Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Хиймэл оюун ухаанд төрийн шийдвэрээ даатгадаг ирээдүй айсуй юу?

trend

Админ

img

2025 оны 11 сарын 18

news-img

Албани улс “алгокраси” буюу алгоритмаар удирдагдах төрийн хамгийн анхны бодит туршилтыг эхлүүллээ. Энэ оны есдүгээр сард тус улсын Ерөнхий сайд нэгэн шийдвэр гаргасан нь: Жилд 1 тэрбум ам.доллараас давсан бүх төрийн худалдан авалтыг “Диелла” нэртэй хиймэл оюун ухааны аватар шийддэг болно гэж мэдэгдсэн явдал.

Албани улс олон жилийн турш авлигын асуудалтай, тэр дундаа төрийн худалдан авалтын салбарт хамгийн их хүндрэлтэй байв. Тэгвэл Диеллаг шударга, хөндлөнгийн байр суурьтай, авлигагүй алгоритм гэж найдаж байна.

Гэвч энэ бол аюултай сэтгэлгээ. Ардчилал доголдвол түүнийг хиймэл оюун ухаанаар сольчихъё гэсэн түргэн шийдэл үнэндээ буруу. Хиймэл оюун ухаан үр ашиг, хурдыг сайжруулж чадна , харин өрсөлдөөнтэй үнэт зүйлсийн хооронд сонголт хийх гэдэг бол ардчиллын цөм. Хэрэв Диелла хэрхэн шийдвэрт хүрснээ тайлбарлахгүй, хэн ч түүний шийдвэрийг давж заалдах боломжгүй бол иргэд гарцаагүй үнэнч биш, хохирсон, итгэлгүй мэт мэдрэх болно.

Ардчиллыг хиймэл оюун ухаанаар орлуулах бус, ардчиллыг хиймэл оюун ухаанаар хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Хүмүүсийн дуу хоолойг илүү сонсдог, илүү тунгалаг, илүү итгэл төрүүлдэг болгох ёстой.

Харамсалтай нь бид яг энэ замаар явж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Өндөр орлоготой 12 улсын насанд хүрэгчдийн дийлэнх нь ардчиллынхаа үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус гэж судалгаанд хариулжээ. Энэ бухимдлыг бид зам дээрх жагсаал, эвдэрсэн дэлгүүрүүд, шатсан барилгууд дээр харж байна.

Үүнээс ийнхүү дүгнэж болох байх:

Дэлхий даяар хүмүүс хиймэл оюун ухаанд ардчиллаас илүү итгэж эхэлжээ.

Коллектив Интеллижэнс Проектын 2025 оны 3–8 сард хийсэн гурван удаагийн судалгаанд:

Хүмүүс хиймэл оюун ухааны чатботууд сонгогдсон төлөөлөгчдөөсөө илүү зөв шийдвэр гаргана гэж үзсэн нь тогтвортой илэрсэн.

Энэ бол шинэ зүйл биш:

Ардчилал үр дүнгүй болвол хүмүүс “хүчтэй хүн”, “авторитар удирдагч”, одоо бол хиймэл оюун ухаанд найдах хандлагатай болдог. Гэвч ардчиллын хэлэлцүүлгийг алгоритмын үр ашигтай солих нь хямралыг шийдэхгүй.

Хүмүүс ба эрх мэдлийн хооронд байсан алсыг зөвхөн өөр хэлбэрээр дахин бий болгоно. Хэрэв алгоритм хэн нь тэтгэмж авах уу, төсвийг хэрхэн хуваарилах уу гэдгийг тайлбаргүйгээр, давж заалдах эрхгүйгээр шийдвэл:

Тэр мэдрэмж яг л өнөөдрийн итгэлгүй, хүйтэн, хариу барьдаггүй институцийн мэдрэмжтэй адил , харин энэ удаа хэн ч хариуцлага хүлээхгүй.

Хүмүүний нэр төр хоёрдугаар байранд орж, туйлшрал нэмэгдэж, итгэл бүр ч уруудна. Энэ бүх хүндрэл дээр хиймэл оюун ухааны өөрийн эрсдэл нэмэгдэнэ.

Өнөөгийн хиймэл оюун ухаанаар ажилладаг алгоритмуудын бизнес модель ихэвчлэн зөрчил, маргаан дээр орлоготой. Уур бухимдал хүнээр даруй клик хийлгэдэг тул эрэмбэлэх системүүд хамгийн туйлширсан агуулгыг түлхэж, олон нийтийн яриаг бутаргаж, консенсус боломжгүй мэт харагдуулж байна. Хиймэл оюун ухаан улам хүчтэй болж, идеологийн манипуляци хийх чадвар нэмэгдэх тусам энэ эрсдэл улам өснө.

Ардчиллыг аврахын тулд Америк (мөн бусад орнууд) өөр зам сонгох хэрэгтэй:

Хиймэл оюун ухааныг илүү сайн бодлого боловсруулах, илүү их дуу хоолойг сонсох боломж болгох зам.

Хиймэл оюун ухаан төрийн ажлыг илүү үр дүнтэй болгож чадна:

  • Саад бюрократизмыг багасгах
  • Олон нийтийн үйлчилгээ сайжруулах
  • Олон нийтийн оролцоотой шийдвэр гаргалт бий болгох

Тайванийн vTaiwan платформ үүний амжилтыг олон жил нотолж байна.

2013 онд Uber Тайваньд орж ирэхэд дэлхий даяархтай төстэй маргаан үүссэн. vTai­wan олон янзын иргэдийн байр суурийг хиймэл оюун ухаанаар нэгтгэж, хамтын оюун санаанаас гаргасан бодлогын шийдэл гаргасан.

Үүний үр дүнд Uber ажиллах эрхтэй хэвээр үлдсэн ч:

  •  Жолооч нь даатгалтай
  •  Мэргэжлийн үнэмлэхтэй
  • таксын үнээс доогуур үнээр ажиллахгүй гэсэн нөхцөлтэй болсон.

Тайван энэ аргыг олон бодлогын асуудалд ашиглаж, иргэдийн итгэлийг тогтмол нэмэгдүүлж байна.

Ардчиллын жинхэнэ асуудал бол логистик

Хэдэн сая хүнийг нэг өрөөнд оруулж ярилцуулах боломжгүй.

Хүн бүрийг сонсох боломжгүй.

Мянга мянган байр суурийг боловсруулах боломжгүй.

Гэтэл хиймэл оюун ухаан яг энэ логистикийг шийдэж чадна:

  • олон мянган иргэний саналыг нэгтгэж дүгнэх
  • нийтлэг санаа, санаа зөрөлдөөнийг илрүүлэх
  • иргэдийн эрэмбэлсэн хүсэл зорилгыг тодруулах
  • хууль, бодлогын текстийг энгийн хэлээр тайлбарлах
  • олон хэл, олон бүс нутаг дамнасан хэлэлцүүлгийг боломжтой болгох

Энэ бүхэн урьд нь боломжгүй санагддаг байсан глобал хамтын шийдвэр гаргалтыг боломжтой болгоно.

Гэхдээ энэ зам үргэлж нээлттэй байхгүй.

Ардчиллууд доголдсон хэвээр, харин хиймэл оюун ухаан улам хүчирхэг болсоор байвал “алгокраси” илүү сонирхолтой сонсогдох болно.

Диелла Албани дахь авлигыг арилгах уу, эсвэл төрийн өөр нэгэн харанхуй давхарга бий болгох уу гэдэг хараахан тодорхойгүй. Гэвч сул дорой институци, өргөн хүрээний авлигатай олон улс түүнийг дуурайж магадгүй.

Ардчиллын ирээдүй хиймэл оюун ухааныг үгүйсгэхэд биш, эсрэгээр:

Ардчиллыг XXI зуунд ажиллахуйц болгоход хиймэл оюун ухаан зайлшгүй хэрэгтэй.

Гэхдээ бид хиймэл оюун ухаанаас юуг хүсэхээ маш болгоомжтой тодорхойлох ёстой.

Бидний оронд шийдэх биш, биднийг өөрсдийгөө илүү сайн удирдахад туслах ёстой.

 

Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд 2025.11.11-нд нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.

Нийтлэлийн зохиогч: Eric Schmidt and

Andrew Sorota

Орчуулсан: М.Мядагбадам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 13:00 цагт болно. 2025 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар с...

img

8 цагийн дараа

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрч...

img

7 цагийн дараа

Б.Ариунбаяр: Их хэмжээний нөөц бүхий Оюутолгойн ордоо монголчуудын хүртэх өгөөж багатай улигт гэрээний заалт руу оруулж болохгүй

Улс төр судлаач Б.Ариунбаяртай удахгүй болох Оюутолгойн сонсголын асуудлаар ярилцлаа. -Оюутолгойн төсөл амжилттай хэрэгжиж, энэ оны ...

img

7 цагийн дараа

Өвлийн саруудын цаг агаарын төлөв

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун өм...

img

7 цагийн дараа

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа

Засгийн газрын тэргүүн нар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэл, эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, хүмүүнлэги...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд