гадаад
Катерина Райхе: Бид хүнд суртлын бус хөгжил, дэвшлийн “Цахиурын хөндий” болох ёстой

Админ
2025 оны 11 сарын 06
1

Берлинд Германы бизнес эрхлэгчид оролцсон Гадаад худалдааны талаарх бага хурлын үеэр тус улсын Эдийн засаг, эрчим хүчний сайд Катерина Райхе “Өнөөдөр манай улсад тулгамдаж буй асуудлууд нь хэт их хүнд суртал, үнэтэй эрчим хүч, өндөр татвар болоод байна. Манай улсын эрчим хүчний өндөр үнэ, татварын дарамт болон хэт их зохицуулалт хийх гэсэн хүнд суртал манай үйлдвэрлэлийн өртгийг өсгөж, Германы компаниудыг дэлхийн өрсөлдөөнөөс ухрахад хүргэж байна. Герман улс өнөөдөр компаниудаа хэт зохицуулалт, өндөр эрчим хүчний үнээр дарамталсаар байна. Үүний зэрэгцээ хэмжээ нь хэт өссөн нийгмийн халамжийн тогтолцоо нь хөдөлмөрийн өртөгт хүнд ачаа болж байна. Бид энэ бүхнээс болж дэлхийн зах зээл дээр үр дүнтэй өрсөлдөж чадахгүй байна.
Манай эдийн засаг технологийн хурдтай өөрчлөлтөөс хоцорч байна. Бид цаг алдсаар байна. Бид одоогийн энэ бүтэцтэйгээр дэлхийд өрсөлдөх чадвартай болж чадахгүй. АНУ ба Хятадын өрсөлдөөн дундах Европын байр суурь ч тодорхойгүй байна. Дэлхийн геополитикийн зөрчилдөөн, түүний дотор АНУ, Хятадын хоорондох зөрчилдөөн хурцдаж байна. Герман улс нээлттэй зах зээл болон геополитикийн эрх мэдэл, ашиг сонирхлын хоорондох дэлхийн хурцадмал байдлын төвд орлоо. Үүнийг хэрхэн даван туулах нь бид өндөр хөгжилтэй эдийн засгийн гүрэн хэвээр үлдэж чадах эсэхийг тодорхойлох болно. Өнөөдөр дэлхий нийтэд либерал эдийн засгийн дэг журам өнгөрсөн үеийн зүйл болчихоод байна. Либерал эдийн засаг ядаж л ойрын ирээдүйд эргэж ирэхгүй байх.
Өнөөгийн дэлхийн эдийн засаг улам бүр хуваагдмал болж, тодорхой бүс нутгуудад төвлөрөн хэсэгчлэгдсэн, бутарсан, тасархай байдалтай болж байна. Дональд Трамп Азид хийсэн айлчлалаар улс орон бүрээс хөрөнгө оруулалтыг “системчилсэн байдлаар” татаж байгаа нь энэ нөхцөлд амжилттай бодлого явуулж буйн жишээ юм. Энэ бол улс орнуудыг тус тусад нь хөрөнгө оруулалтад татах “системтэй арга барил” юм. Иймээс би Европын Холбооны түвшинд үндсэн шинэчлэл хийхийг уриалж байна. Европын Холбоо өрсөлдөөнийг дэмжигч хүч байх ёстой болохоос зохицуулагч, саад байх ёсгүй. Бид хүнд суртлын “Цахиурын хөндий” бус хөгжил, дэвшлийн “Цахиурын хөндий” болох ёстой. Германы компаниуд Хятадаас нэг талыг барьсан хараат байдлаас зайлсхийхийн тулд нийлүүлэлтийн сүлжээгээ өргөжүүлэх ёстой. Коронавирусийн цар тахал болон хийн хямралын дараа манай зарим компаниуд яагаад ганц эх үүсвэрийн стратегид найдсаар байгааг би ойлгохгүй байна. Бид Вьетнам, Мексик зэрэг зах зээлд онцгой боломж байгааг харж байна. Германы бизнес эрхлэгчид эдгээр болон бусад шинэ зах зээлийг судлахдаа илүү зоригтой байх ёстой.
Иймээс би манай компаниуд Хятад зэрэг ганц эх үүсвэрт найдах стратегиас татгалзаж, Вьетнам, Мексик зэрэг шинэ зах зээлүүдэд зоригтой нэвтрэхийг уриалж байна. Бидний өмнөх үеийнхэн 30, 40, тэр ч байтугай 20 жилийн өмнө Хятадын зах зээлийг хэрхэн нээсэн бэ? Ямар ч чөлөөт худалдааны хэлэлцээргүйгээр тэд үүнийг хийсэн. Тэд тийшээ явсан. Тэд хөрөнгө оруулсан. Тэд энэ өргөн уудам оронд боломжууд байгааг харсан учраас эрсдэл хийсэн. Тэд Хятадын зах зээлд ямар ч гэрээ хэлэлцээргүйгээр орж, эрсдэл хүлээж, хөрөнгө оруулсан. Өнөөдөр ч бид тэдний нэгэн адил ийм зориг гаргах ёстой” гэж хэлжээ. Хүнд суртал, авлига бол нэг зоосны хоёр тал билээ. Иймээс Германы Эдийн засаг, эрчим хүчний сайд Катерина Райхе “Ардчилал” нэрний ард нуугдсан авлигын тогтолцоог өөрчлөх цаг болсон гэдгийг албан ёсоор зарласан ардчилсан улсын анхны өндөр албан тушаалтан болж түүхэнд үлдэв.
“Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж...
8 цагийн дараа
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл цагда...
8 цагийн дараа
Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээж авлаа
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд “Эрт илрүүлэг, оношилгооны төв”-ийг барьж ашиглалтад орууллаа. Энэхүү төв ашиглалта...
7 цагийн дараа
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
Судлаач, профессор Д.Чулуунжавтай шашны гаж урсгалын талаар ярилцлаа. -Саяхан шашны гаж урсгалын сөрөг үр дагавраас болж нэгэн эмэгт...
7 цагийн дараа
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг 2025 оны арваннэгдүгээ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



