гадаад
Пусаны уулзалтын үр дүн

Админ
2025 оны 11 сарын 03
15

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосоос хөдөлснийхөө дараа Агаарын цэргийн тэргүүн онгоцон дотор сэтгүүлчдэд “Хятадын дарга Си Жиньпинтэй хэд хэдэн “онцгой” шийдвэрт хүрсэн “гайхалтай” уулзалт болсон. Та бүхний мэдэж байгаагаар би фентанилын улмаас Хятадаас ирсэн бараа бүтээгдэхүүнд 20 хувийн гаалийн татвар ногдуулсан. Энэ бол том тариф. Би үүнийг 10 хувиар бууруулсан. Бээжин мансууруулах бодисын урсгалыг зогсоохоор ажиллах болно. Бас Хятадын тарифыг 10 хувиар буулгаж, одоо 47 хувьтай болсон. Мөн Хятад манай их хэмжээний шар буурцаг болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэн даруй худалдаж авах болно” гэж хэлсэн. Трамп гол нь “Бид Украины дайныг зогсоох асуудлаар хамтран ажиллахаар болсон. Хятадтай худалдааны хэлэлцээрт хүрсэн бөгөөд энэ хэлэлцээр нэг жилийн хугацаатай явагдаж, дараа нь хянагдаж байх болно. Энэхүү хэлэлцээнд гарын үсэг зурах ажиллагаа удахгүй болох бөгөөд үүнд томоохон саад бэрхшээл байхгүй болсон. Би Хятадад дөрөвдүгээр сард айлчлах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Си Жиньпин үүний дараа АНУ-д айлчлах болно” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Си Жиньпин дарга энэ уулзалтын дараа сэтгүүлчдэд ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд харин Хятадын Гадаад хэргийн яам “Хоёр улсын хооронд худалдааны дайн эхэлснээс хойш улстөрчид анх удаа уулзсан.
Тавдугаар сард Вашингтон Хятадын бараа бүтээгдэхүүний тарифыг 145 хувь, Бээжин Америкийн бараа бүтээгдэхүүний тарифыг 125 хувь болгон өсгөхөөр болж, хоёр улс үүнийг түр хугацаагаар тус тус 30 хувь, 10 хувь байлгахаар тохиролцож, байнгын тохиролцоонд хүрэх хэлэлцээ эхлүүлсэн. Энэ уулзалтын өмнөхөн хоёр улсын худалдааны харилцаанд шинэ дэвшил гарсан. Учир нь Хятад улс 10 дугаар сарын 9-нд ховор металлын экспортод шинэ хязгаарлалт зарласны дараа ерөнхийлөгч Трамп маргааш нь Бээжинд 11 дүгээр сарын 1-нээс эхлэн 100 хувийн тариф ногдуулахаар заналхийлсэн бөгөөд нийт тариф 157 хувь болох байсан. Харин энэ уулзалтаар ерөнхийлөгч Трамп болон Си Жиньпин дарга нар Хятадын ховор металлын асуудлыг хөндсөн бөгөөд үүнд ямар ч “саад тотгор” байхгүй болсон. Мөн худалдаа, эдийн засгийн асуудлаар хоёр талын ажлын баг бодит ярилцлага явуулсны үр дүнд шийдвэрлэх ажлын хүрээ, асуудлыг шийдэх цагийн хуваарь гаргасан. Одоо аль аль тал гарсан тохиролцоог баталгаажуулж, хэрэгжүүлэх ажлыг аль болох хурдан тодорхой болгох шаардлагатай боллоо. Учир нь энэ зөвхөн хоёр улсын эдийн засгийг тогтворжуулахаас гадна дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ. Сүүлийн жилүүдийн худалдааны маргааны нэг чухал сургамж бол хоёр улсын худалдааны харилцаа нь тэдний харилцааг тогтворжуулагч, хамтын ажиллагааг урагшлуулагч хүчин байх ёстой болохоос зөрчил, сөргөлдөөний эх үүсвэр байх ёсгүй гэдгийг ойлгуулж, өс хонзон, богино хараатай ашиг сонирхлоос татгалзаж, урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах цаг болсныг харуулсан. Иймээс энэхүү уулзалтын үеэр Си Жиньпин дарга “Яриа хэлэлцээ нь сөргөлдөөнөөс дээр” гэж хэлсэн. Хоёр улс бүх түвшинд, олон сувгаар харилцаагаа бэхжүүлж байх ёстой. Хууль бус цагаачлал, цахим залилан, мөнгө угаах, хиймэл сэтгэхүйн сөрөг үр дагавар, гоц халдварт өвчинтэй тэмцэх зэрэг олон салбарт хоёр талын хамтран ажиллах ирээдүй тодорхой байна. Олон улсын тавцанд ч Хятад, АНУ хоёр том гүрний үүрэг хариуцлагаа харуулж, дэлхийд ашигтай бодит үйл ажиллагаа хамтдаа явуулах боломжтой. Иймээс ерөнхийлөгч Трамп ирэх оны эхээр Хятад улсад айлчлахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж, Хятадын дарга Си Жиньпинийг АНУ-д айлчлахыг урьсан” гэж мэдэгдэв.
Хамгийн гол нь АНУ, Хятадын удирдагч нар Украины дайныг зогсоох талаар хамтран ажиллахаар тохиролцож магадгүй болсон гэдэг нь тодорхой болсон. Үүнийг “CNN” баталж, нөхцөл байдалтай ойр байгаа гурван америк, нэг европ албан тушаалтны хэлснээс эш татан “Пентагон Украиныг холын зайн далавчит «Tomahawk» пуужингаар хангах асуудалд Цагаан ордонд “ногоон гэрэл” өгч, энэ нь АНУ-ын зэвсгийн нөөцөд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд эцсийн улс төрийн шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гаргахаар болов. Пентагон пуужингийн нөөцөд санаа зовохгүй байгаа ч АНУ-ын Батлан хамгаалах яамны албаныхан Украин эдгээр пуужинг хэрхэн ашиглах талаар тусгай арга хэмжээ авсан байна. Учир нь гол асуудал нь хэрэв АНУ эдгээр пуужин өгвөл Украин тэдгээрийг хэрхэн хөөргөх вэ гэдэг явдал юм. “Tomahawk” пуужин ихэвчлэн усан онгоц, эсвэл шумбагч онгоцноос хөөрдөг. Гэтэл Украины тэнгисийн цэрэг их хэмжээгээр суларсан. Иймээс Америкийн цэргийнхэн газраас хөөргөх зориулалттай тусгай хөөргөгч төхөөрөмжийг боловсруулсан бөгөөд тэдгээрийг Украинд өгөх болсон байна” гэж мэдээлжээ. Гэхдээ хамгийн гол нь Украины дайныг “Tomahawk, Трамп, Си нараас өмнө Оросын валютыг бараг 100 хувь бүрдүүлдэг түүхий нефтийн үнийн уналт зогсоох болно. Учир нь ОХУ гишүүн нь байдаг “ОПЕК+” байгууллага дэлхийн түүхий нефтийн 40 хувийг хангаж байгаагаас дэлхийн зах зээлийн үнэ тогтоодог боломжоо алдан түүхий нефтийн илүүдэл бий болоод байгаа юм. Олон улсын эрчим хүчний “IEA (International Energy Agency)” агентлаг “Энэ онд дэлхийн газрын тосны нийлүүлэлт эрэлтээсээ ойролцоогоор 2.35 сая баррель/өдөр илүү байх төлөвтэй байна. Харин 2026 онд энэ илүүдэл нь ойролцоогоор дөрвөн сая баррель/өдөрт хүрч болзошгүй байна. Учир нь 2025 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд дэлхийн зах зээлд 225 сая орчим баррелийн илүүдэл үүсээд байна” гэж анхааруулсан.
Г.АМАРСАНАА
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай
Угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу исэл нь нүүрс, мод зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг органик нэгдлүүдийн дутуу шаталт, автом...
3 цагийн дараа
Б.Хулан Дэлхийн аваргын хошой медальтан боллоо
Тайланд улсын Бангкок хотноо 3дахь өдрөө үргэлжилж буй жюү жицүгийн 2025 оны ДАШТ-ий +70кг жинд барилдсан “Thunder BJJ” ...
2 цагийн дараа
МУГТ Э.Цэндбаатар Мексикийн мэргэжлийн боксчин Abraham Eduardo Montoya Torres-той энэ сарын 21-ний өдөр тулалдахаар товлогджээ
МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 7-ны өдөр ээлжит тулаанаа хийх байсан. Гэвч түүний өрсөлдөгч Мексикийн боксчин Brandon Abenamar León Ben...
2 цагийн дараа
МАН-ЫН БҮЛЭГ: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр / 2025.11.03/-ийн хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны 11 дүгэ...
1 цагийн дараа
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж ба...
41 минутын дараа
Сэтгэгдлүүд



