Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

Э.Одбаяр: УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар улстөрчийнхөө хувьд легитм шинжээ алдчихсан

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 10 сарын 15

img

94

news-img

Улсын Их хурлын гишүүн Э.Одбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газрыг огцруулах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжлүүлэн хуралдах байсан ч чадаагүй. Үүнийгээ байнгын хорооны дарга АН-ын гишүүдээс боллоо. Тэд ирц бүрдүүлсэнгүй гэж хэлсэн. Үнэхээр танай нам байнгын хороо, чуулганыг хуралдуулахгүй байгаа юм уу?

-Ийм зүйл ярьж байгаа бол наадах чинь маш бүдүүлэг шүү дээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны 33 гишүүний 11 нь л манай намынх байгаа. Парламентад олонхыг бүрдүүлж байгаа нам чуулган, байнгын хороо гээд аль ч хуралдаанд ирцээ бүрдүүлээд л явах ёстой. Хоёрдугаарт, манайх тэр хурлуудыг бойкотлоод байгаа юм ерөөсөө байхгүй. Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хурлаа хийдэг. Энэ бол тогтсон жишиг, хуваарьтай. Гэтэл манай намын бүлгийн хуралтай давхцуулаад байнгын хорооны хурлынхаа товыг зарлачихсан. Дээрээс нь МАН-ын бүлэг чинь дотоод зөрчилдөөнөөсөө болоод хуралдаж чадахгүй байгаа юм билээ. Манайх бол харин бүлгийн хурлаа хийгээд явж байгаа. Тэгээд бүлгээ тараад оръё гэсэн чинь ирц хүрээгүй гээд тарчихсан гэж байсан. Үүн дээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга буруу ойлголт өгчих шиг болсон.

-Сүүлийн үед улс төрд өрнөж байгаа асуудлууд дээр АН-ын бүлэг ямар байр суурьтай байна. Нэгдмэл байдалд хүрч чадаж байгаа юу?

-Бид зарчмын хувьд өргөн баригдсан хоёр асуудал буюу УИХ-ын дарга, Засгийн газрыг огцруулах хоёрыг зэрэг хэлэлцээд явах нь зүйтэй гэдэг зарчмын байр суурь дээрээ нэгдсэн.

-Энэ хоёр асуудлыг АН зэрэг хэлэлцээд явъя гэхээр эрх баригчид дотооддоо эвлэрэх боломжоо хайгаад эхэллээ гэдэг яриа гарч байна. Тэгвэл энэ асуудлууд одоо эвлэрэх боломжтой болов уу?

-Манайхаас болж эвдэрч, эвлэрнэ гэж юу байх вэ дээ. Эрх ашгаа яаж хоорондоо зохицуулж байгаагаас нь л болно байх. Энэ нь ч тэгээд МАН-ын асуудал. Тактикийн хувьд ямар байх ёстой энэ тэрийг нь бол мэдэхгүй. Зүгээр ёс зүйн хувьд цагаан байрныхаа хэрүүлийг Төрийн ордонд оруулж ирсэн хүмүүс бол МАН-ынхан шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн хоёулаа очоод намынхаа даргад өрсөлдсөн. Тэр сонгууль, сунгаагаа дуусгаж чадалгүй парламентаар хагалуулах гэж оролдсон. Гэхдээ парламент бол нэг намын даргын асуудлыг эцэслэн шийддэг газар биш. Дуусаагүй хэрүүлээ нам дээрээ л очиж хийнэ биз.

-УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын буух, буухгүйг Ардчилсан нам дэнслэх гээд байна гэж яриад байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Аль алин дээр нь манай намаас хүлээх хүлээлт бол огцруулна л гэдэг байр суурьтай байгаа. Тэд дотооддоо парламентыг даргалах, гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх чадамжгүй гэж үзэж байгаа бол манайх хариуцлага тооцоод л явна. Ер нь хувь хүнийх нь хувьд авч үзвэл 2016 оноос хойш нэг нь намынхаа, нөгөө нь төрийн эрх мэдэл дээр тасралтгүй л байсан хүмүүс. Түүнээс хойш төр нийгмийн өмнө хүлээсэн суурь үйлчилгээ болох боловсрол, эрүүл мэнд дээр анхаарч, шат ахиулж чадсан уу гэвэл үгүй. Утга учиргүй хэрүүл, эрх мэдлийн бялуурал л байна.

-Таны хувьд өнгөрсөн баасан гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр нэлээд хатуухан шүүмжлэл хэлсэн. Тэгээд ч сүүлдээ энэ хоёр хүний асуудлыг эртхэн нэг тийш нь шийдээд цаашаа улс орныхоо ажил, амьдралыг бодоцгооё гэдэг байр суурийг хүмүүс илэрхийлээд эхэллээ шүү дээ?

-Одоо /өчигдөр/ гадаа цас орж байна. Хотод утаа, гулгаа, түгжрэл гээд өмнөх өвлүүдэд байсан асуудлууд чинь бүгдээрээ байж л байна. Юу ч өөрчлөгдөөгүй. Хөдөөд өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээлийн нөөцөө бэлдэж чадсан уу. Өнгөрсөн зун нийт нутгийн хэдэн хувь гантай байлаа. Энэ тухай бодож байгаа хүн алга. Хоёрдугаарт, улстөрчийнхөө хувьд энэ хоёр хүн хоёулаа легитмээ алдчихсан хүмүүс. Анх Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилогдоход нь би хэлж л байсан. Парламент нь гишүүдийнхээ тоог 126 болгон нэмэгдүүлж, тогтолцоогоо өөрчлөөд шинэ уур амьсгал бүрдүүлээд орж ирж байхад 68 гишүүнтэй олонхыг бүрдүүлж байгаа ялсан намын бүлэг дотор Ерөнхий сайд хийх хэмжээний хүн байхгүй байна гэж үзэж 10 мандаттай тойрогт унасан хүнийг нэр дэвшүүлж орж ирсэн. Тойрог дээрээ дүнгээ тавиулсан хүн орж ирээд гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, бодлогоо УИХ дээр авч гарна гэдэг хэцүү. Нөгөө талдаа УИХ-ын даргын хувьд хэт улстөржсөн, намын дарга байх амбицтай хүн байх нь зохимжгүй юм байна гэж би хараад байгаа юм. Парламентад нам, намын төлөөлөл сууж байгаа. Гэтэл нэг намын дарга нь бусад намын гишүүдийг даргалаад сууж байна гэдэг зохимжгүй. Ер нь бол парламентын дарга болсон хүн намын гишүүнчлэлээсээ түдгэлзээд, буусан өдрөөсөө түүнийгээ буцаагаад сэргээдэг Ерөнхийлөгчийн жишгийг дагавал яасан юм. ҮАБЗ-ийн гишүүний хувьд Ерөнхийлөгчийг орлодог албан тушаалтны хувьд нам бус байвал зүгээр юм уу гэсэн санал, санаачилга манай намын бүлэг дээр яригдаж байгаа. Үүнийг би зөв л гэж харж байгаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүү...

img

2 цагийн өмнө

Монголд сүүлийн 3 жилд томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгджээ

Сүүлийн 3 жилд манай улсад томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэн байна. Тандалтын мэдээгээр жилд ду...

img

2 цагийн өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63...

img

3 цагийн өмнө

Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24...

img

3 цагийн өмнө

Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав

2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын хүрээнд Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, х...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд