2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

Өвлийн Элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ны 10:00 цагт монгол хэлний хичээлээр эхэлж энэ өдөр түүх, англи хэлний хичээлийн шалгалтыг зохион байгуулна. Харин арванхоёрдугаар сарын 5-нд хими, газарзүй, нийгмийн шалгалтуудыг авах бол 6-нд биологи, математик, орос хэл 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтад одоо суралцаж буй 10, 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүйг БҮГ-аас анхааруулав. Харин 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах боломжтой ажээ.Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл өнгөрсөн есдүгээр сарын 29-нд эхэлсэн. Бүртгэл арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цагт хаагдана.