мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан

Админ
2025 оны 11 сарын 03
12

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-р сарын 05 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+4 радус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
2025 оны 11-р сарын 04-нөөс 11-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд ихэнх нутгаар ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар, 07-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.577 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар улаанбурхан өвчний нийт бат...
8 цагийн дараа
Улсаар нь зогсоож байгаад улс төрийн цэнгээнт үзүүлбэрүүд тавьж байна
Эрх баригч нам гүн шооконд байна. Хэдийгээр энэ нь нэг намын асуудал мэт боловч нийт монголчуудын аж амьдралд нөлөөлж байгаа учраас ...
7 цагийн дараа
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд 112, 18 насанд 93 бөх г...
7 цагийн дараа
Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь
Хилийн боомтуудын 2025 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулъя. Даян, Байтаг авто замын боомтууд 11 дүгээр сард ажил...
7 цагийн дараа
МАН-ЫН БҮЛЭГ: Цалингийн шатлалыг өсгөх хувилбарыг хэлэлцэж байна
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр / 2025.11.03/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж байг...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



