Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа

trend

Админ

img

2025 оны 10 сарын 15

img

39

news-img

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай Ерөнхийлөгчийн ордонд уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүрлэг Гималайн уулс, өнгө алагласан өв соёл, эртний гүн ухаан болон орчин цагийн хөгжил дэвшлийг хослуулсан Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ.

Монголын талын төлөөлөгчдийг элэгсэг дотно, халуун сэтгэлээр хүлээн авч буй Ерөнхийлөгч болон Энэтхэгийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч Д.Мурму, Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл, харилцан итгэлцэл, хүндлэл, оюун санааны хөршийн нандин холбоог бэхжүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой, түүхэн айлчлал болж буйг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүд, түүний дотор хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин, хамтран ажиллаж буй Энэтхэгийн төр, засагт талархал илэрхийллээ.

Түүнчлэн Энэтхэг Улс сэргээгдэх эрчим хүч, цөмийн болон уламжлалт эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа бататгаж, “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-г санаачлан, дэлхийн эрчим хүчний шилжилтэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж, талархан дэмжиж буйг тэмдэглэв.

Энэ удаагийн айчлалын үеэр хэлэлцэж, тохирсон ажлууд хоёр улсын хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт төрийн тэргүүн нар итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Түүнчлэн НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ нотоллоо.

БНЭУ-ын Ерөнхийлөгч Дроупади Мурму Бхубанесвар хотын Рамадеви эмэгтэйчүүдийн коллеж төгссөн бөгөөд тосгоноосоо коллежийн боловсрол эзэмшсэн анхны эмэгтэй юм. Мөн 2015-2021 онд Жхарханд мужийн Амбан захирагчаар ажилласан анхны эмэгтэй болж байжээ.

Тэрбээр 2022 онд Үндэсний ардчилсан эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан. Мөн оны долоодугаар сараас БНЭУ-ын 15 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүү...

img

6 цагийн өмнө

Монголд сүүлийн 3 жилд томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгджээ

Сүүлийн 3 жилд манай улсад томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэн байна. Тандалтын мэдээгээр жилд ду...

img

6 цагийн өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63...

img

7 цагийн өмнө

Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24...

img

7 цагийн өмнө

Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав

2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын хүрээнд Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, х...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд