мэдээ
Цалин нэмэхийг бус төгрөгийн ханшаа чангаруулахыг шаардъя

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 10 сарын 13

52

Багш нар цалингаа нэмхийг шаардан жагсаад нэлээд хэд хонолоо. Энэ долоо хоногоос эхлэн орон даяар ажил хаяхыг уриалж байгаа.
Ямартаа ч нэр бүхий сургуулиуд тус уриалгад нэгдэж, энэ сарын 15-наас ажил хаяна гэдгээ илэрхийлсэн байна лээ. Мөн эмч нар ч цалингаа нэмүүлэхийг шаардсан жагсаалыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн. Үүнээс гадна ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэм хэмээн шаардаад байгаа. Жагсаал, тэмцэл эхлүүлээд буй нь энэ жишээнүүд болохоос бус нийгмийн бусад бүлгийнхэн ч цалин бага тухай гомдол мэдүүлсээр байна.
Гэвч сүүлийн өдрүүдэд арай өөр шаардлага тавих нь дээр юм шиг санагдах боллоо. Учир нь өдрөөс өдөрт монгол төгрөгийн ханш унаж, ам.долларын ханш гэрлийн хурдаар өссөөр байна. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдсээр байгаа. Яаж ийгээд цалин нэмлээ гэхэд дагаад инфляци өсөж, төгрөг улам л цаас болно.
Өмнөх жишээнүүд үүнийг хангалттай батална. Ингэснээр цалин, тэтгэврийг нэмсэн ашиг огт гарахгүй. Тийм болохоор төрд байгаа хүмүүс, Засгийн газраас монгол төгрөгийнхөө ханшийг чангаруул, инфляциа багасга гэсэн шаардлага тавих нь зүйтэй. Ингэж байж л цалин, тэтгэврийн нэмэгдэл илүү бодитой болно.





Монгол төмсний үнэ буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
5 цагийн өмнө
Эрэгтэйчүүд теннисчид 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа
Энэтхэгийн Бухванесвэр хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн болж байна. Уг ...
5 цагийн өмнө
Увсад мал тууж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
Увс аймгийн Тэс сумын нэгдүгээр багийн “Шар хөдөө” гэдэг газарт иргэн “У” нь аравдугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим “Шар х...
6 цагийн өмнө
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 93 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны аравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилог...
6 цагийн өмнө
ДЭЭД ШҮҮХ: АН-ын хөтөлбөр, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
Ардчилсан нам Их хурлаараа шинээр сонгогдсон дарга О.Цогтгэрэлийг батламжилж, намын шинэчилсэн дүрмээ баталж Дээд шүүхэд хүргүүлсэн....
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд