Багануур дүүргийн төвийн дөрвөн замын уулзварт анх удаа хэвтээ гэрлэн дохио суурилуулж, ашиглалтад оруулсан байна.

БНСУ-ын Пусан хотын буцалтгүй тусламжийн хүрээнд суурилуулсан LED технологийн гэрэл нь жолооч, явган зорчигчдын анхаарлыг илүү төвлөрүүлэхээс гадна шөнийн цагаар болон үзэгдэх орчин хязгаарлагдмал үед харагдах байдлыг нэмэгдүүлэх давуу талтай аж.

Уг төслийг Пусан хотын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад болон Багануур тохижилт ААТҮГ, “Боршоон ундраа” ХХК, Багануур АЗЗА ТӨХК хамтран хэрэгжүүлжээ.