Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Газар эзэмших, ашиглах эрхийг цахимаар авч шийдвэрлэж байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 17

news-img

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын харилцааны үйлчилгээг бүрэн цахимжуулахаар болсон. Тодруулбал, иргэд газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой мэдээллийг www.egazar.gov.mn цахим сайтаар дамжуулж авах боломжтой.

Газрын тухай хууль болон Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газрын зориулалт өөрчлөх гэх мэт хүсэлтийг цахимаар хүлээн авч, хүсэлтийн төрлөөс хамааран 1-15 хоногт шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн юм. Үүнд, иргэн, хуулийн этгээд нь газартай холбоотой хүсэлтийг газрын цахим систем /www.egazar.gov.mn/, гар утасны аппликейшн, газрын харилцааны үйлчилгээний цахим машин /КИОСК/, цахим үйлчилгээний нэгдсэн портал систем /e-mongolia/-ээр дамжуулан гаргах боломжтой болсон. Мөн гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй газар эзэмшүүлэх хүсэлтийн ажлын таван хоногийн дотор шийдвэрлэх аж.

Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг ажлын таван хоногийн дотор шийдвэрлэнэ.

  • Газар эзэмших, ашиглах эрхийн
    гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ
  • Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх хүсэлтийг ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэнэ
  • Хамтран эзэмшигч нэмэх, хасах хүсэлтийг ажлын таван хоногийн дотор шийдвэрлэнэ
  • Газар ашиглалтын зориулалт өөрчлөх хүсэлтийг ажлын таван хоногийн дотор шийдвэрлэнэ
  • Эзэмшил газрын хэмжээ,
    байршил өөрчлөх хүсэлтийг ажлын таван хоногийн дотор шийдвэрлэнэ
  • Газрын эрхийн төрөл өөрчлөх хүсэлтийг ажлын таван хоногийн дотор шийдвэрлэнэ
  • Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн газрын эрхийг бүртгэх хүсэлтийг ажлын таван хоногийн дотор шийдвэрлэнэ
  • Нэгж талбар нэгтгэх, хуваах хүсэлтийг ажлын таван хоногийн дотор шийдвэрлэнэ
  • Эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах хүсэлтийг ажлын таван хоногийн дотор шийдвэрлэнэ
  • Сууц өмчлөгчдийн холбоо орчны газрыг ашиглах хүсэлтийг ажлын таван хоногийн дотор шийдвэрлэнэ

Харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр өөрчлөгдсөнийг бүртгэх хүсэлтийг ажлын нэг хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд барьцааны бүртгэл, тусгай тэмдэглэгээ хийх, эзэмшиж буй газраа бусдад ашиглуулах хүсэлтийг ажлын нэг хоногийн дотор шийдвэрлэх ажээ.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрээр газрын эрхийг түдгэлзүүлэх, сэргээх хүсэлтийг ажлын нэг хоногийн дотор шийдвэрлэнэ. Сервитутын бүртгэх гэх мэт хүсэлтүүдийг ажлын нэг хоногийн дотор тус тус шийдвэрлэж байна.

Мөн Төрийн байгууллага өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцэд байгаа мэдээлэл болох иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, кадастрын зураг зэрэг баримт бичгийг хүсэлт гаргагчаас шаардахгүй болсон.

Иргэн, хуулийн этгээд газрын эрхтэй холбоотой хүсэлтийг дээр дурьдсан хугацаанд багтаан шийдвэрлэхийг шийдвэр гаргагч эрх бүхий этгээдээс хуулийн дагуу шаардах бүрэн эрхтэй болно.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 5222...

img

8 цагийн дараа

Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Өнг...

img

7 цагийн дараа

Нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Нийслэлийн хэмжээнд энэ оны арваннэгэн сарын байдлаар зам тээврийн осолд 606 хүүхэд өртөж, гэмтэж бэртсэн статистик гарчээ. Тодруулб...

img

7 цагийн дараа

Улсын хэмжээнд инфляц 9.2 хувьтай гарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. ҮСХ-ны...

img

7 цагийн дараа

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

Энэ долоо хоногт /2025.11.17-2025.11.20/ УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дарааллыг танилцуулж байна. ДАВАА ГАРАГ /2025.11.17/ Д/Д ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд