мэдээ
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина

Админ
2025 оны 11 сарын 10

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслүүдийн талаар хэлэлцэв. Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина. Уг төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж байна. Уг төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ.
Тодруулбал,
- Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж
- Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын гүүр/
- Дарь-Эхийн үерийн хамгаалалтын суваг
- БЗД-ийн 11-р хорооны үерийн хамгаалалтын суваг /Ургах наран/
- Хужирбулангийн үерийн хамгаалалтын суваг
- Био-Сонгино-Туулын үерийн хамгаалалтын байгууламж
- Тахилтын үерийн хамгаалалтын суваг
- Толгойт гол, Зүүн салааны үерийн хамгаалалтын суваг
- Борооны усны төв магистраль шугам /Зүүн бүс/ гэсэн есөн байршилд хэрэгжүүлэх юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсраад байна. Харин ирэх онд ус их тогтдог байршлуудад нийт 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Мөн ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина. Үерийн барилга байгууламжтай холбоотой эдгээр төслийг хэрэгжүүлж, үерийн эрсдэлийг бууруулна. Мөн эдгээр төсөл хэрэгжсэнээр хотын эко систем тэнцвэржиж, голын урсац тогтворжино” гэдгийг хэлж байв.

Ташрамд, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарсан бол 2025 онд 10 байршилд 16 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар найман байршилд 8.6 км авто замын борооны ус зайлуулах шугам хоолойг угсраад байна.
- БГД-ийн 4-р хороо, Төмөр замын авто зогсоол орчмын борооны ус зайлуулах шугамын ажил /он дамжин хэрэгжинэ/
- ХУД-ийн 15-р хороо, “Энхтайваны гүүр”-ний доод хэсгийн зам талбайн ус зайлуулах шугамын ажил
- БГД-ийн 5-р хороо, Алтай хотхоны 14-р байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажил
- БГД-ийн 24, 26-р хороо Энгельсийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажлын зураг төсөл
- ХУД-ийн 3-р хороо, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх борооны ус зайлуулах шугамын ажил
- ЧД-ийн 2-р хороо, Хувьсгалын гудамжны борооны ус зайлуулах шугам
- ХУД-ийн 3, 5-р хороо, Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугамын ажил /он дамжин хэрэгжинэ/
- СХД, Драгон орчим
- БЗД-ийн Нарт хотхон, Нарантуул захын зүүн талд
- БГД, Гандан орчимд борооны ус зайлуулах шугам угсарлаа.
Гадаад худалдааны бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар боллоо
Монгол Улс энэ оны эхний 9 сард 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар боллоо. Үүнээс экспор...
8 цагийн дараа
Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.03-11.09/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн д...
7 цагийн дараа
Төрд учирсан хохирлыг 12 жилийн дараа нөхөн төлүүлжээ
Авлигатай тэмцэх газрын (АТГ) Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хийсэн шалгалтын дүнд төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохир...
7 цагийн дараа
Ахмадуудын тэтгэврийг 2026 он гэхэд 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардав
Ахмадын дуу хоолой хөдөлгөөнөөс “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурал хийж, тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардав. Ахма...
7 цагийн дараа
Уран стандартыг нь сайн дагахгүй бол тийм ч хоргүй зүйл биш л дээ
Манай улс олон жилийн дараа одоо л нэг юм уран олборлохоор болж байна. Үүнд сайн тал их бий. Гол нь уранаар хамгийн хурдан мөнгө оло...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



