мэдээ
Метронд танихгүй бүлэг хүмүүс харь хувцастай гэнэт цовхчоод эхлэх нь гажиг биш үү

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 10 сарын 28
72

Монголчууд нэг юмыг сайтар бодох болжээ. Дэлхий даяар үндэстнээ сурталчлаад алж байна л гэж бодоод байгаа ч тэр болгон байндаа тусдаггүй бололтой. Өнөөдөр цахим орчинд бужигнуулаад байгаа зарим хүмүүс үүнийг мэдэхгүй юм. Үүнийг нөгөө нэг олон тэрбум төгрөг зарцуулсан “Go Mongolgia” төслөөс харж болох байх. Хэчнээн ч юм бүү мэд, тэрбум төгрөгөөр монголчуудыг сурталчлаад байв. Гэтэл жил бүр ирэх гадаадууд нь цөөрч байна.
Алдар суут Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Монгол хаан” жүжиг дэлхийн өнцөг булан бүрд тоглогдлоо. Жүжгийн талаар юм хэлэх гэсэнгүй. Гэхдээ сурталчилгаагаа арай л сонин хийгээд байх юм. Токиогийн гудамжинд гарч ирээд хэдэн нөхөр үндэсний хувцастай бүжиглэж байна. Орчин цагт үнэхээр сонин. Дээл хувцастайгаа, эртний хаадын төрхтэйгөө хэдэн нөхөр гарч ирээд гэнэт цовхчоод байхаар хэнд сайхан байх вэ. Тэгвэл ингэж монголчуудыг сурталчилж байгаа нь монгол үндэстнийг гутаагаад байгаа юм уу, мандуулаад байгаа юм уу гэдгийг ойлгохгүй байна. Мандуулахаасаа гутааж байгаа нь дийлэнх гэж харагддаг. Метронд гэнэт огт үзэж хараагүй харь үндэстний хувцастай бүлэг хүмүүс цовхчоод унавал түүнийг хэн ч урлаг гэж харахгүй “яаж байгаа гажигууд вэ” гэж гайхахгүй юу.
Уг нь бол Монгол гэдэг дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй, НҮБ-д гишүүн орноор бүртгэгдсэн улс. Гэтэл Токиогийн метроны гудамжинд хэдэн нөхөр навсганаад гараад ирэхээр хүмүүс юу гэж бодох вэ. Эхлээд мэдээж гайхна. Дараа нь зураг хөрөг авна. Гэвч эргээд монголчууд гэж ийм хэдэн нөхөд байдаг л гэнэ шүү дээ. Тэд их сонин, гэнэт цовхчоод унадаг, ер нь яаж ч мэдэх хүмүүс юм л гэж бодох байх даа гэж санаа зовох юм. Их дэлгүүрийн өмнө хэдэн нүцгэн хар нөхөр бүжиглээд, бөмбөр дэлдээд дуулаад байвал бид эхэндээ гайхаж, хаанаас ирсэн, хэн гэдгийн тухай ярина. Гэвч судалж, мэдээд зүгээр л нэг хэдэн нөхөр гэдгийг нь ойлгоно. Хэдэн тэнэг харууд салбаганаад байсан Африкийн ямар улс гэсэн бэ. Сайхан хүнд гарууд байна лээ гээд өнгөрнө биз дээ. Тэр хэдэн шалдан харын бүжиглэхийг харчихаад тэр улсад очих хүсэл, тэр улсын мундаг бахархам түүх сонирхох хүсэл төрөх үү. Үгүй л дээ. Хотын төвд нэг тэмээ ороод ирвэл хэн ч л зураг даруулахыг бодно. Тэгвэл нөгөө хэдэн нөхөд маань бидний зураг хөрөг сэлфи рейлсийг ёстой алж өгч байна гээд л хөөрөөд байх. Түрүүний хэлсэн тэмээний зураг авч байгаатай л адил юм шүү дээ. Жүжгээ, монголчуудыг сурталчилж байгаа нэртэй баахан бүжиглэсэн нөхөд байх юм. Ингэхээр чинь нэг хэдэн балай юмнууд л гэж бодоод байна. Хүн төрөлхтнөөс гажиг юмнууд байдаг юм байна л гэж бодох биш үү. Гэнэт гудамжинд бөөн бөөнөөрөө савчаад унахлаар. Бий биелгээ ч гэж ямар мэдэх биш, дэлхий. Хамгийн ойр дэлхий мэддэг хөдөлгөөн нь нөгөө алдарт “Гамннам стайль”-ыг алцганадаг хар юмны бүжиг шиг л харагдаж байдаг байх даа гэж боддог. Энэ бүхэн зөвхөн миний л бодол. Гэвч бид энгийн, ухамсарт хүмүүний нэгэн адил соёлтой ард түмэн. Тэр тухайг нь ойлгуулмаар байна. Монголчуудыг ер нь сурталчилж яах гээд байгаа юм бэ. Ямар зарах гэж байгаа биш. Зарах барааг л сурталчилдаг биз дээ. Тэртэй, тэргүй монголчууд гэвэл дэлхий мэднэ. Ромын эзэнт гүрэн гээд л дараа нь Монголын эзэнт гүрэн байгаа биз дээ. Үүнийг мэддэггүй соёлт хүн төрөлхтөн гэж ямар байх биш.
Монголчууд бол зүгээр л стандарт ард түмэн гэж дахин хэлье. Гэтэл бусдаар хэтийдсэн, гудамжинд хөөсөрсөн, сармагчин лугаа сурталчилгаа хэрэггүй. Дэлхийн гажиг хүмүүсийн цуглуулга шиг таниулах хэрэг байгаа юм уу. Тэр нэг нүцгэн бөхийн өмсгөлтэй эр байна. Гэнэт гудамжинд салбаганаад унадаг бүжигчид байна. Ямар ч байсан эрүүл стандарт хүмүүс гэж харах уу, эднийг. Үгүй л болов уу. Энэ өдрүүдэд “Монгол хаан” жүжиг Япон улсад тоглогдож байна. Гэтэл энэ улсад биднийг дэлхийн талыг эзэлсэн, өөрсдийг нь айлгаж, ичээсэн, үндэсний бөхөд нь аваргалсан л гэж хүлээж авна. Даанч цыганууд шиг аашлаад байхаар чинь хэн хүлээж авах юм. Тиймээс энгийн л хүмүүс шиг, байдаг л ард түмэн шиг асуудлаа илэрхийлж, тоглох гэж байгаа жүжгээ л сурталчилмаар байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 3 машин мөргөлдөж, 3 хүн нас баржээ
Зам тээврийн ноцтой осол гарч, 3 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2025 оны аравдугаар са...
1 цагийн дараа
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 10 дугаар сарын 20–ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байгаагаа...
13 минутын дараа
“Гэм зэм” жүжгийг дахин тоглоно
“Орфей” театрын уран бүтээл болох Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн постдрамын жүжгийг Тусгаар ...
12 минутын өмнө
Япон-Америкийн харилцааны “шинэ алтан үе”-ийг эхлүүлнэ
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёр орны “харилцааны шинэ алтан эрин үе”-ийн тухай хэлэлцээр...
37 минутын өмнө
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягий...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


