Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 17

news-img

Нийслэлийн хэмжээнд энэ оны арваннэгэн сарын байдлаар зам тээврийн осолд 606 хүүхэд өртөж, гэмтэж бэртсэн статистик гарчээ. Тодруулбал, 552 удаагийн зам тээврийн осолд 606 хүүхэд өртсөн байна. Үүнээс нийслэлийн Баянзүрх дүүрэгт 148, Хан-Уул дүүрэгт 126, Сонгинохайрхан дүүрэгт 102, Сүхбаатар дүүрэгт 92, Баянгол дүүрэгт 88, Чингэлтэй дүүрэгт 50 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

Зам тээврийн осолд өртсөн 606 хүүхдийн 376 нь явганаар, 98 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 132 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ осолд өртжээ.

Зам тээврийн ослын улмаас хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан 140 хэрэгт Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан, 71 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, буруутай этгээдэд ял оногдуулсан байна. Мөн Тээврийн цагдаагийн албаны мэдээллээр 2025 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 10 мянга бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн осол, гэмтлийн улмаас 562 иргэн амь насаа алдаж, 2990 хүн гэмтэл бэртэл авч хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдсан аж. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт осол гэмтэлд 875 хүүхэд өртөж 60 хүүхэд амь насаа харамсалтайгаар алдсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 5222...

img

7 цагийн дараа

Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Өнг...

img

6 цагийн дараа

Нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Нийслэлийн хэмжээнд энэ оны арваннэгэн сарын байдлаар зам тээврийн осолд 606 хүүхэд өртөж, гэмтэж бэртсэн статистик гарчээ. Тодруулб...

img

6 цагийн дараа

Улсын хэмжээнд инфляц 9.2 хувьтай гарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. ҮСХ-ны...

img

6 цагийн дараа

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

Энэ долоо хоногт /2025.11.17-2025.11.20/ УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дарааллыг танилцуулж байна. ДАВАА ГАРАГ /2025.11.17/ Д/Д ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд