Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

“Админерал”-тай холбоотой гэх хэргээр МАН-ын залуусыг барьж хорьсон уу

trend

Админ

img

2025 оны 10 сарын 14

img

51

news-img

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр дайтаад удаж байгаа билээ. Энэ хоёрын толхилцоон намын даргын зөөлөн суудал булаацалдсанаас эхтэй хэмээн улс төр судлаачид үздэг. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр холбогддог “Админерал” гэгчтэй холбоотой хэмээн МАН- ын хэд хэдэн залуучуудыг барьж хорьсон гэсэн мэдээлэл үнэн худал нь мэдэгдэхгүй тарж байна. Бараг зургаа, долоон залуу хоригдож байгаа гэсэн цуурхал түгжээ. Чулуунзагд, Эрдэнэжаргалаас эхлээд цувуулж явуулсаар байгаад ийн тоонд хүрсэн гэсэн сураг байна. Тэднийг хэргийг нь хүлээлгэж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах үндэслэл бүхий санал бий болгох гэж байж магадгүй гэж улс төр судлаачид таамагласан. Яагаад гэвэл УИХ-ын даргыг огцруулах хуулийн заалтад, УИХ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлд УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах гэсэн дөрвөн үндэслэл байна. Үүнээс 12.2.3.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, 12.3.Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлөх, огцруулах асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно гэж зааж. Одоохондоо УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бүхий санал олдохгүй байгаа бөгөөд эдгээр залуусыг шүүхээр оруулж чадвал нөгөө олдохгүй байгаа “үндэслэл бүхий санал” нь бий болох магадлалтай гэнэ. Зарим батлагдаагүй мэдээллээр бол ирэх лхагва гарагт эхнээс нь шүүхээр оруулна гэцгээж байна. Энэ мэдээлэл үнэн, худал эсэхийг, нээрэн ийм олон залуусыг барьж хорьсон эсэхийг батлах мэдээлэл өгөхгүй байна.

 

Ө.Тулга

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Засгийн газар огцрох тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай учир огцроход хэцүү л байх шиг

УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаар уг асуудлыг өнгөрсөн баасан гарагаас эхлээд Төрийн б...

img

8 цагийн дараа

Онцгойгийн алба хаагчид 3798 хүний амь нас, 390.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний есөн сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4154 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудл...

img

8 цагийн дараа

 Н.Мандал: Аавын маань “Хар нүдэн” бол ардчиллын анхны роман юм билээ

Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Н.Мандалтай түүний аав Д.Нацагдоржийн болон МҮЭ, МСХ-ны шагналт нэрт зохиолч, ...

img

7 цагийн дараа

“БНХАУ-аас Монгол Улсад гаалийн нэмэлт татвар ногдуулаагүй, Монгол Улс руу хийх экспортыг хориглоогүй” гэв

БНХАУ экспортын барааны гаалийн татвараа нэмсэн гэх цахим орчинд тархаад буй мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархаад буй. Тэгвэ...

img

7 цагийн дараа

Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 24 мега төслийн нэгээр “Багахангай-Хүннү хот чиглэлийн ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд