Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн зарчмыг үнэндээ хөсөрдүүлж байна

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 10 сарын 14

img

20

news-img

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн М.Бадамсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой байсан ч хойшиллоо. Хурал яагаад хойшлов, асуудал ер нь яаж явагдах ёстой талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Мэдээж Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх нь Үндсэн хуульд заасан хугацаатай. Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдсан боловч ажлын цаг дууссан гэх шалтгаанаар хуралдааныг өчигдөр болтол хойшлуулсан. Тухайн долоо хоногийн хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өмнөх долоо хоногт нь хуралдаж товыг тогтоодог. Энэ утгаараа өчигдөр 11 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх товтой байсан.

-Ингээд хуралдах гэсэн боловч хойшилчихлоо, тийм үү. Дотор ер нь хэдэн гишүүн байсан бэ. Танай байнгын хороо 32 гишүүнтэй бил үү?

-Товлосон цагтаа орж ирэхэд хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, С.Зулпхар, Б.Жавхлан сайд, мөн огцруулах санал гаргасан П.Сайнзориг нарын таван гишүүн л сууж байсан. Мөн Ерөнхий сайд орж ирсэн. Ингээд бусад гишүүдийг 30-40 минут хүлээгээд ирсэнгүй. Улмаар хуралдаан даргалагч энэ өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг хойшлуулж байгаагаа мэдэгдсэн.

-Хуралдаан даргалагчийн хувьд тодорхой эрх, үүрэг хуулиар заасан байдаг. Энэ утгаараа хуралдааны ирцэд байнгын хорооны дарга анхаарч ажиллах шаардлагатай байв уу?

-Мэдээж хуралдаан даргалагчдад тодорхой эрх, үүрэг байдаг. Гэхдээ энэ удаад хуулийн зөрчил рүү орсон байж болзошгүй гэдгийг сануулж хэллээ.

Өөрөөр хэлбэл, нэгэнт товлогдсон хуралдааныг анх бүрдсэн ирцээр нь л үргэлжлүүлэх шаардлагатай байсан. Юу гэхээр ирцийг дахиж явуулахгүй л гэсэн үг. Хуралдаанаа эхлүүлээд явуулах байсан. Баасан гарагийн хуралдаанаар 32 гишүүний 20 нь ирцэд орсон. Яг энэ ирцээрээ л хуралдаанаа үргэлжлүүлэх байсан. Харамсалтай нь үргэлжилж байсан хуралдааныг шууд хаачихлаа гэж харж байна. Ер нь бол уг асуудлыг хурдан нэг тийшээ шийдэх хэрэгтэй. Төрийн ажил тасралтгүй явах учиртай.

-Байнгын хороогоор чухал асуудал хэлэлцэх гэж байхад гишүүд нь оролцохгүй байна гэхээр ямар нэгэн хардлага төрж байна уу, танд?

-Янз бүрийн юм цаанаа яригдсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч байнгын хорооны дөрвөн гишүүн үүргээ биелүүлээд ирсэн боловч хурал хойшиллоо. Дахиад хэлэхэд, төрийн ажил тасралтгүй л явах учиртай. Нэг бол Засгийн газрыг огцруулах асуудлыг төлөвлөгөөнд оруулаад явчихдаг, дургүй нь хүрэхээрээ гаргачихдаг байж болохгүй. Төрийн үйл ажиллагаа ямар тоглоом юм уу. Гишүүд байнгын хорооны хуралдаа суух үүрэгтэй. Энэ бол бидний ажил. Тиймээс өчигдрийн хуралдаан үргэлжлээд ирээгүй гишүүд нь эсрэг саналаа өгөөд л явах ёстой байсан.

-Нөгөө талдаа танай намын зодоон, зөрчлөөс болоод төрийн үйл ажиллагаа гацах түвшинд хүрчихлээ. Эрсдэл их байх шиг байна, тийм үү?

-Маш их эрсдэл байгаа. Олон ч эрсдэл гарч ирж байна. Намрын чуулганаар УИХ төсвөө батлах шаардлагатай. Төсвийн цаана монголчуудын аж амьдрал бүхэлдээ хүлээгдэж байдаг. Хүйтэрч байна. Хахир ширүүн өвлийн улирал хаяанд ирлээ. Гадаа талбайд багш, эмч, төрийн албан хаагчид цалингаа нэмүүлэхээр жагсаж байна. Удахгүй ажил хаялт зарлана гэж байгаа. Энэ бүх асуудлыг төр засаг, гишүүд маань тоож байна уу, ер нь. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн гол үндсэн зарчим байгаа. Энэ зарчмыг өнөөдөр үнэндээ хөсөрдүүлж байна. Монголын төрийн гол ажил бол нэг, хоёр хүнийг дарга болгох биш. Баялгийн хулгай гэж өнөөдөр нийгэм даяараа ярьж байна. Нэг зүйлийг бодоцгоох хэрэгтэй. Жирийн баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүд ийм өндөр дүнтэй гэрээ хийх үү. Үүний цаана эрх мэдэлтнүүд л байгаа.

-Төрийн ажил гацахад хүрлээ гэж байна. Гол шалтгаан нь танай намын улстөржилтөөс л болж байх шиг байна гэдгийг олон нийт шүүмжлээд байна шүү дээ…?

-Сонгууль бүрээр баялагтаа эзэн байх, баялгийн тэгш хуваарилалтын талаар ярьдаг. Цаашид орж ирж байгаа баялгийг яаж ард түмэндээ шударга хуваарилах вэ гэдэг асуудал дээр л тойрч улстөрждөг. Энэ нь сүүлдээ бие биенээ огцруулах асуудал боллоо. Юунаас эхэлсэн бэ гэдгийг товчхон хэлье.

Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилох гэж байгаагаа мэдэгдсэн. Гэтэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаад Б.Энхбаярыг намаас хөөсөн шийдвэр гаргасан. Харин Хяналтын хороо энэ шийдвэрээ эргэж харахгүй бол нэр бүхий МАН-ын хэдэн гишүүд УИХ дахь МАН-ын бүлгээс цаашлаад МАН-аас гарах асуудлыг ярина гэж шаардсан. Асуудал ингэж л эхэлсэн биз дээ. Одоо намын асуудлаа түргэн шийдээд явах шаардлагатай байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Засгийн газар огцрох тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай учир огцроход хэцүү л байх шиг

УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаар уг асуудлыг өнгөрсөн баасан гарагаас эхлээд Төрийн б...

img

8 цагийн дараа

Онцгойгийн алба хаагчид 3798 хүний амь нас, 390.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний есөн сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4154 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудл...

img

8 цагийн дараа

 Н.Мандал: Аавын маань “Хар нүдэн” бол ардчиллын анхны роман юм билээ

Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Н.Мандалтай түүний аав Д.Нацагдоржийн болон МҮЭ, МСХ-ны шагналт нэрт зохиолч, ...

img

7 цагийн дараа

“БНХАУ-аас Монгол Улсад гаалийн нэмэлт татвар ногдуулаагүй, Монгол Улс руу хийх экспортыг хориглоогүй” гэв

БНХАУ экспортын барааны гаалийн татвараа нэмсэн гэх цахим орчинд тархаад буй мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархаад буй. Тэгвэ...

img

7 цагийн дараа

Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 24 мега төслийн нэгээр “Багахангай-Хүннү хот чиглэлийн ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд