Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

 “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэгчээр Я.Содбаатар генсект МАН ямар ч хамаагүй юу

trend

Админ

img

2025 оны 11 сарын 06

img

1

news-img

МАН даргатай ч юм шиг, даргагүй ч юм шиг өдөр хоногууд үргэлжилж байна. Үүнээс болоод МАН-ын Засгийн газар огцорсон ч юм шиг, үгүй ч юм шиг оршиж байгаа. Дээрээс нь төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ даргатай ч юм шиг, даргагүй ч юм шиг болчихоод бараг сар гаруй боллоо. МАН бага хурлаараа даргаа сонгоотохсон чинь ялагдсан тал нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хурал хаян гүйлдэж Их хурлаараа шийдлээ олохоос өөр гарцгүй болгосон. Намын даргад өрсөлдсөн хоёр хүний нэг нь Ерөнхий сайд, нөгөөх нь УИХ-ын дарга байсанд энэ бүх будлианы учиг оршино. УИХ-ын дарга нь намын даргын сонгуульд бууж өгсөнгүй гээд Засгийн газраа огцруулсан. Ерөнхий сайд нь мөн намын даргад өрсөлдөв гээд УИХ-ын даргаа огцруулсан. Дээрх бүгдийг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгочихсон. Тэгэхлээр хайна аа, МАН-ын их хурал дээр хаглах болов уу гэсэн горьдлого л үлдээд байгаа. Энэ намын гал зуухыг авч явдаг, өдөр тутмын амьдралыг залгуулдаг дээрх шиг маргаан үл ойлголцол гарвал зохицуулж байдаг гол албан тушаал бол намын Ерөнхий нарийн бичгийн дарга. Шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө бол энэ алба төрийн тэргүүний албан тушаал байв. Түүхэн үүднээс энэ албан тушаал ямар өндөр, ямар чухал алба байсан гэдэг нь ойлгогдоно. Үе үеийн ЕНБД нар маш хариуцлагатайгаар энэ албыг хашиж ирсэн. МАН өнөөдрийх шиг ийм ойлгомжгүй байдалд хэзээ ч орж байгаагүй нь үе үеийн генсекүүдийн гавьяа юм. Генсек бүгдийг зохицуулдаг байжээ. Харин одооны ЕНБД буюу генсекээр Я.Содбаатар ажиллаж байна. Энэ хүн байдаг эсэх нь мэдэгдэхгүй явсаар саяны бүлгийн дарга нар хоорондоо эвсэхэд л зураг нь ганц удаа нийтийн хэвлэл дээр хошин меме байдлаар гарч ирлээ. (Тас тэврэлдсэн хоёрын дэргэд зогсож байгаа зургийг нь тавиад муулж муулчихсан чинь эвлэрчих үед гэсэн тайлбартайгаар) Бусад үед намд үүссэн нөхцөл байдлаар хэвлэл мэдээлэлд ярилцлага танилцуулга хийж байхыг нь харсангүй. Я.Содбаатар далаад оны улстөрч, улс төрд шинэ хүн ч биш. Сайн муугаараа хэлүүлээд сүүлийн хориод жил их улс төрд явсан хүн. Сайд УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын дарга зэрэг ажилууд хийж явсныг мэднэ. Гэвч гэрлийн хурдаар болж өнгөрч байгаа намын будлианыг ойлгож амжихгүй байгаа юм уу гэж сүүлийн үед харагдах боллоо. Тэрбээр юу ч хийж амжилгүй дээрх байдалд намаа хүргэв. Одоо болох намын Их хурлаар дарга нь солигдвол өөрөө бас солигдох байх гэхээс гар хөл нь хөдөлж өгөхгүй байгаа юм биш үү гэж харагдаад байгаа. Тэгж бодсоноос л нөгөө “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэгч болчихоод байгаа юм биш биз гэсэн хардлага байна.

 

Ө.Тулга

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг

Судлаач, профессор Д.Чулуунжавтай шашны гаж урсгалын талаар ярилцлаа. -Саяхан шашны гаж урсгалын сөрөг үр дагавраас болж нэгэн эмэгт...

img

7 цагийн дараа

АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг 2025 оны арваннэгдүгээ...

img

7 цагийн дараа

“Хүрээ” амаржих газарт 5.4 кг жинтэй хүү мэндэлжээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газарт өнөө өглөө буюу 11-р сарын 06-нд 5.4 кг жинтэй мантгар борхон хүү мэндэллээ. Цэрэннадм...

img

7 цагийн дараа

Катерина Райхе: Бид хүнд суртлын бус хөгжил, дэвшлийн “Цахиурын хөндий” болох ёстой

Берлинд Германы бизнес эрхлэгчид оролцсон Гадаад худалдааны талаарх бага хурлын үеэр тус улсын Эдийн засаг, эрчим хүчний сайд Катери...

img

6 цагийн дараа

Улаанбуудай 34.7 хувиар, төмс 22.9 хувиар буурчээ

Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд