Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 11 сарын 04

img

1

news-img

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломж энэ жил гарч байх шиг байна. Тиймээс энэхүү асуудал нийгмийн анхаарлыг татаж байгаа. Салбар хариуцсан сайдын хувьд уг гэрээтэй холбоотой, тэр дундаа хүүг бууруулах асуудлыг хэрхэн шийдэх бодолтой байгаа вэ?

-Энэ удаагийн хэлэлцээр гурван үндсэн агуулгаар яригдаж байгаа. Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээгээр хүлээсэн зээлийн хүүг бууруулах. Хоёрдугаарт, Оюу толгойн менежментийн төлбөрийг бууруулах, шинээр авч үзэх. Гуравдугаарт, засаглалыг сайжруулах гэсэн ийм гурван чиглэлийн хүрээнд хэлэлцээр эхлээд явж байгаа. Таны хэлж байгаагаар Оюу толгойн олны анхааралд байгаа хамгийн чухал асуудал бол зээлийн хүүг бууруулах. Тэгэхээр уг асуудлаар ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлаад явж байгаа бол нийт хэлэлцээрийг миний бие ахлаад ажиллаж байна. Хөрөнгө нийлүүлэгчийн гэрээнд зээлийн хүүг долоон жилд нэг удаа ярилцана гэдэг түгжээг хийчихсэн байдаг. Энэ утгаараа уг хугацаа ирэх оны нэгдүгээр сарын төгсгөлд дуусна. Энэхүү асуудал долоон жилийн өмнө нэг удаа таарсан. Харамсалтай нь тухайн үед бид өөрт ашигтайгаар, нааштайгаар ашиглаж чадаагүй юм билээ.

Энэ жилийн хэлэлцээр хугацаа нь өнгөрчихвөл мөн ашиглах боломжгүй болно гэдэг болгоомжлол бидэнд байсан. Харин саяхан уг асуудлаар Рио-Тинтогийн удирдлагуудтай бид хэлэлцээд, үр дүнд нь уг асуудлаа хэлэлцээрийн хугацаанаас өмнө амжиж дуусгах боломж гарч ирсэн. Хэрэв хугацаандаа амжихгүй бол уг хугацааг сунгаж, хэлэлцээр шийдвэрлэгдтэл асуудлаа ярина. Өөрөөр хэлбэл, хугацаагаар хязгаарласан түгжээг бид авч хаясан гэсэн үг.

-Рио Тинтогийн холбогдох удирдлагуудтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд өөр ямар шийдвэрүүд гарсан юм бэ?

-Оюу толгойн хэлэлцээрийн Монголын талын нэгдсэн багийг ахалж хоёр өдөр Рио Тинтогийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж багагүй үр дүнтэйгээр энэ удаагийн хэлэлцээрийг өндөрлүүллээ. Бид Монгол Улсын Засгийн газраас баталж өгсөн удирдамжийн дагуу хэлэлцээрт орсон.

Юуны түрүүнд түрүүн хэлсэн Оюу толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацаа дуусч байгаа гэх түгжээг тайлж тус хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлж үр дүнд хүрэхээр Рио Тинтогийн талтай тохиролцож чадлаа. Хоёрдугаарт, Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулахаар тохиролцож чадлаа.

Тус хоёр асуудлаар хэлэлцээрийг үргэлжлүүлж энэ оны энэ сард багтаан хоёр талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягтлан хэлэлцэхээр тогтлоо. Гуравдугаарт, Оюу толгой төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг бодитой бууруулах, засаглалын чанарыг сайжруулах чиглэлээр манай тавьсан саналыг хүлээж аваагүй тул энэ чиглэлээр Рио-Тинтогийн тал дахин судалж үзэн эргэн ярих хүртэл хэлэлцээрийг зогсоох шийдвэр гаргалаа. Монголын ард иргэд, төр засаг нийтээрээ итгэж, найдаж даалгасан ажилд эх орныхоо эрх ашгийг хангагдтал алхам ч ухрахгүй хичээн ажилласаар байх болно гэдгээ хэлмээр байна. Нөгөөтэйгүүр Монголын талаас хэлэлцээрт баг болон ажиллаж байгаа эх оронч, эрдэм боловсролтой, ажилсаг залуусдаа баярлалаа.

-Шатахууны асуудал алаг цоог байна. Уг асуудлыг хэвийн түвшинд хүргэхийн тулд яах ёстой вэ. Хэзээ шатахууны асуудал хэвийн болох вэ?

-Байгаа шатахуун, бензинээ зарахгүй байх асуудал хэдэн хэдэн шатахуун түгээх станцаас илэрсэн. Уг асуудлаар хууль хяналтынхан болон манай яамнаас гарсан хяналтын багийнхан яг газар дээр нь очоод ажиллаж байгаа. Энэ ажил одоо ч үргэлжилж байна. Ер нь уг асуудлыг нэгдсэн зохион байгуулалтаар хийж байгаа юу, эсвэл тухайн шатахуун түгээх станцын ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болсон уу гэдгийг олж тогтоох шаардлагатай. Сая шатахууны ганцхан төрөл буюу АИ-92 дээр түр зуурын шок үүссэн. Үүнэээс шалтгаалаад нэг шатахуун түгээх станц өдөртөө гурван удаа цэнэглэж байна. Угтаа өдөрт нэг л цэнэглэчихэд болдог байсан бол одоо гурван удаа цэнэглэж байгаа. Нөгөөтэйгүүр нөөц нь дууссан шатахуун түгээх станцуудыг цэнэглэх тээврийн тэрэгнүүд өдөр автозамын ачаалал ихтэй үед зорчиж байгаа учраас тухайн станцуудад оочерлох, дугаарлах асуудал ганц нэг байсаар байна. Манайх руу орж ирж байгаа шатахуун импорт хангалттай хэмжээнд байгаа. Тиймээс энэ шок өдөр өдрөөр хэвийн байдал руугаа ороод явна.

-Нийслэлээс гадна орон нутагт байдал бас амаргүй байна шүү дээ. Орон нутаг руу хангалт хийгдэж байгаа юу?

-Тээвэрлэлт, нийлүүлэлт улс орон даяар идэвхтэй явж байгаа. Энэ утгаараа орон нутагт ч хангалтууд түргэн шуурхай хийгдэж байна. Байдал цаашдаа хэвийн түвшиндээ очих нь тодорхой. Өдөр өдрөөр л хэвийн болж байгаа шүү дээ.

-Та амралтын өдрүүдэд газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад ирэх шиг боллоо. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ямар явцтай байна вэ?

-Монгол Улсад хэрэгжиж байгаа хамгийн том төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нартай хамт ажиллалаа. Төсөл хэрэгжүүлэгч компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, БНЭУ-ын элчин сайд А.М.Готсурве нар төслийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улс түлш шатахууны хувьд бие даасан бодлоготой, хангамжтай болох томоохон зорилтын ард гарахын тулд газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй, эрчимтэй урагшлуулах нь чухал. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Засгийн газрын төлөвлөж байгаа бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд онцгой нөлөө үзүүлж, эрч хүч нь болох болно. Засгийн газрын тэргүүн болон гишүүд уг төсөл төлөвлөсөн хугацаанд нь буюу 2028 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн. 2021 онд эхэлсэн бүтээн байгуулалтын ажил томоохон үе шатуудыг давж, эрчимтэй өрнөж байна. Төслийн хэрэгжилтийн талаар 14 хоног тутам нарийн мэдээлэл авч, онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Хоёр сарын өмнө ирж танилцсанаас хойш үйлдвэрийн талбай дахь барилга угсралтын ажил маш ахицтай явагдаж байгааг харлаа. Засгийн газар, манай яам үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулах асуудалд бодлогын шийдвэр гаргахаар идэвхийлэн ажиллаж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гэр хорооллын айл өрхийн 21:00-09:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлнө

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэллээ. Өмнө нь шөнийн тарифын хөнгөлөлт өглөөний 6 ц...

img

8 цагийн дараа

Б.Зоригтбаяр: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө

Орхон аймгийн Засаг дарга Бямбадашийн Зоригтбаяртай ярилцлаа. Тэрээр 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Орхон аймгийн 15 дахь Засаг ...

img

7 цагийн дараа

Гурван байршилд 3×3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 13, 15, 24 дүгээр хороонд буюу гурван байршилд 3&...

img

7 цагийн дараа

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж Х.Булгантуяагийн асуудлыг хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна. Хуралдаанаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн асуудлыг хэлэлцэх аж...

img

7 цагийн дараа

Замын-Үүд өртөөнд 45 вагонцистерн АИ-92 автобензин орж ирээд байна

2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 автобензин байна. Үүнээс нийт 46 вагон нь б...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд