Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

trend

Админ

img

2025 оны 10 сарын 14

img

16

news-img

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 24 мега төслийн нэгээр “Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажлыг хоёр үе шаттай хийнэ. Нэгдүгээр үе шатанд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм. Тодруулбал, ухмал байгуулах ажил 94.8 хувь, далан байгуулах ажил 95 хувь, дам нуруут гүүрний ажил 90 хувь, дөрвөлжин болон дугуй хоолойн ажил 74.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Багахангай Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам нь Хөшигийн хөндийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дамжин, Хөшигийн хөндий хүрнэ. Нийт 102.5 км урттай, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай баригдана. Харин хоёрдугаар үе шатанд Хөшигийн өртөөнөөс Шувуун фабрик хүртэлх 14.6 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм. Төслийн эхний үе шатны газар шорооны ажлыг Монгол Улсын 37 компани гүйцэтгэж байна. Нийт бүтээн байгуулалтын ажилд 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн оролцоно.

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын ач холбогдол:

  • Жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дамжихгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх шинэ дэд бүтцийг нэвтрүүлнэ.
  • Хотын төмөр зам, авто зам огтлолцдог цэгүүдийн замын хөдөлгөөний ачаалал буурна. Өнөөдрийн байдлаар эдгээр гармыг хоногт дунджаар 144 минут хааж байгаа бол төслийн үр дүнд ачаалал 20-30 хувиар буурна.
  • Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна.
  • Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжинэ.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Эмээлт”-д хонь 150.000-300.000 төгрөг байна

“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2025.10.14/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 120.000-220.000 төгрөг Хонь- 150.000-300.00...

img

7 цагийн дараа

Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 10-р сарын 13-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутга...

img

7 цагийн дараа

Энэ сард олгох хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халам...

img

6 цагийн дараа

Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй ...

img

6 цагийн дараа

Засгийн газар огцрох тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай учир огцроход хэцүү л байх шиг

УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаар уг асуудлыг өнгөрсөн баасан гарагаас эхлээд Төрийн б...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд