Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

О.Баасанхүү: Улс төрийн нам Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл нэн даруй үйл ажиллагааг нь зогсооно

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 11 сарын 05

img

1

news-img

Улсын Их хурлын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Сүүлийн өдрүүдэд МАН-ын гишүүд УИХ-ын даргаа дахиж шинээр томилох, эсвэл огцруулсан тогтоол нь Цэцийн дүгнэлтээр адилхан хүчингүй болно ч гэдэг юмуу янз бүрийн тайлбар хийж байна. Үүн дээр та хуульч, улстөрч хүний хувьд тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр УИХ-д хүргэгдэнэ. Түүнээс биш архивтаа ч юмуу хадгалаад байхгүй нь ойлгомжтой. Харин ингэж хүргэгдэж байгаа тохиолдолд Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхээр хэлэлцүүлэг өрнөхгүй. Яагаад гэхээр энэ тухай Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд маш тодорхой заагаад өгчихсөн. Үндсэн хуулийн 66.2-ийн гурав болон дөрвөөр хэлэлцүүлэг өрнөхгүй гэж байгаа. Харин нэг, хоёроор л хэлэлцүүлэг өрнөнө. Тэр нь хууль, тогтоолтой холбоотой асуудлаар Цэцийн дүгнэлт гарсан бол гээд заачихсан. Түүнээс биш тодорхой албан тушаалтны хууль зөрчсөн, эсвэл огцруулах асуудлаарх шийдвэрийг Цэц авч хэлэлцээд дүгнэлт гаргасан бол тэр дүгнэлтийг УИХ авч хэлэлцэхгүй.

-Тэгэхээр УИХ-ын даргыг дахин шинээр томилолгүй нэлээд хэд хоночихлоо шүү дээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-УИХ-ын даргад олонх болсон намаас нэр оруулж ирэх ёстой. Тэр нь заавал бүлэгтэй болж байж, бүлгээс оруулна гэсэн яриа байхгүй. Яагаад гэвэл УИХ нь даргатай байна гээд Үндсэн хуульд заачихсан. Анхдугаар чуулганаар бол хамгийн ахмад нь даргалаад, ялсан нам хүнээ оруулаад батлуулдаг. Тийм болохоор УИХ-ын даргын асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Яагаад гэхээр УИХ-ын дарга гэдэг чинь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийг эзгүй үед орлодог хүн. Манайх чинь дэд ерөнхийлөгчгүй улс шүү дээ. Тийм болохоор төрийн хоёр дахь тэргүүн гэсэн үг. Ийм байтал энэ албан тушаалыг өнөөдөр намын зовлон байдлаар яриад байгаа нь төрийг зориуд эзгүйдүүлж байна гэж ойлгож байгаа.

-Ер нь УИХ-ын даргагүй ингэж олон хоног болох нь ямар нэгэн сөрөг үр дагавартай юу?

-Ерөөсөө Монгол Улсын Үндсэн хуулийг л дагах ёстой шүү дээ. Үндсэн хуульд анхдугаар чуулганаар даргаа томилно гэж байгаа. Үүнээс хойш даргыг тасралтгүй авч явна. Харин орон гарсан тохиолдолд УИХ-ын даргыг нэн даруй тавих хуультай байхгүй юу. Үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа нь МАН-ынхан төрийг үл хүндэтгэж байгаа л үйлдэл.

-Х.Булгантуяа гишүүнийг эргүүлэн татна, татахгүй гэдэг асуудал ид яригдаж байна. Танай намын бүлгээс ч эргүүлэн татах ёстой гэсэн шийдвэр гаргачихлаа шүү дээ?

-Х.Булгантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх үү, эсвэл эргүүлэн татах уу гэдэг маргаан үүсээд байна. Үүн дээр бол түүнийг эргүүлэн татна. Учир нь Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын албан тушаалыг хашиж байхдаа алдаа гаргаагүй байхгүй юу. Тэр УИХ-ын даргын үүргийг орлож байгаад алдаа гаргасан юм. УИХ-ын дарга нь түр эзгүй байгаагүй, бүр эзгүй болчихсон байсан. Тиймээс дараагийн даргыг томилохоос өмнө үүргийг нь орлож байсан.

Энэ үедээ албан тушаалдаа хайнга хандаад Үндсэн хуулийг зөрчсөн. Тийм учраас л албан тушаалтных нь хувьд гомдол гаргасан. Энэ утгаараа Х.Булгантуяаг эргүүлэн татах ёстой. Харин эргүүлэн татаагүйгээсээ болоод Үндсэн хуулийг зөрчиж байгаа нь бараг албан ёсны болж байгаа мэт үр дагавартай. Би Цэцийн шийдвэрийг андуураагүй бол тухайн этгээдэд хариуцлага тооцохын тулд энэхүү тогтоолыг үндэслэл болго гээд заачихсан. Үүгээрээ энэ хүнийг эргүүлэн тат гээд хэлчихсэн гэж ойлгож болно. Уг нь ийм маргаан үүсгэж байхаар Х.Булгантуяа гэсэн хувь хүнийхээ хувьд Монгол төр, өргөсөн тангарагтаа хүндэтгэлтэй хандаж, өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгөх ёстой. УИХ-ын гишүүний тангараг дээр “Би Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахихаа тангараглаж байна. Энэхүү тангаргаасаа няцвал төрийн хуулийн дагуу хариуцлага үүрэхээ баталж байна” гэж байдаг юм. Хууль зөрчсөн гэдгийг нь Үндсэн хуулиар шүүх буюу Цэц тогтоочихоод байхад энэ хүн УИХ-ын гишүүн биш болсон гэсэн үг. Мөн гээд явлаа ч гэсэн утгагүй болчихож байгаа юм. Яагаад гэвэл тангаргаасаа няцчихаж байгаа байхгүй юу. Тийм болохоор одоо албан ёсоор хүсэлтээ өгөх ёстой.

-Эрх баригч нам сүүлийн үеийн төр, улс төрийн хямрал ч гэж болохоор зүйлийг бий болгоод, бүлэгтэй бүлэггүй нь мэдэгдэхгүй, УИХ-ын даргынхаа нэрийг оруулж ирэх байтал дэд даргад нэгнээ нэр дэвшүүлж байгааг та ер нь юу гэж харж байна вэ?

-Монгол Улс 1992 онд улс төрийн нам төрийн үйл ажиллагаанд оролцох тодорхой эрхийг нь заагаад өгчихсөн. Жишээлбэл, сонгуульд орох, ялсан тохиолдолд УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа санал болго гэдэг. Хэрвээ улс төрийн нам Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж оролдвол нэн даруй тухайн намын үйл ажиллагааг зогсооно гээд Улс төрийн намын тухай хуулийн 10.2 дээр биччихсэн байгаа.

-Одоогийн энэ болж байгаа үйл явц таны саяны хэлсэн хуулийн заалтыг зөрчиж байна уу?

-Асуудлын гол нь одоо энэ нь парламентын маргаан байна уу, эсвэл парламентын маргаан нь улс төрийн намын заавраар явж байна уу гэдэг талаар хэн нэгэн Улсын дээд шүүхэд гомдол гаргах ёстой юм. Үүнийг нь Дээд шүүх авч хэлэлцээд тухайн намын үйл ажиллагааг тодорхой хугацаатай, эсвэл бүрмөсөн зогсоох эрхтэй. Тийм учраас шүүхтэй, хуультай улс учраас өнөөдөр их болгоомжтой хандах хэрэгтэй.

-Нийгэм, улс төрийн ажилд тодорхой хэмжээний гацаа үүсч байна. Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэвэр, ирэх оны төсөв гээд цаг хугацаатай болон яаралтай шийдэхгүй бол болохгүй асуудлууд байгаа. Гэтэл эрх баригч нам бид эвлэрчих байх, Их хурлаараа асуудлаа шийднэ л гээд яваад байх юм. Энэ бүхнийг шийдэхийн тулд Их хурлаа нааш нь татаад, ямар нэгэн үйлдэл хийж болохгүй юу?

-Би тухайн намын дотоод асуудлыг дүгнэж хэлж мэдэхгүй. Ер нь ард түмнээрээ л дүнгээ тавиулах ёстой. Ард түмэн ийм муухай, увайгүй, эрээ цээргүй байгааг нь зөвшөөрөөд байгаа бол хамаа алга. Дахиад л сонгуулиар МАН-аа сонговол эд нарын одоогийн явдал нь зөв. Харин энэ ёстой болохгүй гээд талбай дээрээ гараад жагсвал буруу байна л гэсэн үг. Эд нар өнөөдөр ард түмнийг сонгууль өгдөггүй гэж ойлгож байгаа. МАН-ын сүлжээ сонгууль өгдөг гэж ойлгоод байгаа юм. Тэр сүлжээ нь мөнгө аваад сонгочихсон учраас өнөөдөр юу ч дуугарахгүй байна. Түүнээс биш эд нарын гаргаж байгаа хууль бус шийдвэрүүд ард түмэнд л гай авч ирж байгаа шүү дээ. Наад зах нь өвөлжилтийн байдал, өр зээл, геополитикийн асуудал, юмны үнэ, багш, эмч нарын цалин ямар байгаа юм. Энэ бүхнээ яриад, шийдээд яв гээд эрх өгтөл нөхдүүд хэрүүл л хийгээд яваад байна. Нэг алдвал гэнэн, хоёр алдвал тэнэг, гурав алдвал усан тэнэг гэж үг бий. Үүн шиг манай ард түмэн яг сонгууль болохоор өршөөдөг, уучилдаг. Манай нутгийн Даваасүрэн гэж ёстой сайхан төрийн түшээ гээд өөрийн бодлоороо явчихдаг аюул байдаг. Тэд нь гарч ирээд монгол төрийг гацаа, барьцаанд оруулж, хулгай хийж явдаг хүмүүс байдаг юм. Тийм болохоор ахмадууд, залуучууд маань жаахан хэрсүүжээсэй л гэж залбирахаас өөр надад өгөх хариулт алга.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна

2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 367 вагон цистерн нефтийн бүтээгдэхүүн байна....

img

8 цагийн дараа

Улс төр судлаач С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа байхгүй болсон мэт өнгөрвөл дахиад л дараагийн хямрал руу хөтөлнө

Улс төр судлаач С.Энхтөртэй ярилцлаа. -Эрх баригч МАН-ын хагарал төрийн хямрал руу орлоо. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та хэрх...

img

7 цагийн дараа

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг, Хархорин дахь буудлын барилгын ажил 31.5 хувьтай үргэлжилж байна

Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг нэвтрүүлэхээр ажиллаж б...

img

7 цагийн дараа

О.Баасанхүү: Улс төрийн нам Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл нэн даруй үйл ажиллагааг нь зогсооно

Улсын Их хурлын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа. -Сүүлийн өдрүүдэд МАН-ын гишүүд УИХ-ын даргаа дахиж шинээр томилох, эсвэл огцру...

img

6 цагийн дараа

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010-2025 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтийн талаар танилцана

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл а...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд