мэдээ
Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл нийтлэгдлээ

Админ
2025 оны 9 сарын 30

22

Өнөөдөр АНУ-ын Төрийн департмент Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийг нийтлэн гаргалаа. 2025 оны мэдэгдэл нь Монгол Улсыг судлан сонирхож буй АНУ-ын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын бизнесийн орчны боломжууд болон учирч болох бэрхшээлүүдийн талаар тэнцвэртэй үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Түүнчлэн, Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл нь Монгол Улсын төрийн байгууллагын түншүүдэд АНУ-ын болон дотоодын хөрөнгө оруулагчдад эрх тэгш бизнесийн орчинг бүрдүүлэх эх сурвалж болох юм.
2025 оны мэдэгдэлд дурдсанчлан “Монгол Улсын хөгжиж буй зах зээл, байгалийн баялаг нь хөрөнгө оруулагчдад өндөр өгөөжийг авчрах боломжтой ч, тус улсын гадаад эдийн засаг, санхүүгийн нөлөөн дэх эмзэг байдал, маргаан шийдвэрлэх үйл ажиллагааны үр дүнгүй байдал, дүрэм журам боловсруулах үед талуудын оролцох боломжийн дутмаг байдал, хөрөнгө албадан хураах эрсдэл зэргийг харгалзан үзэж болгоомжтой хандах нь зүйтэй” гэжээ.
Хувийн хэвшлийн хууль эрх зүйн орчин нь ил тод, таамаглах боломжтой байхын үнэ цэнийг Монгол Улс ойлгож, түүний ач холбогдлыг нээлттэйгээр хүлээн зөвшөөрч байгаад Америкийн Нэгдсэн Улс талархалтай хандаж байгаа билээ. Иймд Америкийн Нэгдсэн Улс Монгол Улсыг солонгорсон, амьд эдийн засгийн цохилох зүрх нь болсон, үр өгөөжтэй хувийн хэвшлийн салбарыг бий болгох олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэлдүүлэхүйц хууль, журмыг хэрэгжүүлэхийг хөхиүлэн дэмжиж байна.
Монгол дахь Америкийн худалдааны танхимтай хийсэн уулзалтынхаа үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хувийн хэвшлийнхэн түүчээлэх хэрэгтэй. Энэ хөгжилд хүрэхийн тулд хариуцлагатай, чанартай дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадах хууль, журам, хөрөнгө оруулалтын орчныг бий болгох шаардлагатай” хэмээн цохон тэмдэглэсэн юм.
Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийг (англи хэл дээр) хүлээн авна уу.





“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт доло...
8 цагийн дараа
ҮСХ: ЕБС-ын сургуулийн нэг багшид дунджаар 21 хүүхэд ногдож байна
ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл удахгү...
7 цагийн дараа
Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцооллоо
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацаа Өмнөговь, Дорноговь, До...
7 цагийн дараа
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны о...
6 цагийн дараа
“Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй” гэв
Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төсли...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд