Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна

trend

Админ

img

2025 оны 10 сарын 13

img

33

news-img

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн нэгдсэн төлөвлөгөө гарган, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Уг төлөвлөгөөнд инженерийн дэд бүтэц, авто зам, тохижилт, бүтээн байгуулалт зэрэг нийт 750 төсөл арга хэмжээ тусгагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тухайлбал,

  • Дулаан хангамжийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувь,
  • ОСНАА 95.4 хувь,
  • Цахилгаан хангамж 94,7 хувь,
  • Эрүүл мэндийн газар 94 хувь,
  • Боловсролын газар 88 хувь,
  • Ус сувгийн Удирдах газар 86 хувьтай тус тус үргэлжилж байна. Төлөвлөсөн ажлуудыг аравдугаар сарын 30-ны өдөрт багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хотын хэмжээнд 100 гаруй км авто замыг шинээр тавьж, мөн хэмжээний зам засвар, шинэчлэлийг хийгээд байна. 88.4 км урт инженерийн шугамыг (гадна, гол шугам, дулаан, цэвэр ус) шинээр татсан. Энэ ажил нь сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болсон. Мөн 15.6 км дулааны гол шугамыг өргөтгөн шинэчилсэн бөгөөд энэ өвөл хотын төв, төмөр зам, Зайсан, Зургаадугаар бичил хороолол, Баянзүрх дүүргийн 26-р хороо зэрэг томоохон бүсүүдийн дулаан хангамжийн чанар эрс сайжрах юм. Засаг даргын 2025.08.14-ны зөвлөлийн хурлаар өвөлжилтийн явцад хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагууд болон орон сууцны конторуудын шугам сүлжээний асуудлыг хэлэлцэж, нийт 6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шийдвэрлэн, ес болон аравдугаар сард засвар шинэчлэлийн ажлыг хийж байна гэв’’.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол төмсний үнэ буурчээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

5 цагийн өмнө

Эрэгтэйчүүд теннисчид 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа

 Энэтхэгийн Бухванесвэр хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн болж байна. Уг ...

img

5 цагийн өмнө

Увсад мал тууж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Увс аймгийн Тэс сумын нэгдүгээр багийн “Шар хөдөө” гэдэг газарт иргэн “У” нь аравдугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим “Шар х...

img

6 цагийн өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 93 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны аравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилог...

img

6 цагийн өмнө

ДЭЭД ШҮҮХ: АН-ын хөтөлбөр, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо

Ардчилсан нам Их хурлаараа шинээр сонгогдсон дарга О.Цогтгэрэлийг батламжилж, намын шинэчилсэн дүрмээ баталж Дээд шүүхэд хүргүүлсэн....

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд