Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Ирэх саруудад олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна

trend

Админ

img

2025 оны 9 сарын 30

img

17

news-img

Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу 10 дугаар сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй байна.

Харин 11, 12 дугаар сард зүүн аймгуудын нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас 11 дүгээр сард нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэйг ЦУОШГ мэдээллээ.

Өвлийн саруудад зүүн аймгуудын нутгаар цаг агаар хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөвтэй. Өнгөрсөн зун хуурай гандуу байсан баруун аймгуудын нутгаар бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц бага зэргийг харгалзан малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг зөвлөжээ.

Агаарын дундаж температур ирэх сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангайн баруун өмнөд, Дундговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй бол сарын нийлбэр хур тунадас Увс, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх аж.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр агаарын дундаж температур 11 дүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Сарын нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Түүнчлэн, Хэнтий, Дорноговийн ихэнх хэсэг, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутгаар дундаж температур 12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх нь ээ. Харин сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булганы зүүн хойд, Төв аймгийн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олоон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт доло...

img

2 цагийн дараа

ҮСХ: ЕБС-ын сургуулийн нэг багшид дунджаар 21 хүүхэд ногдож байна

ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл удахгү...

img

1 цагийн дараа

Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцооллоо

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацаа Өмнөговь, Дорноговь, До...

img

1 цагийн дараа

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо

БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны о...

img

15 минутын дараа

“Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй” гэв

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төсли...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд