Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Улсаар нь зогсоож байгаад улс төрийн цэнгээнт үзүүлбэрүүд тавьж байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 03

img

1

news-img

Эрх баригч нам гүн шооконд байна. Хэдийгээр энэ нь нэг намын асуудал мэт боловч нийт монголчуудын аж амьдралд нөлөөлж байгаа учраас улс орон тэг зогсолт хийчих гээд хэцүү байна. МАН-ын даргын асуудлаас Монгол бүтнээрээ шалтгаалж болохгүй биз дээ. Энэ тийм шийдэж болохгүй гацаа мөн гэж үү?

Мэдээж эрх баригчид намаа гүн гүнзгий хагарлаас нь авч үлдэх гэж янз янзаар л арга сэдэж байна. Бүр эвлэрүүлэн зуучлах ажлын хэсэг хүртэл байгуулснаа ил тод зарлалаа. Уг нь ийм ажлаа байшиндаа, бүр далд хийх ёстой байтал ичиж зовохыг ч умартан энэ улсын асуудал болгон зарлацгааж байх юм. Энэхүү байр байдал нь ч олон түмний дургүйцэл жигшлийг улам бүр өдөөх болжээ. Хулгай луйвар, авлигын хэргүүдээр хагарсан атал эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулж буй нь ёс суртахууны хувьд байж боломгүй явдал гэж ажиглагчид хүчтэй шүүмжилж байна.

Тийм ээ, эдний гэрийн зодооноос болж энэ улс сүйрэх нь. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нам биш, энэ улс бидэнд чухал биз дээ. Улсаар нь зогсоож байгаад улс төрийн цэнгээнт үзүүлбэрүүдээ тавьж байдаг эд ер нь хэн юм бэ. Иргэдийн тэсвэр барагдаж, ийнхүү бухимдаж эхэллээ.

Ингэтэл унаж байхаар дайтаж байгаа талуудаас биш тэс хөндлөнгөөс хүн гаргаж ирж намын дарга болгож болохгүй гэж үү. Энэ талаар гишүүд нь өөрсдөө ил далд ярьцгааж, зарим нь гарч ирээд санал тавьж эхэлж байна. Жишээ нь, Урбанек Б.Лхагважав “Би намын дарга болъё” гээд санал тавьж л байна. Энэ бол элэг доог хийх биш эрүүл саруул үзэгдэл. Яахаараа Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёроос өөр хүнгүй болчихдог юм. Дүрмээрээ бол 300 мянга гаруй гишүүнд нь намын хуралдаа сонгогдох, Удирдах зөвлөлд болон намын даргад нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй биз дээ.

Асуудлаа шийдэж чадахгүй удах тусам өөрсдийнх нь өдүүлсэн дотоодын дажнаас болоод улс даяараа энэ намыг хулгайчдын үүр гэж хардаг боллоо. 300 мянгуулаа хулгайч биш атлаа нийгэмд ингэж харагддаг болтол доош унаж байна гэдгээ эрхбиш бодож байгаа биз ээ.

Уналтууд өдрөөс өдөрт үргэлжилж байна. УИХ-ын дарга нь чөлөөлөгдөж, дэд дарга нь Үндсэн хууль зөрчсөн болох нь Цэцийн шийдвэрээр тогтоогдлоо. Хэд хоног хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь хоёулаа эзэнгүй болж үзлээ. Парламент дотор намын бүлэг нь хүртэл хоёр даргатай болж шившгээ тарьлаа. Монгол Улсын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй үйл явдлууд боллоо. Жагсаалтаар орж ирсэн гишүүд нь намынхаа дүрмээр ч тоглодоггүй, дур дураараа орилсон жараахайнууд. Сүүлдээ зарим нь болж буй бүхний буруутнаар сөрөг хүчнээ тодруулан чуулганы танхимд загнаж ч байх шиг…

Үнэн хэрэгтээ сөрөг хүчний зүгээс улс төрийн ач холбогдолтой ямар ч тоглолт хийхгүйгээр энэ улсын Төрийг тулан зогсоцгоож байна. Энэ бол улс төрийн том хүчнийхээ хувьд Монголын Төрийн өмнө үүрч буй хариуцлага, үзүүлж байгаа соёл,улс төрийн ноён нуруу шүү.

Эрх баригч намын дотор болж буй хачирхалтай болгоныг тоочвол дэндүү урт жагсаалт цувна. Наад зах нь тус намын бүтэц доторх нөлөө бүхий байгууллага болох Хяналтын ерөнхий хороо нь хуралдаад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаасаа хөөчихсөн. ХЕХ-ны хурал хоёр гуравхан хүний бүрэлдэхүүнтэй ч хуралдаад шийдвэр гаргачихаагүй. 13 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан гэж байгаа. Гэтэл нөгөө намаас хөөсөн хүн нь Засгийн газрын гишүүн болж, Хууль зүйн сайдаар тохоон томилогдчихлоо. Бас болоогүй, бага хурлынх нь 100 гаруй гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх гарын үсэгт нэгдэж гарын үсэг зурсан. Энэ мэт ойлгомжгүй олон элий балай юм энэ гэрт их болж байгаа.

Харин олон нийт юу хүсэж байна вэ. Тэд авлигын хэргийн ямар нэгэн шонгоос уягдсан хэнд ч эрх мэдэл олгохыг эсэргүүцэж байгаа юм. Хээл хахууль, албан тушаалын хэрэгт холбогдсон бүх улстөрчдийг шалгуулахыг шаардаж байгаа. Энэ бол зүй ёсны шаардлага. Эс тэгвээс нэг улс төрийн хүчин дотор болж байгаа эрх мэдлийн төлөөх дайжны хөлд бид улсаараа чирэгдэн орж, эдийн засгийн хувьд сөхөрч, ёс суртахууны хувьд намаг шалбаагт живж, эцэс төгсгөл нь үл харагдах хэрүүл хараалд автаад байна. Ийм байдлаас улс орноо нэн даруй сугалж авах нь нийт монголчуудын эрх ашиг билээ. Энэ янзаараа удвал бидний эрхэмлэн хамгаалдаг парламентын засаглал ч ганхах нь !!!

Үнэндээ одоо Монгол Улсад эдийн засгийн реформ хийх потенциалтай Засгийн газар л хэрэгтэй байна. Энэ Төр нийгмийн ухааныхнаар залуулж яваад улстөржилтөндөө живсэн улс орон л боллоо. Төрөөр дүүрэн болсон болоогүй хавтастай хуульчид. Элдэв төрийн бус байгууллагуудаар бойжсон, монголчуудаа доог тохуу болгож, нулимсан харь үзэлтнүүд…Эдийн засагчид, инженерүүдээ дэмжиж чаддаггүй. Тэдэндээ итгэл өгдөггүй. Бүх төслүүдээ улс төрөөр удирдуулдаг, улс төрд даатгадаг. Ийм улс орон яаж сүйддэг вэ гэдгийг л бид яс цусаараа мэдэрч байна.

Том түвшний эдийн засагчдаа гаргаж ир. Эрх мэдэл өг. Төрд байгаа компаниудаа хувьчил. Хэрэгжиж байгаа том төслүүд дээрх хяналтаа сайжруул гэж эрүүл саруул тархитай болгон нь амаа эцтэл хэлж байна. Бид хэрэлдэж суусаар энэ амьдралын бүх цаг хугацаагаа хий шатааж байна. Үр дүнд нь бие биенээ үзэж чаддаггүй, өөд уруугүй гүтгэн доромжилж, хараал жатгаар булж суудаг гурван сая дөрвөн зуун монгол дөрвөн уулынхаа дунд угаартаад дуусах нь.

Энэ оны төсвийн хэлэлцүүлгийг эрх баригчид яаж оромдож, хэдэд эрэмбэлж байгааг бид бэлхэнээ харцгааж байна. Төсвийн хямрал бол эцсийн цэг. Төсөв баталж чадахгүй бол УИХ бараг тарах ёстой болно. Улсын төсвийг энэ сарын 15-ны дотор батлах ёстой. Гэтэл намын их хурлаа энэ сарын 15-16 гээд тов зарлачихсан. Эндээс эд улсынхаа асуудлыг хэрхэн яаж эрэмбэлж байгааг, хэрхэн яаж улсын дээр тавьж байгааг харж болохоор…

Улс төрийн хямралаас эдийн засгийн хямрал руу орлоо шүү гэдгийг эдийн засагчид, хэвлэл мэдээллийнхэн анхааруулсаар байгаа гэдгийг дахин сануулъя.

Өсөлтөөрөө бүс нутагтаа гялтайн харагдаж байсан эдийн засгийг унагах эрх эдэнд байхгүй. Манай эдийн засаг бол яаж ч романтикаар өөрчилж хэлэх гээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспортын нөлөөллөөс шууд хамаардаг эдийн засаг. Гэтэл дэлхий даяар эгзэгтэй ийм үед Монголын Төр эдийн засгаа хамгаалах анти программ дээр ажиллаж байгаа юу. Энэ асуултын өмнө барих хариу хаана, хэнд байна. Эцэст нь хэлэхэд, биднийг улсаараа МАН-ын тэмцэлд ач холбогдол өгөн манарч суух зуур цаана чинь дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн өсөлт 2026 оноос саарах төлөвийг танилцуулчихлаа. ДНБ-ий өсөлт 2025 онд 6.5, 2026 онд 6.1, 2027 онд 5.9 хувь гэжээ… Энэ тэгээд зүгээр гэж үү?

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай

Угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу исэл нь нүүрс, мод зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг органик нэгдлүүдийн дутуу шаталт, автом...

img

6 цагийн дараа

Б.Хулан Дэлхийн аваргын хошой медальтан боллоо

Тайланд улсын Бангкок хотноо 3дахь өдрөө үргэлжилж буй жюү жицүгийн 2025 оны ДАШТ-ий +70кг жинд барилдсан “Thunder BJJ” ...

img

6 цагийн дараа

МУГТ Э.Цэндбаатар Мексикийн мэргэжлийн боксчин Abraham Eduardo Montoya Torres-той энэ сарын 21-ний өдөр тулалдахаар товлогджээ

МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 7-ны өдөр ээлжит тулаанаа хийх байсан. Гэвч түүний өрсөлдөгч Мексикийн боксчин Brandon Abenamar León Ben...

img

6 цагийн дараа

МАН-ЫН БҮЛЭГ: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ

 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр / 2025.11.03/-ийн хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны 11 дүгэ...

img

5 цагийн дараа

Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж ба...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд