Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 93 гомдол, мэдээллийг хянан шалгав

trend

Админ

img

2025 оны 10 сарын 13

img

13

news-img

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны аравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 382 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 256 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 126 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 93 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.

Гомдол, мэдээллийг хянан шалгахад нэр бүхий албан тушаалтнууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдов хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол төмсний үнэ буурчээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

2 цагийн дараа

Эрэгтэйчүүд теннисчид 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа

 Энэтхэгийн Бухванесвэр хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн болж байна. Уг ...

img

2 цагийн дараа

Увсад мал тууж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Увс аймгийн Тэс сумын нэгдүгээр багийн “Шар хөдөө” гэдэг газарт иргэн “У” нь аравдугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим “Шар х...

img

1 цагийн дараа

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 93 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны аравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилог...

img

32 минутын дараа

ДЭЭД ШҮҮХ: АН-ын хөтөлбөр, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо

Ардчилсан нам Их хурлаараа шинээр сонгогдсон дарга О.Цогтгэрэлийг батламжилж, намын шинэчилсэн дүрмээ баталж Дээд шүүхэд хүргүүлсэн....

img

19 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд