Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланч, ногоочидтой уулзлаа

trend

Админ

img

2025 оны 9 сарын 25

img

65

news-img

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” арга хэмжээнд очиж, тариаланч, ногоочидтой уулзаж ярилцлаа. Энэ удаагийн арга хэмжээнд 21 аймгийн 200 гаруй тариаланч, ногоочин болон 300 гаруй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, нийтийн хоолны салбарын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хоршооны төлөөлөл оролцож байна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, бүс орон нутгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхэд зориулсан энэхүү үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны 09 дүгээр сарын 22-28-нд болох ажээ.

Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсан тариаланч, ногоочид үзэсгэлэн худалдааны хугацааг уртасгах, Төв цэнгэлдэхийн машины зогсоолын төлбөрөөс чөлөөлж өгөх, импортын ногоог хязгаарлаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зэрэг хүсэлт тавилаа. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” арга хэмжээг зохион байгуулагчид тариаланч, ногоочдын орлого нэг өдөрт 89 сая гаруй, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 гаруй сая төгрөгт хүрч байгаа нь борлуулалт сайн байгааг харуулж байна хэмээлээ.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос салбар бүрийн шилдгүүдийг  шалгаруулах ажээ. Тухайлбал, хүнс, хоол үйлдвэрлэлийн салбараас шилдэг шинэ бүтээгдэхүүн, шилдэг органик хүнс үйлдвэрлэгч, экспортын шилдэг хүнс зэргийг шалгаруулах бол газар тариалангийн салбараас шилдэг сум, шилдэг өрхийн тариаланч, шилдэг аж ахуйн нэгж, шилдэг жимсчин, шинэ технологи нэвтрүүлэгч зэргийг шалгаруулна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ТОЙМ: МАН-ын ахмад гишүүд “улаан хамгаалагчид”-аа хазаарлаж байсан нь зөв байсан юм биш үү

Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн сайд Б.Жавхлан &...

img

8 цагийн дараа

Ирэх сарын 1-нээс хагас коксон шахмал түлшийг худалдаалж эхэлнэ

Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулна. Хагас коксон шахмал түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэгл...

img

7 цагийн өмнө

Тусгай хамгаалалттай 19 газрын хилийн заагийг эцэслэн тогтоолоо

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах...

img

7 цагийн өмнө

Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь уд...

img

7 цагийн өмнө

Аравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь

БНХАУ-ын намрын дунд сарын баяр аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд тохиож байгаа тул Монгол-Хятадын хилийн боомтууд энэ өдрүүдэд ажилл...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд