Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

“Хермес” худалдааны төвийн нүхэн гарцыг Монгол Улсад анх удаа түлхэж оруулах технологиор барьж байна

trend

Админ

img

2025 оны 10 сарын 23

img

19

news-img

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцохгүйгээр шийдэх зорилтын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.  Хермес төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц их биеийн бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд төмөр замын суурь бүтцийн доогуур түлхэх технологиор байрлуулж байна. Нийт 10 нэгж талбараас дөрвийг нь чөлөөлж, зургаан нэгж талбарт ААН-тэй зөвшилцөх шатандаа байгаа юм. Энэхүү нүхэн гарцын их биеийн цэвэр хэмжээ 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байх юм. Өөрөөр хэлбэл, урьдчилан цутгасан 2200 тонн жинтэй туннелийг 500 тонны даацтай найман ширхэг домкрат, 76 литрийн тосны насос бүхий хоёр иж бүрдэл төхөөрөмжийн тусламжтайгаар түлхэж буй. Ажлын суурийг C25 маркийн төмөр бетон материалаар цутгаж, 4 метрийн өргөнтэй гулсах тавцан дээр уг ажлыг гүйцэтгэж байна.

Нийт 46.8 метрийн урттай туннелийг түлхэхээс өнөөдрийн байдлаар 28 метрийг түлхэж дуусгасан бөгөөд энэ технологийг Монгол Улсад анх удаа нүхэн гарцын бүтээн байгуулалтад ашиглаж байна. Төслийг 2026 оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ашиглалтад орсноор тухайн орчмын авто замын түгжрэлийг 10 гаруй хувиар бууруулах тооцоолол гарчээ. Нүхэн гарцын төслийг Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, Нарны зам, Их хүрээний гудамж зэрэг дөрвөн байршилд хэрэгжүүлж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэл буурна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын ...

img

4 цагийн дараа

ТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.10.23/ хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялг...

img

3 цагийн дараа

“Хермес” худалдааны төвийн нүхэн гарцыг Монгол Улсад анх удаа түлхэж оруулах технологиор барьж байна

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцохгүйгээр шийдэх зорилтын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам...

img

3 цагийн дараа

Зам засварын улмаас Ч:24Б чиглэлд түр өөрчлөлт орно

Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наада...

img

2 цагийн дараа

БНСУ хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаахгүй

БНСУ-ын Хууль зүйн яам хууль бусаар оршин суугаа боловч цалин хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаах арга хэмжээ...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд