Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Уран стандартыг нь сайн дагахгүй бол тийм ч хоргүй зүйл биш л дээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 10

news-img

Манай улс олон жилийн дараа одоо л нэг юм уран олборлохоор болж байна. Үүнд сайн тал их бий. Гол нь уранаар хамгийн хурдан мөнгө олох боломж бүрдэнэ. Мэдээж мөнгө олох өөр ажил их бий л дээ. Гэхдээ бидэн шиг залхуу, дээрээс нь хэл амтай, бас хоёр хөршийн байнгын хараа хяналтад байдаг манай улсын хувьд мөнгө хийх, юм бүтээх маш урт бөгөөд ядаргаатай зам туулах болдог. Харин гурав дахь хөршүүдийн хөрөнгө оруулалтыг татах замаар үүнийг хийж болдог нь харагдаж байна. Тэр гурав дахь орон нь том хүчтэй, хоёр хөршийн дарамтаас айдаггүй орон байж гэмээнэ энэ ажил урагш явдаг бололтой. Гаднаа бол ийм. Дотооддоо бол бас их хэцүү зам туулах болдгийг бидний сүүлийн гучаад жилийн туршлага бэлхнээ харуулна.

Гадаад дотоодын хатгаас тэдний мөнгөөр уул уурхайг эсэргүүцдэг томоохон хүч, түүгээр амьдардаг бараг давхарга бий болоод хөгжжээ. Өнгөрсөн хугацаанд Оюу толгойг яаж эсэргүүцэж байв. Ховдын Халзанбүрэгтэйн ховор элментийг ажиллуулахгүйн төлөө ямар их хөрөнгө хүч хаяж байна. Монголын ямар ч аж ахуйн нэгж тэгж хурдан шуурхай зохион байгуулалттай ажил хийж байсныг бид хараагүй. Яг үүн шиг ураны эсрэг томоохон хүч ажиллаж байгаа. Уул уурхайг эсэргүүцэгчид түүн дотроо ураныг эсэргүүцэгчдийн ярьж байгааг бид мэднэ. За яахав, тэд заримдаа ураныг муулах гэж дэндүүлдэг ухвар мөчид юм хийдэг. Энэ бүгд нь эсэргүүцэгч ардууд боловсрол мэдлэг муу, бүдүүлэг харанхуй байгааг харуулдаг л даа. Ухаж эхлээгүй байхад зургаан хөлтэй, хоёр толгойтой төл гарлаа гэхчлэн дайралт хийх нь хүн үнэмшмээргүй. Урьд нь Мардай дээр уран олдворлож байхад яадаг ч үгүй байсныг мэддэг хүмүүс маш их бий. Тэнд багавтар хот байж орос, монгол хүмүүс зүв зүгээр амьдарч байсныг бүгд мэднэ.

Гэхдээ уран тийм хоргүй зүйл биш гэдгийг бүгд мэдэж байгаа. Мэдээж нөгөө эсэргүүцэгч гаруудын хэлээд байгаа шиг хэн ч ураныг устай найруулаад ууж болохгүй. Уран байтугай бензинийг ч устай найруулж уудаггүй гэж хариу тайлбар хэлээд байгаа үнэн л дээ. Юу үнэн гээд байна вэ гэвэл энэ химийн бодисууд тоглоом биш байдаг нь үнэн. Хоргүй гэж хөөрцөглөөд стандартыг нь барьж маш хянуур ажиллахгүй бол хор нөлөө үзүүлэх нь мэдээжийн хэрэг.

Түүн дотроо уран бол тоглоом биш. Үүнийг хоргүй сайхан зүйл гээд хэт туйлшран магтаад байх нь буруу. Хор нөлөөг нь сайн тайлбарлаж дэлхий даяар дагаж мөрдөх стандартыг нь бүгд дагаж мөрддөг болгох хэрэгтэй байна. Тэр уран гарсан Улаанбадрах суманд нь ийм таниулж мэдүүлэх ажлыг нь сайн хийх хэрэгтэй. Тэд юугаа ч мэдэхгүй байж байгаа бидний л ажил хойно. Нэг хэсэг нь хортой гэж орилолдоод л, нөгөө хэсэг нь хоргүй гэж ухуулаад л байж байгаа. Яг үнэндээ энэ суманд бараг гай нүүрлэчихээд байгаа шүү дээ. Улаанбадрахаас хүн мах, сүү авах уу даа. Яачихсан ч юм билээ гээд хүн бүр л болгоомжилно.

Энэ бүгдийнх нь хор холбогдол бас нөхөн төлбөрийг тэр Францын компаниар нь хангалттай хийлгэх хэрэгтэй байна. Тэнд энэ талаар хийсэн юм байгаа юу. Үнэхээр хүн амьдрахад хоргүй юм бол бусад сумын хүмүүс “Манайд уран нь илэрсэн ч болоосой” гэж амаа барьтал нөхөн төлбөр өгөхгүй бол яаж амьдрах билээ. Иймээс уран гэж ярьсан болгоныг тэнэг мангар гэж нийгмээрээ нийлж дуугуй болгоод энэ талын хяналт шалгалт бүгдийг нь байхгүй болгоно гэж бодож байгаа бол маш буруу.

Ийм нарийн юмыг бүр сайн хяналттай, олон нийтийн оролцоотой, дээрээс нь хэвлэл мэдээллийн хяналт маш сайн тавих хэрэгтэй болжээ. Бүгд нийлээд уран ярьсан болгоныг муулаад, сүүлдээ хэвлэл мэдээлэл ч ураны талаар сүүдэртэй юм хэлж чадахаа больсон байна. Францууд нь Монголын талын хэдэн нөлөөтэй хүнд юмыг нь өгчихсөн гэж санаа нь амарчихсан байдаг юм уу, лав л хэвлэл мэдээллээр ураны талаар юу ч нийтлэгдэхгүй байгаа нь их сэжигтэй гэдгийг бүгд анхаарах цаг болсон байна.

Ө.Тулга
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурав

2025 оны эхний 10 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсийг ...

img

8 цагийн дараа

Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Улаанбаатар метро төслийн холбогдох албаныхан БНСУ-ын Экс...

img

7 цагийн дараа

Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд хаагдана

2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана. Өвлийн Элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ны 10:00 ц...

img

7 цагийн дараа

Ёс зүйн дэд хороо Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо өнөөдөр /2025.11.10/ хуралдаж,  Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүү...

img

7 цагийн дараа

2021 онд хүний амь насыг санаатай хохироосон үйлдлийг илрүүлэн шүүхэд шилжүүллээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 10 сарын байдлаар 99,430 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Өнгөрсөн долоо хоногт 616 х...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд