Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

“Алтан цом 2025” барилдаан энэ сарын 25, 26-ны өдөр болно

trend

Админ

img

2025 оны 10 сарын 23

img

17

news-img

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд 10-р сарын 25, 26-ны өдөр болох бөгөөд үндэсний шилдэг найман компанийн баг өрсөлдөнө. Барилдаанд баг тус бүр найман гишүүнтэй оролцох бөгөөд таван бөх гарч барилдана. Багийн найман бөхийн гурав нь багийн сонголтоор, тав нь сугалаагаар барилдана.

МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 80 бөхөөс оролцогч үндэсний компаниуд санал өгч, хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцжээ.

Багууд гурав гурван бөхөө сонгосны дараа чансааны 80 дотор багтсан бөхчүүдээс олонхийн санал авсан 40 бөхөөс таван бөхийг сугалж багаа бүрдүүлсэн байна. Багууд:

“Алсын жим” ХХК-ийн “Хамаг Монгол” багт:

  • 1. Дархан аварга Н.Батсуурь
  • 2. Улсын заан Б.Бат-Өлзий
  • 3. Улсын харцага О.Наранбаатар
  • 4. Улсын начин Л.Энхсаруул
  • 5. Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 6. Аймгийн арслан Б.Төмөрбаатар
  • 7. Аймгийн арслан Г.Цоггэрэл
  • 8. Аймгийн заан Т.Батсүрэн

“Од групп”-ийн “Од групп” багт:

  • 1. Улсын аварга О.Хангай
  • 2. Улсын заан Д.Хүдэрбулга
  • 3. Улсын харцага Г.Ганхуяг
  • 4. Улсын харцага М.Бэлгүтэй
  • 5. Улсын начин Б.Түмэндэмбэрэл
  • 6. Аймгийн арслан Х.Наранбаяр
  • 7. Аймгийн арслан Д.Батбаяр
  • 8. Аймгийн начин Б.Гончигсүрэн

“АПУ & СКАЙТЕЛ” ХК-ийн “АПУ Скайтел” багт:

  • 1. Улсын арслан Б.Орхонбаяр
  • 2. Улсын харцага Б.Цэдэнсодном
  • 3. Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун
  • 4. Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 5. Аймгийн хурц арслан Б.Очирхүү
  • 6. Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн
  • 7. Аймгийн арслан Э.Баасанжав
  • 8. Аймгийн арслан О.Баярбаасан

“Миг Даатгал ХХК & Хушхан ХХК”-ийн хамтарсан “Эв Монгол” багт:

  • 1. Улсын арслан Э.Оюунболд
  • 2. Улсын заан Б.Пүрэвсайхан
  • 3. Улсын заан М.Лхагвагэрэл
  • 4. Улсын начин Ш.Отгонтөгс
  • 5. Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • 6. Аймгийн арслан Я.Бумбаяр
  • 7. Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа
  • 8. Аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр

“Нутгийн буян групп ХХК”-ийн “Хубилай” баг:

  • 1. Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • 2. Улсын начин Д.Амарсайхан
  • 3. Улсын начин Б.Даваа-Очир
  • 4. Улсын начин Б.Лхагвадорж
  • 5. Улсын начин Х.Оргилболд
  • 6. Улсын начин Б.Түвшинтөгс
  • 7. Аймгийн арслан М.Эрхэмбаяр
  • 8. Аймгийн арслан М.Гантулга

“Хатант Интернэшнл” ХХК-ийн “Хатант Интернэшнл” багт:

  • 1. Улсын арслан Р.Пүрэвдагва
  • 2. Улсын заан С.Сүхбат
  • 3. Улсын харцага Б.Зоригтбаатар
  • 4. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
  • 5. Улсын начин Т.Дүгэрдорж
  • 6. Улсын начин Э.Мөнхжаргал
  • 7. Аймгийн арслан Б.Шаравдорж
  • 8. Аймгийн заан Э.Түмэндэмбэрэл

“MCS” группийн “МСS -Энержи” багт:

  • 1. Улсын арслан Э.Батмагнай
  • 2. Улсын харцага Н.Золбоо
  • 3. Улсын харцага Ц.Мөнхбаяр
  • 4. Улсын начин Х.Цогтгэрэл
  • 5. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 6. Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • 7. Аймгийн арслан Ч.Алтангэрэл
  • 8. Аймгийн арслан Д.Аззаяа

“Хэрэйд” ХХК-ийн” Хүлэгү” багт:

  • 1. Улсын заан Д.Анар
  • 2. Улсын заан Б.Серик
  • 3. Улсын харцага Г.Бадрах
  • 4. Улсын харцага Э.Даш
  • 5. Улсын начин Д.Цэрэнтогтох
  • 6. Аймгийн арслан Е.Көптилек
  • 7. Аймгийн арслан Н.Намнансүрэн
  • 8. Цэргийн арслан Б.Өлзийсайхан нар тус тус сонгогдлоо.

“Алтан цом”-ын барилдаан 10 дугаар сарын 25-ны Бямба гарагт 12:30 цагаас Монгол Бөхийн өргөөнд эхэлнэ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэл буурна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын ...

img

7 цагийн дараа

ТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.10.23/ хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялг...

img

7 цагийн дараа

“Хермес” худалдааны төвийн нүхэн гарцыг Монгол Улсад анх удаа түлхэж оруулах технологиор барьж байна

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцохгүйгээр шийдэх зорилтын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам...

img

6 цагийн дараа

Зам засварын улмаас Ч:24Б чиглэлд түр өөрчлөлт орно

Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наада...

img

6 цагийн дараа

БНСУ хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаахгүй

БНСУ-ын Хууль зүйн яам хууль бусаар оршин суугаа боловч цалин хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаах арга хэмжээ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд