мэдээ
АТГ-аас мэдэгдэл гаргажээ

Админ
2025 оны 9 сарын 26

10

АТГ-аас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ “…Өчигдөр орой 19.30 минутад Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатарт хэлсэн. Түүний дараагаар Авлигатай тэмцэх газар бүх зүйлээ устгасан, зогсоосон” гэх утгатай илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ.
Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын даргын дээрх мэдэгдэл нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хэмээн үзэж байна.
Авлигатай тэмцэх газрын удирдлага нь албан хаагчиддаа улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх зарчмыг чанд баримтлан ажилладаг бөгөөд бие даасан төрийн тусгай байгууллагыг улс төрийн намын дотоод асуудалдаа хамаатуулж татан оролцуулах санаархал, Эрүүгийн хуульд заасан харьяаллын гэмт хэргийг шалгаж буй ажиллагааг улстөржүүлэх үйлдлээ зогсоохыг Та бүхнээс хүсье” гэсэн байна





Боловсролын салбарын 2026 оны төсвийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг болов
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос хамтран зохион байгуулж буй “Боловср...
7 цагийн дараа
Нийтийн тээврээр өчигдөр 602,571 хүн зорчжээ
Нийтийн тээврээр өчигдөр 602,571 хүн үйлчлүүлсэн, 89,167 удаа карт даржээ. Иргэдийн дийлэнх нь цахим болон банкны картаар төлбөр төл...
7 цагийн дараа
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрнээс үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ
Өчигдөр буюу /2025-09-25/-ны өдөр Сүхбаатар дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн 37 настай эмэгтэй гүүрнээс үсрэх гэж байхад нь ава...
7 цагийн дараа
АТГ-аас мэдэгдэл гаргажээ
АТГ-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн х...
6 цагийн дараа
Тамга барьсан толгойгүй хүн
Нэг ийм соньхон өгүүлэмжтэй дүрс гэрэл зурагчдын дуранд бууж үлдcэн байдаг. Энэ бол 2020 оны 7-р сарын 1-ний өдөр. УИХ шинэхэн дарга...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд