мэдээ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг энэ сард ашиглалтад оруулна

Админ
2025 оны 10 сарын 27
24

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам барих ажил өнөөдрийн байдлаар 89 хувьтай үргэлжилж байна. Тус авто замын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК ажиллаж байна. Тус зам нь хоёр эгнээтэй, 7 метр өргөнтэй бөгөөд хоёр талаараа явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байна.


Авто замын хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил бүрэн дуусаж, гэрэлтүүлэг болон явган хүний замын ажил үргэлжил байгаа бөгөөд энэ сард багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна.
Уг авто зам нь “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” рүү чиглэж буй тул хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттайгаар суурийг цементээр бэхжүүлснээрээ онцлогтой. Зам ашиглалтад орсноор Морингийн давааны болон Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн чиглэлд зорчих ачааны автомашинууд шороон замаар бус хатуу хучилттай замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болох бөгөөд үүний үр дүнд тоосжилт, орчны бохирдол мэдэгдэхүйц буурах ач холбогдолтой.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 3 машин мөргөлдөж, 3 хүн нас баржээ
Зам тээврийн ноцтой осол гарч, 3 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2025 оны аравдугаар са...
4 цагийн дараа
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 10 дугаар сарын 20–ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байгаагаа...
3 цагийн дараа
“Гэм зэм” жүжгийг дахин тоглоно
“Орфей” театрын уран бүтээл болох Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн постдрамын жүжгийг Тусгаар ...
3 цагийн дараа
Япон-Америкийн харилцааны “шинэ алтан үе”-ийг эхлүүлнэ
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёр орны “харилцааны шинэ алтан эрин үе”-ийн тухай хэлэлцээр...
3 цагийн дараа
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягий...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд



