мэдээ
МАН жигүүрлэлээ

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 9 сарын 25

156

МАН-ын гишүүд намын дотоодод үүссэн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч үзэл бодлоо илэрхийлж, намын үнэт зарчим, эв нэгдлийг хамгаалах зорилгын хүрээнд жигүүр байгуулах хүсэлтээ намынхаа Удирдах зөвлөлд хүргүүлжээ. Нам дотор үүсээд буй аливаа асуудлыг олон нийтийн дунд дэвэргэж, намаа талцуулах, хагалган бутаргах үйлдэлд хөтлөгдөхгүй байхыг нийт гишүүддээ уриалсан байна.
Энэхүү жигүүр байгуулах хүсэлтдээ тэд “Манай намд үүсээд байгаа нөхцөл байдал нь зөвхөн нэг улс төрийн хүчний асуудал бус, олон улсын нөхцөл байдал хурцдаж, геополитикийн шинэ өрсөлдөөн сорилт тулгарсан үетэй зэрэгцсэн улс үндэстний хувь заяатай холбоотой эмзэг асуудал болно” хэмээн тодотгосон байна. Мөн өөрсдийн дэвшүүлсэн зорилгоо МАН- ын дүрмийг эрхэмлэн мянга, мянган гишүүндээ уриалж байна гэжээ. Үүнээс гадна жигүүр байгуулж байгаа хүмүүс МАН-ын Бага хурлаар тодорхой шийдвэр гаргаж, дараах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна.
Үүнд:
- Монгол Ардын Намын үй л ажиллагааг зөвхөн сонгуульд санал авах төдий болгон явцууруулсан нь үзэл баримтлал, үйл ажиллагааны хямралд хүргэлээ. Өнгө будгаар нүдсэн “кино, клипээр” биш үнэнтэй тулж, сорилтыг туулах зоримог бодлогоор, намын үйл ажиллагааны эрс шинэчлэл хийх;
- Бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үндэс нь шударга мерит зарчим мөн. МАН төр, улс төрийн аливаа үйл хэрэгт боловсон хүчнийг шатлан бэлтгэж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал бүдгэрч, алдагдах эрсдэл бий болсонд манай намын гишүүд ихээхэн сэтгэл зовниж байна . Иймд салбартаа хүлээн зөвшөөрөгд сөн, мэдлэг боловсрол, өндөр ёс зүйтэй боловсон хүчнийг дэмжих замаар намын хүний нөөцийн эгнээнд эрс шинэчлэл хийх, ахмад, дунд, залуу үеийн хэлхээ холбоог бэхжүүлэх бодитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх;
- Намын ээлжит Их хурлыг бүх гишүүдийн тэгш оролцоонд суурилсан дүрмийн хүрээнд нээлттэй, дотоод ардчилалтай зохион байгуулах, гишүүд дэмжигчдийн оролцоог хангасан Их хурлын төлөөлөгч сонгох журмыг батлан хэрэгжүүлэх;
Жигүүрийг үүсгэн байгуулагч, МАН-ын гишүүд бид дээрх зорилго, чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулахын сацуу намын удирдлага, бүх шатны байгууллага, гишүүд дэмжигчидтэй хамтран ажиллахад бэлэн байна гэсэн байна. Тэдний уг хүсэлтийг МАН-ын энэ бямба гаригт болох Бага хурлаар хэлэлцэж шийдвэрлэх юм.
Т.ДАРХАН





ТОЙМ: МАН-ын ахмад гишүүд “улаан хамгаалагчид”-аа хазаарлаж байсан нь зөв байсан юм биш үү
Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн сайд Б.Жавхлан &...
8 цагийн дараа
Ирэх сарын 1-нээс хагас коксон шахмал түлшийг худалдаалж эхэлнэ
Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулна. Хагас коксон шахмал түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэгл...
7 цагийн өмнө
Тусгай хамгаалалттай 19 газрын хилийн заагийг эцэслэн тогтоолоо
Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах...
7 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь уд...
7 цагийн өмнө
Аравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
БНХАУ-ын намрын дунд сарын баяр аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд тохиож байгаа тул Монгол-Хятадын хилийн боомтууд энэ өдрүүдэд ажилл...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд