мэдээ
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

Админ
2025 оны 10 сарын 14

19

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.
Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Мөн өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг. Иймд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бий болдог. Иймд жолооч та автомашиныхаа өвлийн бэлтгэлийг сайтар хангаж замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу.
Мөн явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч, анхааралтай зорчихыг зөвлөж байна.





ТБХ: Үндэсний баялгийн сангийн орлого 2026 онд нэмэгдэнэ
Төсвийн байнгын хорооны өнөөдөр \2025.10.14\-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүл...
8 цагийн дараа
ХХНББХ: Боловсролын үйл ажиллагаа тэгш хүртээмжтэй байх ёстой
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.10.14/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас Засгийн газрын...
7 цагийн дараа
АТГ: Эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 10 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 64 гомдол, мэдээллийг ша...
7 цагийн дараа
“Эмээлт”-д хонь 150.000-300.000 төгрөг байна
“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2025.10.14/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 120.000-220.000 төгрөг Хонь- 150.000-300.00...
7 цагийн дараа
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны 10-р сарын 13-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутга...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд