мэдээ
Тусгай хамгаалалттай 19 газрын хилийн заагийг эцэслэн тогтоолоо

Админ
2025 оны 9 сарын 25

67

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолыг хэлэлцэв.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг батлах асуудал таван жилийн турш найман удаа Засгийн газрын хуралдаанаар орсон ч шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн.
Энэ удаагийн хуралдаанаар байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн зааг буюу эргэлтийн цэгт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, өвөлжөө, хаваржааны давхцалтай хэсгийг хасаж, нийт 19 газрын хилийн заагийг баталлаа.
Ийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 1.5 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.5 сая га талбай хамгаалалтад хамрагдах боломж бүрдэв.
Монгол Улс 1992 онд батлагдсан “Биологийн олон янз байдлын конвенц”-д нэгдэн, газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах амлалт өгсөн анхны улс болсон. Тус зорилтыг “Алсын хараа–2050” хөгжлийн бодлогод тусган 2030 он гэхэд 30 хувь, 2050 он гэхэд 35 хувьд хүргэхээр заасан билээ.





АТГ-аас мэдэгдэл гаргажээ
АТГ-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн х...
8 цагийн дараа
Тамга барьсан толгойгүй хүн
Нэг ийм соньхон өгүүлэмжтэй дүрс гэрэл зурагчдын дуранд бууж үлдcэн байдаг. Энэ бол 2020 оны 7-р сарын 1-ний өдөр. УИХ шинэхэн дарга...
8 цагийн дараа
Б.Дэлгэрсайхан: Надад биш, улсад хэрэгтэй ажил учраас элдвээр хэлүүлээд ч болов хийх л ёстой
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Таны хувьд өмнөх хамтарсан...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +1…+3 градус, бусад хэсгээр +6…...
6 цагийн дараа
ТОЙМ: МАН-ын ахмад гишүүд “улаан хамгаалагчид”-аа хазаарлаж байсан нь зөв байсан юм биш үү
Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн сайд Б.Жавхлан &...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд