гадаад
Мексикийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэв

Админ
2025 оны 11 сарын 18

Өнгөрсөн бямба гарагт Мексикийн нийслэл болон бусад томоохон хотуудад олон мянган иргэд гэмт хэрэг болон ерөнхийлөгч, хадагтай Клаудиа Шэйнбаумын бодлогыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулав. Ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум “Манай улсын хотуудад болсон жагсаалуудыг түүний засгийн газрыг эсэргүүцдэг барууны улстөрчид санхүүжүүлсэн” гэж мэдэгдэв.
Нийслэлийн жагсаалыг “Z-т үе”-ийн залуучуудын бүлгүүд зохион байгуулж, иргэд дэмжсэн бөгөөд тэдний дунд хар тамхины картел гэх гэмт бүлгийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг уриалдаг байсан Уруапан хотын мэр агсан Карлос Мансогийн саяхны аллагыг эсэргүүцэгчид ч багтжээ. Жагсагчид ерөнхийлөгчийн амьдардаг Үндэсний ордныг хамгаалж байсан хаалтын нэг хэсгийг нураасан байна. Уг цогцолборыг хамгаалж байсан цагдаа нар олны эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Хотын аюулгүй байдлын албаны дарга Пабло Васкес сэтгүүлчдэд “Эрх баригчид дээрэм, цагдаад халдах зэрэг зөрчлүүдийн улмаас 20 хүнийг баривчилсан” гэж мэдээлжээ.Жагсагчид “Бид бүгд Карлос Мансо” гэсэн бичигтэй плакат барьсан байсан бол зарим нь түүнд хүндэтгэл үзүүлж ковбой малгай өмссөн байв. Мансо энэ сарын 1-нд Үхэгсдийн өдрийн наадамд оролцох үеэр буудуулж амь үрэгдсэн билээ. Тэрээр өөрийн хот дахь мансууруулах бодисын наймаачдын бүлэглэлүүд болон картелийн хүчирхийллийн талаар ил тодоор ярьдаг нэгэн байсан бөгөөд улс даяар айлган сүрдүүлж буй зэвсэгт картелийн гишүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг төр, засгаас шаарддаг байв. Харин ерөнхийлөгч
Шэйнбаум картелийн эсрэг тодорхой арга хэмжээ авч байгаа боловч мансууруулах бодистой тэмцэх, бүх нийтийн шинэ дайн эхлүүлэх уриалгыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг нэгэн юм. Иймээс ерөнхийлөгч уг жагсаалаас хэд хоногийн өмнө энэ жагсаалын тухай мэдээллийг интернэт дэх ботууд зориуд түгээж байгааг онцлоод “Бид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах эрх чөлөөг дэмждэг, хэрэв залуусын тавьж буй шаардлага зөв байвал ойлгомжтой.
Гэхдээ энд гол асуудал нь хэн энэ жагсаалыг дэмжиж, зохион байгуулж байна гэдэгт оршино. Хэн нэгэнд ашиглуулахгүйн тулд энэ жагсаал хэрхэн зохион байгуулагдсан талаар хүмүүс мэдэж байх хэрэгтэй” гэж мэдэгдэж байжээ. Ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум албан тушаалаа хашиж эхэлсэн эхний жилдээ 70 хувиас дээш дэмжлэгтэй байж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд хамгийн чухал асуудлын нэг болох фентанилын наймаатай тэмцэх ажлыг ахиулж чадсан байна. Гэвч түүнийг улс орон даяар тархаад буй хүчирхийллийг зогсоож чадахгүй байна гэж шүүмжилж байгаа бөгөөд хөрш орнуудын шахалттай нүүр тулгарч эхэлсэн байна. Энэ сарын эхэнд Перугийн Конгресс Шэйнбаумыг хүсээгүй хүн(persona non grata) гэж зарлах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь Перу улс Мексиктэй дипломат харилцаагаа тасалснаас хэд хоногийн дараа гарсан бөгөөд Мексикийн засгийн газар 2022 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгагдаж буй Перугийн өмнөх ерөнхий сайдад улс төрийн орогнол олгосонтой холбоотой юм.
Г.АМАРСАНАА
Булганыхан нийлж МАН-ын Бага хурлыг УДШ-д бүртгүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүллээ
Өнөөдөр Сахал Ж.Бат-Эрдэнэ лоббидож нэгэн тогтоол гаргаснаа хав дарж байгаа аж. Тэрхүү тогтоол нь намын дүрмээ болон Монгол Улсын на...
8 цагийн дараа
Сурагчид сургуулийн орчинд гэмтэхээс сэргийлэх, анхны тусламж үзүүлэх практик сургалтад хамрагдлаа
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас хамтран Ерөнхий боловсролын с...
8 цагийн дараа
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны т...
7 цагийн дараа
Боксын 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно
Азийн боксын холбооноос 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орнуудыг албан ёсоор зарлалаа. Тэгвэл насанд х...
7 цагийн дараа
“Нэгдүгээр тойрог зам” ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэл 20-25 хувиар буурна
Нийслэлийн замын сүлжээ нь хотын төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



