Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

 Хамгийн их мөнгө олдог газраа хамгийн нэр хүндгүй хүнээр удирдуулах нь зөв үү

trend

Админ

img

2025 оны 11 сарын 10

news-img

УИХ-ын чуулганы танхимаас анх удаа төрийн албан хаагч хөөгдлөө. Тэр хүн бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу юм. Түүнийг чуулганы хуралдаанд ирэх оны төсөвтэй холбоотой гишүүдийн асуултад хариулт өгөхөөр сууж байхад нь УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Энэ олон жилийн нүүрсний хулгайтай асуудалд хамгийн их нэр холбогдсон нөхөр орж ирсэн байна. Та чуулганы танхимыг орхиод гарчих даа. Танаас асуулт асуухгүй” гээд хөөж орхилоо. Уг үйл явдлын талаар энэ амралтын өдрүүдэд элдэв байр суурь сошиал орчинд хөвөрч өнжив. Тухайлбал, “Эрх мэдлийг гартаа авчихаад хөөрхий төрийн албан хаагч хүнд дээрэнгүй хандлаа”, “Нотлогдоогүй асуудалд ёс зүйгүй авирлалаа” гэхчлэн Н.Цэрэнсамбууг өмөөрөх янзтай комментууд зонхилно лээ. Үнэн хэрэгтээ түүнийг парламентын танхимаас хөөж гаргасан асуудал Монголын улс төр, төрийн албанд ёс зүйн дохио өгсөн үйл явдал гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол зүгээр л нэг төрийн өмчит компанийн удирдлагын асуудал биш. Энд Монголын ард түмний өмчийн асуудал хөндөгдөж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани өнөөдөр Монголын эдийн засгийг бүрдүүлэхийн тулд хамгийн хүнд ачааг үүрч яваа газар. Энэ байгууллага зөвхөн төрийн биш, ард түмний өмч. Монголын ард түмний 1072 хувьцаа энд бий. Тэр утгаараа “Эрдэнэс Тавантолгой” бол ард түмний амьжиргаа, улс орны эдийн засгийн тулгуур багана юм. Гэтэл ийм чухал байгууллагыг ёс зүйгүй, нэр хүндгүй, төрийн хүдэтгэлгүй хүн удирдаж болох уу. Та бүхэн энгийнээр бодоод үз дээ. Нийгмийг цочирдуулсан нүүрсний хулгайн цаадах улс төр, дүн мэдээ, гэрээ контрактууд цөм “Эрдэнэс Тавантолгой”-той холбогддог. Нүүрсний хулгайтай холбоотой дуулиант хэргүүд Монголын ард түмэн “Эрдэнэс Таван толгой” компанийн ашиг, үйл ажиллагаа, удирдлагын ёс зүйд хяналт тавих бүрэн эрхтэйг сануулж байгаа юм. Тэгэхээр одоогийн гүйцэтгэх удирдлагыг орлож байгаа нөхрийг чуулганы танхимаас хөөсөн асуудал тийм ч эмзэглэхээр зүйл биш байгаа биз дээ. Энэ бол улс төрийн бус нийгмийн шударга ёсны асуудал. Тэгээд ч ард түмнийг тэжээж байгаа “Эрдэнэс Таван толгой”-г ийм нэр хүнд муутай хүнээр удирдуулах нь зөв үү. Өнгөрсөн хугацаанд энэ байгууллагад бугшсан хулгайтай нэр холбогдсон нөхөр гэж түүнийг төр үзэж байгаа юм бол даруй солих хэрэгтэй. Яагаад гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-д ард түмний хувьцаа байдаг учраас иргэд ингэж шаардах эрхтэй.

М.МӨНХ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гадаад худалдааны бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар боллоо

Монгол Улс энэ оны эхний 9 сард 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар боллоо. Үүнээс экспор...

img

8 цагийн дараа

Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.03-11.09/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн д...

img

7 цагийн дараа

Төрд учирсан хохирлыг 12 жилийн дараа нөхөн төлүүлжээ

Авлигатай тэмцэх газрын (АТГ) Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хийсэн шалгалтын дүнд төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохир...

img

7 цагийн дараа

Ахмадуудын тэтгэврийг 2026 он гэхэд 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардав

Ахмадын дуу хоолой хөдөлгөөнөөс “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурал хийж, тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардав. Ахма...

img

7 цагийн дараа

Уран стандартыг нь сайн дагахгүй бол тийм ч хоргүй зүйл биш л дээ

Манай улс олон жилийн дараа одоо л нэг юм уран олборлохоор болж байна. Үүнд сайн тал их бий. Гол нь уранаар хамгийн хурдан мөнгө оло...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд