мэдээ
2025 оны Төрийн шагналд анх удаа Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээлийг нэр дэвшүүлжээ

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 11 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр зарлиг гаргаж Төрийн шагнал хүртээдэг уламжлалтай. Төрийн шагналд нэр дэвшиж буй бүтээлийг шалгаруулах журамд Төрийн шагналыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын шилдэг гарамгай бүтээлд хүртээх талаар журамлагдсан байдаг.
Дээрх шалгаруулалтын тавигдах шаардлага журмын дагуу 2025 оны бүтээлд нэр дэвшүүлэхээр хүргэгдсэн бүтээлүүдээс амьдралын эх булаг, ундарга болсон устай холбоотой хамтарсан бүтээлийг Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгээс нэр дэвшүүлж буйгаараа онцлогтой юм.
Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монгол Улсын гавьяат багш, физик-математикийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, химийн ухааны доктор, профессор О.Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан паркийн захиргааны гүйцэтгэх захирал, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” нэгэн сэдэвт хамтын бүтээлийг дэвшүүлжээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн талаар баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн айлчлалын үеэр хийгдсэн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколын хүрээнд Монгол Улсын Засгийн газар нь цөмийн энергийн салбарын дэлхийд тэргүүлэгч Франц Улсын Орано майнинг компанитай цацраг идэвхт ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах тухай гэрээ байгуулсан энэ цаг үед судалгаа, шинжилгээ хамгийн тулгамдсан асуудлуудад дэм болох бүтээл болсон нь дамжиггүй юм.
Физик, химийн салбарын эрдэмтдийн баг 2012 оноос эхлэн 10 гаруй жилийн хугацаанд Монгол орны 304 сум, 3 тосгоныг гүний уст цэгүүдээс 1000 гаруй дээж авч, физик, гидрогеохимийн шинжилгээ хийж, эрдсүүдийг тодорхойлсон бөгөөд энэ ажлын чухал хэсгүүдийн нэг болох усны уран, хүнд элементүүдийн агуулгыг тодорхойлж, “Монгол орны ундны усан дахь уран” нэртэй сэдэвт хамтын бүтээл туурвисан байна.
Уг бүтээл нь гүний усны нөөцийн физик, гидрогеохимийн шинжилгээ, шинжлэх ухааны суурь судалгаагаар баталгаажсан уран олборлолт, боловсруулалт яригдаж байгаа энэ үед хүн амын ундны усны цацрагийн талаарх суурь материал, цаашид харьцуулалт хийх боломжийг бүрдүүлж өгснөөр Монгол орны ундны усны цацрагийн хяналт-шинжилгээний эхлэлийг тавьсан юм. Манай орны хувьд уран олборлож “Шар нунтаг” хүртэл боловсруулах явцад ундны гүний усны ураны суурь дэвсгэр хэмжээг тогтоох нь чухал ач холбогдолтой юм.
АНХ ХҮРТЭГСЭД
- Ц.Дамдинсүрэн “Зөвлөлтийн ард түмэнд зориулсан ерөөл”-өөр
- Б.Ринчен “Цогт тайж” кино зохиолоор
- Э.Оюун “Ах дүү нар” жүжгээр
- Ш.Нацагдорж “Д.Сүхбаатарын намтар” зохиолоор 1946 онд анхлан хүртэж байжээ.
ГУРВАН УДААГИЙН ШАГНАЛТНУУД
- ЭРДЭМТЭН ЗОХИОЛЧ Ц.ДАМДИНСҮРЭН-1946, 1947, 1951
ХОШОЙ ШАГНАЛТНУУД
- Зураач О.Цэвэгжав-1945, 1947
- Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж-1946, 1951
- Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн-1949, 1951
- Яруу найрагч Д.Сэнгээ-1947, 1954
- Зохиолч Ч.Лодойдамба-1954, 1971
- Зохиолч Д.Намдаг-1962, 1983
- Түүхч Ш.Нацагдорж-1946, 1989
- Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров-1989, 2000
Монгол орны ундны усанд агуулагдах ураны тархалтын зураглалыг анх удаа тооцон гаргаснаараа онцлогтой бөгөөд ундны усны цацрагийн одоогийн агууламжийг манай улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхойлон гаргасан нь цаашид усны цацрагийн мониторинг хийх суурь материалыг бүрдүүлсэн туйлын ач холбогдолтой гэж Монголын Физикийн нийгэмлэгээс дүгнэсэн байна.
Дэлхийн хөгжингүй орнууд ундны усныхаа цацрагийн түвшинг байнга тодорхойлж динамикийг хянасаар иржээ. Тухайлбал, гүний ундны ус нь цацрагийн эрсдэлтэй гэж үзэн 1970-аад оноос АНУ, 1990 ээд оноос Канадад усны цацрагийн судалгааг эрчимтэй явуулж ирсэн бол Монгол Улсын хувьд тус бүтээл нь үндэсний хэмжээний хувьд андагч суурь судалгаа бөгөөд дээрх үйл явцын эхлэлийг тавьснаараа туйлын үнэ цэнэтэй.
Дашрамд дурдахад, төрийн соёрхол хүртсэн зарим бүтээлийн сонирхолтой статистикаас харвал утга зохиол, урлаг, дуу хөгжим давамгайлсан байсан бол сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааны бүтээлд илүү их хүртээдэг болж байна.
Сэтгүүлч: Т.Дарханхөвсгөл
Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 5222...
5 цагийн өмнө
Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Өнг...
6 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Нийслэлийн хэмжээнд энэ оны арваннэгэн сарын байдлаар зам тээврийн осолд 606 хүүхэд өртөж, гэмтэж бэртсэн статистик гарчээ. Тодруулб...
6 цагийн өмнө
Улсын хэмжээнд инфляц 9.2 хувьтай гарлаа
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. ҮСХ-ны...
7 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Энэ долоо хоногт /2025.11.17-2025.11.20/ УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дарааллыг танилцуулж байна. ДАВАА ГАРАГ /2025.11.17/ Д/Д ...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



