа, бахархмаар залуус олон байдаг. Нийгэмд ажил хайж байгаа хүмүүс их байгаа ч нэг ажил дээрээ удаан тогтохгүй байна гэх асуудал үүсдэг. Нэг компани дээр очоод туршилтын хугацаандаа ч ажиллаж чаддаггүй шүү дээ. Гэтэл тэр хугацаанд ажилласан цалин нь олдох уу гэдэг асуудал яригдана. Тэгвэл манайх ажлын хувцастайгаа өглөө 07 гээд хүрээд ир, орой нь цалингаа ав гэдэг. Жишээ нь, барилгын салбарт маш олон хүмүүс цалингаа авч чадахгүй байна гэдэг асуудал үүсдэг. Бид энэ бүхний эсрэг л явж байгаа. Учир нь хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ ажил хайж байгаа хүмүүс маань хаана очихоо мэдэхгүй байвал манай 77777470 утас руу холбогдоод, мөн өөрт ойрхон салбар дээрээ өглөө ирээд ажилд зуучлуулах боломжтой шүү гэж танай сониноор дамжуулан уншигчдад хэлмээр байна.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт доло...

img

43 минутын дараа

ҮСХ: ЕБС-ын сургуулийн нэг багшид дунджаар 21 хүүхэд ногдож байна

ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл удахгү...

img

3 минутын дараа

Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцооллоо

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацаа Өмнөговь, Дорноговь, До...

img

22 минутын өмнө

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо

БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны о...

img

1 цагийн өмнө

“Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй” гэв

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төсли...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд