Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

 Австралийн бүжиглэгч аалз ба ДНХ-ийн нууцлаг хэсэг

trend

Админ

img

2025 оны 9 сарын 25

img

66

news-img

Австралийн “бүжиглэгч аалз”-нууд бөгсөн биендээ тод өнгөтэй “уран зураг” гарган түүнийгээ гайхуулах уран хөдөлгөөн хийдэг нь тэдний цорын ганц онцлог биш юм. Ихэнх амьтдад тав, арван зүйл л байдаг бол эдгээр аалзанд зуу гаруй зүйл байдаг аж. Иймээс эрдэмтэд уг аалзны “Хар ДНХ” буюу генетикийн нууцлаг хэсэг нь эдгээр аалзнуудыг орчны өөрчлөлтөд хурдан дасан зохицох, шинэ зүйл болж хөгжих боломжийг олгодог гэдгийг тогтоожээ. Судлаачид энэ нээлтээ байгаль дэлхий яагаад ийм олон янз байдгийг тайлбарлахад тусална гэж найдаж байна.

Их Британийн Кембриж дэх Сэнгерийн хүрээлэнгийн судлаач Жона Уокер ВВС-д өгсөн ярилцлагадаа “Бид аалзны хувьсал яаж ийм олон төрөл зүйл бий болгосныг ойлгохыг хүссэн. Бид байгальд гарахад ургамал, амьтдын асар олон янз байгааг хардаг. Харин энэ тогос-аалз (албан бус нэршил) бол онцгой тохиолдол. Энэ онцлогийг нь судалснаар ерөнхийд нь төрөл зүйл үүсэхэд чухам юу нөлөөлдгийг олж болно” гэжээ. Хатгуур зүүний толгойн чинээ жижигхэн хэмжээтэй тогос-аалзнууд Австралийн өнцөг булан бүрд байдаг. Эр аалзны тод өнгийн бөгсөн хэсэг нь ёслолын бүжигтэй хосолдог нь тэдний нэрийг тодорхойлж байдаг. Тэд бүр хоёр хөлөөрөө бөмбөрдсөн дуу авиа гаргаж, нэг төрлийн “аалзны хөгжим” үүсгэн, ритмтэй хөдөлж, гайхалтай хээ угалзаа үзүүлдэг. Хамгийн сонирхолтой нь тэдний хээ угалз, дуу, бүжгийн хөдөлгөөн олон янз байдагт байгаа юм. Уокер өмнө нь аалзнаас айдаг байсан ч шинжлэх ухаан түүнийг маш их татсан тул докторын ажлын хүрээнд энэ төсөлд оролцож эхэлжээ. Тэрээр “Намайг Австралид аалз судална гэж найз нөхөд, хамаатан садандаа хэлэхэд тэд санаа зовсон харцаар намайг харсан, би өөрөө ч айдастай байсан. Гэхдээ энд ирээд эдгээр аалзны бүжгийг хэдхэн секунд харахад л бүх айдас минь тэр дороо арилсан” гэж тайлбарлав. Уокер доктор Жоана Мейерийн удирдсан олон улсын багийн хамт тухайн үед мэдэгдэж байсан бүх төрлийн тогос-аалзнуудыг цуглуулж эхэлжээ. Тэд дараа нь зүйл бүрийг зан байдал, хөдөлгөөн, дууных нь хамгийн нарийн ширийн ялгаагаар нь ангилж, бүртгэсэн байна. Судалгааны эцсийн шатанд энэ бүх мэдээллийг тус бүрийн ДНХ-тай нь харьцуулжээ. Ингэж харьцуулан судалснаар ямар ген ямар шинжийг тодорхойлдог, эцэст нь яагаад тогос-аалзнууд ийм олон зүйл байдаг шалтгааныг тогтоохыг зорьжээ. Одоогоор судалгаа үргэлжилж байгаа ч эрдэмтдийн баг дараагийн шатны судалгаанд хэрэгтэй баттай үндэслэлүүдийг аль хэдийнэ олсон байна. Уокер “Энэ бол зөвхөн эхлэл. Гэхдээ эдгээр нээлтүүдийн хамгийн сонирхолтой нь төрөл зүйлүүдийн олон янз байдлыг зөвхөн генүүд бус харин завсрын хэсгүүд, өөрөөр хэлбэл хувьсалд нөлөөлж болох “Хогийн” эсвэл “Хар” гэдэг ДНХ-нууд тодорхойлж байж магадгүй явдал юм” гэсэн байна. ДНХ нь молекулуудын урт гинжнээс бүрддэг. Харин ген нь тодорхой уургийн дарааллаас бүтэж, тодорхой үйл ажиллагааг удирдах мэдээлэл агуулсан ДНХ-г бүрдүүлдэг нэгж хэсэг юм. Гэтэл хүний ДНХ-ийн ердөө 1–2 хувь нь л уургаар кодлогдсон генүүд байдаг. Эдгээр генийн кодоор хүмүүсийн өндөр, нүдний өнгө, бүр хэд наслахыг хүртэл тогтоох боломжтой. Эдгээр хэсгийг ген гэж нэрлэдэг. Гэтэл ДНХ-гийн үлдсэн хэсэг буюу маш их хувь нь уургаар кодлогдоогүй зүгээр л хэлхээтэй молекулууд байдаг. Иймээс эрдэмтэд юунд хэрэгтэйг нь ойлгохгүй байсан учир ДНХ-гийн үлдсэн хэсгийг 1970-д онд “Junk DNA” буюу “Хогийн ДНХ” гэж нэрлэсэн билээ. Хожим нь одоогоор ойлгомжгүй байгаа гэсэн утгаар “Хар ДНХ” гэх болсон юм. Сэнгерийн хүрээлэнгийн судлаачдын үзэж байгаагаар эдгээр “Хар ДНХ” нь тогос-аалзны олон янз байдалд шууд нөлөөлдөг байж магадгүй гэнэ. Учир нь тэдэнд энэ “Хар ДНХ” нь хүнийхээс гурав дахин их байдаг юм байна. Зарим эрвээхэйнүүд мөн адил өөрийн төрөлдөө маш олон зүйл байдаг. Тэгвэл доктор Майер аль хэдийнэ хэдэн мянган зүйлийн ДНХ-г ямар үүрэгтэй байдгийг тайлж уншиж чаджээ. Эдгээр аалз, эрвээхэйнүүд бол энэ том зорилтот генетикийн төслийн зөвхөн эхлэл юм. Тэдний төлөвлөгөө нь дэлхий дээрх бүх ургамал, амьтан, мөөгний генетикийн кодыг ирэх 10 жилийн дотор тайлж унших явдал юм байна. Иймээс доктор Майер ВВС-д “Бүх ургамал, амьтан, мөөгтэй маш төстэй ДНХ бидэнд бий. Бүх амьд организмын ДНХ-г судалснаар бид генүүдийн ажиллах нийтлэг зарчмууд болон “Хар ДНХ”-гийн үүргийн талаар илүү ихийг мэдэж, ингэснээр өөрсдийнхөө тухай ч бас ихийг ойлгох боломжтой болно” гэж ярьжээ.

Энэхүү “Дэлхийн БиоГеном(Earth BioGenome Project)” төслийн хүрээнд судлаачид аль хэдийнэ гурван мянга гаруй “Хар ДНХ”-г тайлж уншиж чаджээ. Дараагийн зорилго нь ирэх жилдээ 10 мянган төрөл зүйлийн ДНХ-ийг тайлах бөгөөд дараагийн арван жилд шинжлэх ухаанд мэдэгдэж буй 1,8 сая амьд зүйлийн ДНХ-г бүрэн тайлж дуусгах явдал юм байна. Эрдэмтэд энэ мэдлэг бүх амьд биетийн хувьсал, тэдний хоорондын нарийн уялдааг урьд өмнө байгаагүйгээр ойлгох боломжийг олгоно гэж найдаж байна. Энэ нь дэлхий дээр амьдралын шинэ хэлбэрүүд хэрхэн үүсч байдгийг мэддэг болно гэсэн үг юм. Үүнийг эрдэмтэд “Зүйлийн үүсэл” гэдэг.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ТОЙМ: МАН-ын ахмад гишүүд “улаан хамгаалагчид”-аа хазаарлаж байсан нь зөв байсан юм биш үү

Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн сайд Б.Жавхлан &...

img

8 цагийн дараа

Ирэх сарын 1-нээс хагас коксон шахмал түлшийг худалдаалж эхэлнэ

Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулна. Хагас коксон шахмал түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэгл...

img

7 цагийн өмнө

Тусгай хамгаалалттай 19 газрын хилийн заагийг эцэслэн тогтоолоо

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах...

img

7 цагийн өмнө

Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь уд...

img

7 цагийн өмнө

Аравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь

БНХАУ-ын намрын дунд сарын баяр аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд тохиож байгаа тул Монгол-Хятадын хилийн боомтууд энэ өдрүүдэд ажилл...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд