мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 градус дулаан

Админ
2025 оны 10 сарын 02

19

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
2025 оны 10-р сарын 03-наас 10-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
3-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна.





“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт доло...
35 минутын дараа
ҮСХ: ЕБС-ын сургуулийн нэг багшид дунджаар 21 хүүхэд ногдож байна
ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл удахгү...
5 минутын өмнө
Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцооллоо
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацаа Өмнөговь, Дорноговь, До...
30 минутын өмнө
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны о...
1 цагийн өмнө
“Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй” гэв
Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төсли...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд