мэдээ
Өвлийн саруудын цаг агаарын төлөв

Админ
2025 оны 11 сарын 18

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна.
Харин бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тухайлбал, 2025 оны арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. 2026 оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдий ч Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. Харин хоёрдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгуудаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Хур тунадасны хувьд арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага байна. Нэгдүгээр сард баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Архангайн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Харин сарын нийлбэр хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөлийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр сард агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Харин хур тунадас Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Сэлэнгэ, Төвийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хоёрдугаар сард агаарын дундаж температур Завхан, Хэнтийн ихэнх, Увс, Төв аймгийн зүүн, Хөвсгөл, Архангайн баруун, Баянхонгор, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна
“Нэгдүгээр тойрог зам” ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэл 20-25 хувиар буурна
Нийслэлийн замын сүлжээ нь хотын төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул ...
8 цагийн дараа
Мексикийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэв
Өнгөрсөн бямба гарагт Мексикийн нийслэл болон бусад томоохон хотуудад олон мянган иргэд гэмт хэрэг болон ерөнхийлөгч, хадагтай Клауд...
7 цагийн дараа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 13:00 цагт болно. 2025 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар с...
7 цагийн дараа
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж байна
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрч...
7 цагийн дараа
Б.Ариунбаяр: Их хэмжээний нөөц бүхий Оюутолгойн ордоо монголчуудын хүртэх өгөөж багатай улигт гэрээний заалт руу оруулж болохгүй
Улс төр судлаач Б.Ариунбаяртай удахгүй болох Оюутолгойн сонсголын асуудлаар ярилцлаа. -Оюутолгойн төсөл амжилттай хэрэгжиж, энэ оны ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



